С.Оюуны хүйтэн төрх

2016-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.Бэх

Маргааш аравдугаар сарын 2. Ардчиллын удирдагч  С.Зориг  улс төрийн аймшигт  аллагын золиос болсон хар өдөр.  1998 оны тэр аймшигт өдрөөс хойш 17 дахь намар болж байна. Ардчилагч нөхөд нь  жил бүр хөшөөнд нь цэцэг  өргөснөөр өнгөрчихдөг. Ах, дүү хоёр нь ч тэдэнтэй адил. Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “илрүүлнэ” гэж сураггүй залсан. С.Оюун “өчнөөн жил болоход дуугараагүй.  Одоо л илрүүлнэ гэлээ” хэмээн ёозгүй байсан. Дараа нь сонгууль болдгоороо болж, Иргэний Зориг Ногоон нам нэг суудлаа хоёр болгож ахиулаад  явсан. Улс төрийн хүрээнийхэн   С.Оюун  сонгууль болохоор АН-ыхан дээр ахыгаа ярьж уйлж ороод суудал авчихдаг хэмээн жиг жуг гэлцдэг. Энэ жил Иргэний Зориг Ногоон нам сонгуульд бараа нь ч харагдсангүй, АН ч бараадсангүй. Экс гишүүн С.Оюун улс төрийн гадна сул  хоцров.

Өнгөрсөн жилүүдээс өөр нь энэ удаа  талийгаачийн эхнэр Б.Булганыг  яллагдагчаар татан баривчилж 10 сар хориод сулласан, хамсаатан гэж 2-3 хүнийг хорьсон, Э.Бат-Үүлийг сэжигтэн-яллагдагчаар татна  гэсэн мэдээлэлтэй 10 сарын 2-ныг угтаж байна.Энэ  хугацаанд ихээхэн хүйтэн төрхтэй явж ирсэн хүн бол С.Зориг  агсны дүү, улс төрийн үйл хэргийг нь үргэлжлүүлж ирсэн  С.Оюун. Сайн ч, муу ч ахынх нь эхнэр, сайхан, муухай ч нэгэн цагт бэр нь явсан Б.Булганыг Төв аймаг дахь онц хүнд гэмт хэрэгтнүүдийг урьдчилан хорих төвд үйл тамаа үзэж, үсэ зулгааж  байхад  нэг удаа ч очиж эргээгүй. Хүний эрх зөрчигдөж байна, дарамт шахалтад оруулж хилс хэрэг хүлээлгэх, ам өчиг авах гэсэн байдал ажиглагдагдаж байна гэж хэвлэлүүд шуугиж байхад ч тоогоогүй. Уг нь тэр С.Зориг агсны дүү, ахынхаа алтан шарил дээр уйлж зогссон Б.Булганы нулимсыг арчиж явсан С.Оюун шүү дээ. Дээр нь эх хүн, эмэгтэй хүн. Төрд төлөөлөл болсон  УИХ дахь эмэгтэй гишүүдийн нэг байв. Тэгэхэд нэг танхимд тохой залган сууж байсан Ц.Оюунгэрэл хүний эрх зөрчигдөж байна уу, юу болоод байна, заавал харна гэж шоронгийн хонгилд  суулт зарлаж байгаад ч болов уулзаж, байдлыг харж ирээд тэнд харгислал, дарамт байна гэдгийг илчилж  байсан. Элэг, сэтгэл нь хаачив гэмээр этгээд хүйтэн төрх үзүүлсэн С.Оюун тэр үед “Үнэнийг хэлэхэд Б.Булгантай  ойрын хэдэн жил холбогдоогүй. Тэр хүнийг  эргэж  тойрдог найз нөхөд нь уулздаг шиг билээ. Би мэдэхгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгч огт  жишимгүй байсан.  Б.Булганд санаа зовдоггүй юм гэхэд С.Зориг агсан төрсөн ах нь биз дээ. Хэргийн нөхцөл байдал шинэчлэгдсэн бол мэдээлэл авах, шалгах ажиллагаа үнэн зөв байж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулж бас  болмоор.  Гэтэл хүйтэн төрхөөр “салхи татуулж” байсан.

Маргааш аравдугаар сарын 2-нд тэр л  хүйтэн төрхөөрөө хөшөөнд цэцэг өргөчихөөд  салхи татуулаад алга болох уу.  Хэд гурван үг хэлэх үү, хэлбэл тэр юу гэж ам нээх  бол гэдэг асуулт байна.

Саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамъян гуай “Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ” гэсэн нийтлэлдээ “...Би С.Зоригийн ах С.Баяр, дүү С.Оюун хоёрт гомдоод байгаа юм. Би л тийм сайхан дүүгээ юм уу, ахыгаа, тийм аймшигтай алуулчихсан бол юун УИХ-ын гишүүн, юун Элчин сайд. Монголдоо гишгэх газар мухардвал олон улсын хэмжээнд, шударга бүхэнд хандан, мөргөж гуйж байх сан. Тэгсэн 17 жил өөдтэй дуугарсан хүн үгүй. Өөрсдөө тансаглаад л өнгөрсөн дөө” хэмээн бичсэн байна лээ.

Энэ  С.Оюуныг, ах С.Баярыг нь хүйтэн төрхтэй биш бүр хүйтэн сэтгэлтэй гэж хэлсэн үг биш үү.  

Эх сурвалж: www.polit.mn

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 41 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин