Өнөөдрийн өнгө үйл, явдлыг тольдоё

2016-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 10 сарын 3, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 2, Салхины эх одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

 

Өрнийн зурлага

Хонь

Түргэн ууртай хониныхонд аз дайрч хайр сэтгэлийн сугар гараг охины орд болон ажил үйлчилгээний 6 дахь хэсэг рүү хөдөлж ажлыг тань хөнгөвчилж байна. Эцсийн хугацаанд нь багтахаар яаравчлахын оронд хялбар  хийхийг бодно, бага зэрэг залхуу зан хөдлөх төлөвтэй. Өөрийгөө очиж сэтгэлээ сэргээ. Роматик харилцаа, нийгмийн үйл явдлын өрнөлд та гар бие оролцох байх.

Үхэр

Үхрийнхний эрч хүч өнөөдөр маш гайхалтай байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал тулгамдсан зүйлс таныг ердийнхөөс илүү гунигтай болгоно. Өдрийн ихэнхийг зугаа цэнгэлд зориулж байгаад ирсэн боломжоо алдахаас болгоомжил. Тиймээс нүдээ нээ. Нийгмийн амьдрал тань идэвхтэй тааламжтай байна. Хайр дурлал танд өөдрөг байдлыг бэлэглэнэ.

Ихэр

Таны төсөөлөл биелэлээ олох бөгөөд хайр дурлалын төвөгтэй асуудал орохоос сэрэмжил. Гэр орноо тохижуулж, засвар хийх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад таатай байх болно. Мөн хувийн амьдралдаа ч анхаарал тавих шаардлага гарна. Та цагаа маш зөв зохистой ашиглах хэрэгтэй бөгөөд өөртөө болон хайртай хүндээ зарцуулах цагийг тусад нь гарга. Түр зуур амраад энэ талаар сайн бод.

Мэлхий

Харилцааны чадвар ба тодорхой дүрслэн бодох чадвар чинь өндөр түвшинд байгаа тул зөв бизнесээ олж хийх эсвэл хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Та хайртай хүмүүстээ сэтгэлээ нээх юм уу бусдад бодож санаж байгаагаа илэрхийлж болох юм. Төлөвлөгдөөгүй зарлага зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг чинь хязгаарлах тул сонголт хийхдээ зөв эсэхийг нь тунгаах хэрэгтэй.

Арслан

 Чухал шийдвэр дээр өөрөө тулж ажилла. бусдын бодол санааг хэт их тусгаж асвны хэрэггүй. Шийдвэрийг гаргах хялбар мэт санагдах ч хэн нэгний сэтгэлийг хөдөлгөх амаргүйг гэдгийг ухаарах болно. Эсэргүүцэлтэй тулж мэдэх учир хянамгай байж бэлтгэлтэй байхыг зөвлөе. Шийдвэр гаргахадаа бусадтайгаа хэлэлцэж тэдний итгэл хүндэтгэлийг олж аваарай.

Охин

Таныг өөртөө анхаарал тавихыг шаардах болно. Ойрын өдрүүдэд бусдын сэтгэлийг татах чадвар нэмэгдэх бөгөөд таны дур булаам байдлын ачаар найз нөхөд тань улам их хайрлаж, хүндэтгэх оболно. Амжилт маш ойрхон байгаа тул хүсч буй зүйлийг яв цав тодорхойлж, төлөвлөгөөгөө биелүүлж эхэл. Боломжийг алдалгүй ашигла. Өнөөдөр гадаад дүр төрхөндөө анхаарал тавьж, амьдрах орчноо сайжруулахад маш таатай үе.

Жинлүүр

Авьяас тань бичиг цаастай холбоотой асуудлыг сайнаар шийдвэрлэнэ. Сар охины ордонд шилжсэнээр урьдынхаасаа илүү бусдыг ойлгодог болно. Бие биедээ хүлээцтэй байснаар ирээдүйнхээ талаар сайхан санаа олно. Өнөөдөр ажлын бүтээмж эрс сайжирна. Илүү ихийг амжуулж амар амгаланг мэдэрч чадна. Бусадтай харилцах харьцаандаа болгоомжтой байгаарай. Сэтгэл санаа тавгүй үед танил тань урам өгөх болно.

