Уландаа гишгэсэн ёс суртахуунаа ярих цаг болжээ

2016-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.МОНГОЛХАТАН

Мэдээллийн хурд сар, өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэх болсон өнөө үед сайн сайхнаас илүүтэй сэтгэл сэртхийм хар бараан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийгүй нийгмийн сүлжээгээр хэрээс хэтэртэл хөвөрдөг боллоо. Өнөөдөр манай нийгэмд хүн дүрстэй ч адгууснаас дор сэтгэхүйтэй, чулуун зүрхтэнүүд улам олширсоор байгаа нь харамсалтай. Үүнийг батлах мэт ахиад л нэг бяцхан хүү томчуудын увайгүй үйлдлийн золиос болон амиа алдав.

Тэр ердөө долоон настай байсан юм. Хэнд ч хар буруу санадаггүй хиргүй ариун сэтгэлтэй хүүг эмэгтэй хүн, эх хүн ердөө 200 мянган төгрөг төлөөд захиалж алуулсан гэх. Өөрийг нь хайрлаагүйн төлөө нялх үрийг нь хөнөөх сэдэл төрнө гэдэг мөн аймшигтай.

Алгын чинээхэн амь тасрах гэж тэрчилж, тэрүүхэндээ тэмцэж байхдаа өөрийгөө юунд буруутай гэж ийнхүү өвдөж байгаагийнхаа учрыг ч олоогүй байх гэж бодохоор л уйлах нулимс багадна.

Өөрөө жаргах гэж өрөөлийн амьдралыг сүйрүүлж, адаг сүүлд нь үр хүүхдийг нь алчихаад яаж аавыг нь тэврээд сэтгэл амар жаргана гэж бодсон юм бол. Эрүүл ухаанаар бодоод ч ойлгохгүй яасан муухай сэтгэл хүний дотор оршино вэ. Ямар цэвдэг хүйтэн мөсийг эмэгтэй хүн тээн амьдарч чаддаг юм бэ.

Жил гаруйн өмнөхөн дөрвөн настай охиныг хойд ээж, төрсөн аав нь зодсоор байгаад алчихсан хэргийг бид жигшин зэвүүцэж дуусаагүй л байна. Үр хүүхдээ уйлуулан, өнчрүүлэн, зовоон, тарчлаан байж жаргадаг ямар гээчийн шулмын амьдралыг хүсдэг болоо вэ. Хормойн бузар гээч ямар муу муухай сүүдрийг дагуулж байдгийг хүмүүс ойлгохоо, ойшоохоо байтлаа оюун ухаан нь доройтож, зүрх сэтгэл нь хөрчихсөн хэрэг үү. Шувуу хүртэл өндгөндөө сүүдэр тусгахгүй байхыг эрмэлздэг байтал хүмүүс яагаад өөрийн мах цусны тасархай болсон үр хүүхдээ хоромхон зуурын зугаа, ор хөнжлийн явдлаасаа дутуу бодох болов.

Энэ үйлдлийнх нь торгуулийг томчууд биш нялх жаахан үрс төлдөг гэдгийг ухаарах чадваргүй болтлоо оюуны хоосролд ороо юу.

Ерөөсөө л нийгмийн ёс суртахуун уналтад орсныг энэ бүх жишээ харуулна. Социалист нийгмийн үед гэр бүлээс гадуурх харилцааг нийтээрээ, нийгмээрээ жигшин зэвүүцэж, буруутган үздэг байлаа. Тэр цагт ханилж сууснаа хаяж хаа хамаагүй зугаалдаг эр нөхрүүд, хүний нөхрийг эргүүлдэх эмс хүүхнүүд одоогийнх шиг улайм цайм болж ил цагаандаа гарч байгаагүй. Ёс жудгаа гээсэн монголчууд өдрөөс өдөрт олширч байгааг таслан зогсоох цаг болжээ.

Үүний тулд бид одоо л доройтолд орсон нийгмийн ёс суртахууныг хөндөж ярилцах ёстой.

Ээжийгээ хутгaлж aлсaн эмэгтэй, нөхрөө aлуулахaaр мөнгө төлсөн эмэгтэй, хүүхдээ хaядaг төөрүүлдэг, зоддог нүддэг эмэгтэйчүүдийн эгнээнд бас хүний хүүхдийг зaхиaлгaaр aлуулдaг эмэгтэй ч орж ирлээ. Энэ жагсаалт цааш үргэлжилбэл энэ нийгэмд юу болох вэ.

Үр хүүхэд тээж төрүүлэн, цагаан сүүгээ амлуулад эмэгтэйчүүд маань яагаад ийм харгис хэрцгий болно вэ.

Ариун хайр, нандин харилцаа, бат бөх гэр бүл гэдэг ойлголт яагаад орхигдож, гэр бүлийн хүрээнд тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй үр хүүхдэд халдах болсны учрыг хуулийн чанга султай, цаазаар авах ял хэрэгжихгүй байгаатай холбохоос илүү хүмүүсийн ухамсарын доройтолд тавьж болох дүн юм.

Эцэг эх болж хүүхэд төрүүлсэн бол насанд хүртэл нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээлдэг ухамсар хаашаа хийссэн юм бол. Хөхөө шувуу шиг үр хүүхдээ өсгөхгүй орхин оддог хүүхэн, залуучууд дэндүү олон болсон нь эмгэнэл.

Тиймээс гэр бүлийн хуулинд айл гэр үймүүлж байгаа хүмүүст ч хариуцлага тооцох систем хэрэгтэй. Өндөр байшин, гоё машин, үнэтэй утас хөгжил биш. Хүмүүжил бол хөгжил юм. Цэцэрлэг сургуулийн сургалтын агуулгад ч яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хайр энэрэл, эх оронч үзэл, хүн чанартай хүн байхын ухааныг зааж эхлэмээр байна. Наад зах нь гэгээн цагаан өдрөөр ч хүүхдүүдийн нүдэн дээр нохой, муур  буудаж алаад цус нөжийг нь гоожуулаад явдаг нь тэдэнд ямар үлгэр дууриалал өгч байгаа билээ. Нохойг амьд амьтан бус чихмэл тоглоом шиг сэтгэн хөл гарыг нь хугалж хамаг биеийг нь будаад хаясан жишээг нэгэн залуу саяхан ярилцлагадаа дурдсан байсан. Хүүхдүүд ийм багаасаа амьд амьтныг өрөвдөж хайрлах сэтгэлгүй болно гэдэг өсч том болоод хүн алахдаа нүд цавчихгүй алуурчин болохыг үгүйсгэхгүй. Ийм харгис нийгмийг бид үр хүүхдэдээ үлдээх гэж үү, сайн бодоцгооё.

Өнөөдөр ном ёсоор нь хонь гаргаж, гэдэс дотрыг нь цэвэрлэж чадах хүүхэд 18 настнууд дотроос олдох болов уу. Харин хэдхэн халтар цаасны төлөө хүний хүүхдийн амийг егүүтгэхээ юман чинээ бодохгүй байна гэдэг аюулын харанга юм шүү. Бид яриад л, халаглаад л өнгөрөх бус энэ бүхнийг зогсоох арга замаа тодорхойлж, нийгмийн ёс суртахууны уналтыг зогсоох талаар ярилцах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12