Монгол захирал томилуулахын тулд...

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

УБТЗ-ын даргаар Д.Жигжиднямаа томилогджээ. Уг нь Оросын тал монгол захирал томилохгүй гэсэн байр суурьтай байсан юм. Гэвч араас нь гомдол, хүсэлт болсон хүмүүс хэвлэлээр бие биеэ “гөвөөд” байх шинжтэй. Учир нь энэ албан тушаал тойрсон манайхны “яриа хэлээ” Монголоос халиад явчихаж.

Москвад болсон  УБТЗ-ын Ерөнхий хорооны хуралд оролцсон эрхмүүд Монголын нэр төрийг шившигтэй хутгалаа гээд л мэдээлээд эхлэв.

Тодруулбал, УБТЗ-ын ерөнхий хорооны хурлыг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны хүсэлтээр ОХУ-ын Москва хотноо уржигдар /2016.09.27/ зохион байгуулсан юм.  УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Монголын тал нэр дэвшүүлсэх хүнээ ОХУ-ын талд санал болгожээ.  Гэвч хувь  нийлүүлэгч ОХУ-ын "РЖД" нийгэмлэгээс шаардлагагүй хэмээн үзэж хэлэлцэх асуултын жагсаалтаас хассан аж.

Гэтэл  Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ЗТХЯ-ны газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын референт орчуулагч Н.Буяндэлгэр нарын УБТЗ-ын ерөнхий хорооны Монголын талын гишүүд үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн протоколд гарын үсэг зурахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, УБТЗ-ын даргыг солих асуудлыг дэмжээгүйд бухимдаж ийнхүү эсэргүүцжээ. Уурлаж бухимдсан манай дарга нар бараг л олимпийн медалиа луйвардуулсантай адил өмд, гутлаа тайлан тэмцэл өрнүүлэх шахаж.  Монгол дарга нарын тэмцэл уур ундуйцлаас болж ганц өдөр л хуралддаг байсан ерөнхий хорооны хурал хаалтаа хийж чадахгүйд хүрчээ. Нөхцөл байдал буруугаар эргэмэгц дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга М.Энхболдод асуудлыг танилцуулснаар "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровтой холбогджээ. Ийн эцэст нь Д.Жигжиднямааг томилох шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай дэд сайд Б.Цогтгэрэл өчигдөр фейсбүүк хуудсаараа мэдээлсэн байв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12