Хилэнц

Ажилтай холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн сонирхол үр бүтээлтэй  байна. Чухал хүмүүс эсвэл дотны хүн тань маш найдваргүй, итгэлгүй байдлыг мэдэрнэ. Учир нь тэр хүн таныг үл ойшоож байгаагаа мэдрүүлнэ. Хайр, мөнгөний цолмон гараг охины орд руу сайхан холбоог илгээж, нөхөрлөл хүслийг тань илтгэдэг 11-р гэрт нөлөөлнө. Клубын болон түншүүдийн уулзалт сайжирна.

Нум

Сэтгэл санаа өөрчлөгдөн, элдэв зүйл толгойд орж ирэн, хүмүүсийн харьцаа хувьсч мэднэ. Үүссэн нөхцөл байдлаас нэр тартайгээр гарахын тулд та маш их хөлс хүч асгаруулах болно. Хамт олон болон олон нийтийн дунд таны нэр хүнд унаж магадгүй. Энэ бүхнийг сэтгэлдээ ойр хүлэн авч, түүнээс гарах замыг эрэлхийл.

Матар

Хайрын сугар гараг эерэг цацраг  илгээнэ. Хайр сэтгэлийн харилцаа халуухан биш ч хэцүү байж магадгүй учраас та хүчтэй бас тогтвортой байна. Сурч мэдэх судлах нь амжилтын дунд хэсэгт аваачна. Мэдлэг боловсролоо хөгжүүлэх амралтаа тааламжтай өнгөрүүлэх үе. Түүх соёлын чухал газруудад зочлох сүр, жавхлант барилгуудыг харах, урлагийн гайхамшигт бүтээлүүдийг бишрэх нь танд таалагдана. Тэгээд танд ямар нэгэн сайхан зүйл бүтээх онгод орно. Цаашид тохиолдох явдлуудтай холбон өөрийн амьдралыг өөрчил.

Хумх

Чухал асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа ярилц. Хэрэв одоо ярилцаж шийдэлд хүрэхгүй бол хожим цасан шуурга болох болно. Тиймээс хэн хэндээ хүлээцтэй байж хэрэгтэй цагт нь буулт хий. Хөрөнгө оруулагч, түншүүдтэйгээ уулзахдаа биеэ зөв ачв яв, инээмсэглэ. Таны мэргэн ухаан бусдыг гайхашруулах болно. Туршлагаа ашигла, хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл.

Загас

Хөрш зэргэлдээ хүмүүстэйгээ асуудлаа шийдэхэд эерэг сайхан өдөр. Хамаатан садан болон хөршүүдтэйгээ ярилцсанаар холбоо тань зузаарах болно.  Та тэдэнд тусламж хэрэгтэй хэрэгтэй болохыг мэдэрснээр тэдэнд таалагдах болно. Загаснууд та нар маш сайн ойлгон сонсогч. Тиймээс хүмүүс та нарт сэтгэлээ нээх сайхан байдаг. Тухайн хүнийхээ сэтгэлийг харгалзан ухаалаг зөвлөгөө өгч байгаарай. Гэхдээ өгөөмөр сэтгэл, сайхан зан аашыг тань хэн нэгэн хэтрүүлэх боломжыг бүү олго.

 

10 сарын 03-нд болох үйл явдлууд

10:40 цагт

 Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Улаанбаатар смарт карт компанийн хамт олон цусаа бэлэглэнэ. Энэ өдөр ирсэн хүн бүрт “U money” картаа бэлэглэнэ. Мөн 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүмүүсийг урамшуулах юм байна. Холбогдох утас: 88818788, 99040333

11:00 цагаас

Хэвлэлийн Хүрээлэнд: Азийн орнуудын ОХУ-д төгсөгчдийн үндэсний холбооны чуулга уулзалт болон Орос Монголын найрамдлын сар тохиож байгаатай холбогдуулан ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа нар мэдээлэл хийнэ.

Чойжин ламын сүм музей -Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Хороолол усан оргилуурын урд талбай-Мод бут сөөг, цэцэг үрсэлгээний үзэсгэлэн

 

Даваа гаригийн галт тэрэгний хуваарь

Москва – УБ                                                  06:50 ирнэ

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот                20:45 хөдөлнө

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү               20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ               05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                 20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                 05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                            18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                            08:55 ирнэ

УБ – Сүхбаатар                                           10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                           17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                           08:45 ирнэ.        

УБ - Сайншанд                                            10:10 хөдөлнө.

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 40 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин