Жинхлээгүй дарга нарт сануулах нь

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Шинэ Засгийн газрын хамгийн идэвхтэй хийж буй ажил одоогоор  “... чөлөөлсүгэй, ажил хүлээлцэх...” гэснээс илүү гарсан зүйл алга. Мөн орон нутгийн сонгуульд оноо авах гэсэн нөхдийн  хөдөө гадаа давхиж, тойргоо тордож байгаагаас өөр  гавьяа гээд хэлчих зүйлгүй байна. Үндсэндээ Мэргэжлийн Засгийн газрыг эмхлэх, их бүтээн байгуулалтын ажил иймэрхүү маягаар үргэлжлэх бололтой.

Томилгооны асуудал ч толгойны өвчин болжээ. Яамдын Төрийн нарийн бичгийн даргын суудлыг ил далд, наагуур цаагуур “нээлттэй” гүйж байж  арайхийж эзэнтэй болголоо. Үүнтэй зэрэгцэн аймаг, агентлаг, газрын дарга нарын сунгаа ч эхэллээ. 

Төрийн албаны зөвлөлөөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа холбоо мэдээллийн тех­нологийн газар, Үн­дэсний хөгжлийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газрын даргын сонгон шалгаруулалтыг зарласан. Мөн Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спортын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний ерөнхий газрын даргын сул орон тоонд нээлттэй шалгаруулалтыг ирэх сарын 7-ныг хүртэл зарлажээ. Түүнчлэн Увс, Хэнтий, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Дорноговь, Говьсүмбэр гэсэн найман аймгийн Тамгын газрын дарга нарын албан тушаалд өрсөлдөх боломжийг олгов.  Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт зарласан Засгийн газрын хэрэгжүүлэгч 11 агентлаг, найман аймгийн Тамгын газрыг одоогоор эрхзүйн чадамжгүй түр орлон гүйцэтгэгч гэсэн сэтэр зүүсэн дарга нар удирдаж байгаа юм.

Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д. Баатарсайханы хэлснээр   “Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор тухайн байгууллагын төсвийн шууд захирагч буюу ажилд томилдог албан тушаалтан хуулийн дагуу томилогдоогүй байгаа тохиолдолд төрийн албан хаагчдыг хөдөлгөөнд оруулж халж сольж бо­лохгүй. Хэрэв халаа сэлгээ хийх юм бол хариуцлага тооцно гэсэн зөвлөмжийг Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс хүргүүлсэн” аж. 

Гэвч хуулийн дагуу  томилогдоогүй түр орлон гүйцэтгэгч нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаа тохиолдол цөөнгүй байна.  Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх 28 албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх гомдол Төрийн албаны зөвлөлд очжээ. Ажлаас халсан үндэслэлээ  2012 оноос хойш томилогдсон байна гэж тайлбарлаж байгаа гэдгийг ажилчид хэлсэн юм. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүний нөөцийн ажилтан Н.Халиун манай сонинд хандахдаа “Би  халагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй учраас тушаалаа аваагүй. Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Биднийг нэг нэгээр нь дуудаж оруулж ирээд өргөдөл бичихийг тулгасан. Ажлаас халах үндэслэлээ бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа. Орон тоо нь батлагдчихсан байтал шууд өргөдлөө бичээд тушаалаа ав гэж дарамталж байгаа нь хууль бус. Тушаал дээрээ ямар заалтаар халж байгаагаа тодорхой бичээгүй, энэ хүнийг халсугай, тийм хүн ажил хүлээж ав гэсэн бичиг л байсан” гэсэн юм.  Үүнтэй адилхан байдлаар  ажлаасаа халагдсан хүмүүс хэдэн зуугаар тоологдож байна. Зөвхөн нийслэлийн агентлагуудаас гэхэд 200 гаруй хүн халагдсан байгаа юм. Үүнээс гадна аймаг, сум, дүүрэг гээд хөвөрнө. Удирдах албан тушаалтнууд ч энэ шуурганд цөөнгүй өртжээ.

Тиймээс жинхлээгүй дарга нарт сануулах нэг зүйл байна. Хууль дүрмээ мэддэг бол төрийн албан хаагчдыг дур зоргоороо халж солихоо зогсоох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хэлж сануулсаар байтал хууль зөрчин халаа сэлгээ хийсэн  бол хариуцлага нь эргээд өөр дээр чинь бууна. Түрхэн хугацаанд төрийн албанд “өөрийн” хүнээ шургуулаад нэмэргүй аж. Төрийн албаны зөвлөлд гомдол мэдүүлсэн албан хаагчид шүүхээр  үнэн мөнийг  тогтоолгочих  юм бол тухайн хүний ажилгүй байсны хөлс, эрүүл мэнд нийгмийн даатгалын төлбөр дарга нарын халааснаас гарах нь дамжиггүй.  Түүнчлэн төрийн албаны зөвлөлд ажлаас чөлөөлөгдсөн гэж хандаж байгаа хүмүүс олон байгаа гэнэ. Тус байгууллага одоогоор цэгцэлж  амжаагүй байгаа бөгөөд тусгай комисс гаргаж чөлөөлөгдсөн албан хаагч болон байгууллагаас   тайлбар нотлох баримт авч байж шүүхэд хандах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 40 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин