Мэндчилгээ

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй үе үеийн орчуулагч эрхэм хүндэт ажилтанууд аа! Та бүхэнд Орчуулгын олон улсын өдрийн халуун мэндийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын нийт ажилтан ажиллагсдаа төлөөлөн хүргэж буйдаа баяртай байна.

Аман болон бичгийн орчуулга хийдэг мэргэжлийн орчуулгын олон улсын өдөр (International Translation Day)-ийг 1991 оноос хойш дэлхий даяараа тэмдэглэж байна. Орчуулагчдын олон улсын холбоо (FIT) жил бүрийн есдүгээр сарын 30-ныг орчуулагчдын мэргэжлийн өдөр болгон тэмдэглэж байх албан ёсны шийдвэрийг анх гаргасан байна. FITнь 1953 онд Парист байгуулагдсан, өдгөө эгнээндээ 60 гаруй орны 100 гаруй холбоог нэгтгэсэн байгууллага юм.

Орчуулгын олон улсын өдөр жил бүр тодорхой сэдвийн дор болдог бөгөөд 2016 онд энэ өдрийг "Аман болон бичгийн орчуулга: Дэлхийг холбохуй(Translation and Interpreting: Connecting Worlds) гэсэн уриаг сонгожээ.

Орчуулагч гэдэг үнэхээр олон хэлтнүүдийг хооронд нь ойлголцуулагч, олон соёлыг түгээгч, мөн холбогч, хэлний бэрхшээлтэй дэлхий ертөнцийг нэгтгэгчид юм. Тэр тусмаа хүн төрөлхтний оюуны амин дэм болсон мэдээ мэдээллийг түргэн шуурхай, алдаагүй зөв дамжуулан түгээхэд орчуулагч нарын үүрэг нэн их байдаг билээ. Энэ утгаараа ямар ч улс орны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт мэрэгжлийн орчуулагчид онцгой үүрэг гүйцэтгэж, үлэмжхэн хувь нэмэр оруулдаг. Зуу гаруй жилийн түүхтэй Монголын үндэсний сэтгүүлзүйд ч мэргэжлийн орчуулагч та бүхний гавьяа зүтгэл үлэжхэн байна, мэдээлэл соллилцооны хурд нэмэгдэж буй өнөө үед та бүхний үүрэг оролцоо улам бүр нэмэгдсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын эрхэм орчуулагчдадаа мэргэжлийн баярын тань өдрийг тохиолдуулан аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид

Улаанбаатар хот

2016.09.29

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12