Зэвсэгт хүчин ахмадуудаа одон медалиар шагнав

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын болон Монгол Улсын ахмадын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. ЗХЖШ-ын удирдлагууд жил бүрийн энэ өдрүүдэд ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.Ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг энэ жишгийн дагуу ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа өнөөдөр /2016.09.29/ Зэвсэгт хүчинд ажиллаж байсан ахмад үеийнхнээ Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвд хүлээн авсан юм.Тэрээр "Бидний бахархан дуурайж ирсэн ахмад үеийнхэндээ "Ахмадын өдөр"-ийг тохиолдуулан баярын мэнд хүргэе.Зэвсэгт хүчний хөгжлийн нэгэн үеийг амжилттай үүрч явсан та бүхнээрээ бахархаж байна.Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн хуудсанд тод мөрөө үлдээсэн Та бүхэн батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлэх, ялангуяа өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, дадлагаар олж авсан арвин баялаг туршлагаа өвлүүлэх эрхэм хүндтэй үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна" хэмээн онцлоод Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар нэр бүхий ахмадуудад "Эх орнытөлөө", Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль, Ахмад дайчин зэрэг медалиудыг гардуулан өгсөн юм. Энэ үеэр ахмадуудад МаршалЮ.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг сонирхуулж, ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн тоглолтыг толилуулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12