
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 9 сарын 29, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29, Бага морь одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өрнийн зурлага
Хонь
Сэтгэл санаа тавгүй байгаа тул юм бүхэн тэсвэр тэвчээрийг тань барна. Машин жолоодож явахдаа болгоомжтой бай. Зарим нь өнөөдөр чухал ярилцалганд орно. Оюутан сурагчид чухал шалтгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн амрах хэрэгтэйг санаарай .Толгойгоо гашилтал сууж бэлдэх нь сайн арга биш. Харин эсрэгээрээ толгой эргэх үндэс болдог.
Үхэр
Ажил төрлөөс шалтгаалан ямар нэгэн дарамт мэдрэх болно. Гэхдээ асуудалд ул суурьтай хандвал тайван уур амьсгал зонхилхоор байна. Амралтын төлөвлөгөөндөө олон төрлийн үүрэг нэмээрэй. Төлөвлөгөө гаргахад танд сэтгэлийн хөөрөл хэрэгтэй. Тэтгэмж авах нөхцөл үүснэ. Өөрийн талаар буруу ойлголт төрүүлэхгүйн тулд бусдыг хүндэлж тэднийг анхааралтай сонс.
Ихэр
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх болно. Өнөөдөр хүмүүстэй хамтран ажиллахад хүнд байх хэдий ч өөрийн чадвараараа хүмүүсийг нэг баг болгоно. Найз нөхөд таны хувьд маш чухал байх бөгөөд өөрийгөө дэмждэг, таны хувьд үнэ цэнэтэй хүмүүсээ үдэшлэгт урьж уулзалт зохион байгуул. Нийгмийн сайн дурын ажилд оролцсоноор бусдыг таних чадвар дээшлэх болно.
Мэлхий
Жинхэнэ сорилтын цаг өмнө чинь байна. Хэрэв та хашир, бөгөөд сэрэмжтэй байхгүй бол дүрэм журамтай холбоотой тогтворгүй тэвчээргүй байдал гаргах вий. Осолд өртөх эрсдэл буйг анхаарах хэрэгтэй. Бодлогогүй нөлөө бүхий хүнтэй харьцахад хялбар бус байж болох ч энэ нь хамгаалалт болно. Зарим төлөвлөгөө чинь санасан ёсоор бүтэхгүй. Тиймээс олон хувилбартай бай.
Арслан
Таны хувьд хувийн амьдрал тань хамгийн чухал байна. Бусадтай харилцах харилцаагаа онцолж, хэрүүл маргаанаас зайлсхий. Ирсэн олон урилганаас сонголт хийх хүндрэлтэй байж магадгүй юм. Тиймээс нүдээ дарж байгаад нэгийг нь хуруугаараа олж дарах нь шулуухан. Бүх зүйл нь эерэг энерги ялгаруулах болно. Гадаадын жуулчинтай таарвал таны юм үзэж нүд тайлах хүслийг бадраана. Ойрын өдрүүдэд боломжийн үнэтэй тасалбар багтаан аваарай.
Охин
Өнөөдөр таны хүч чадал маш их нэмэгдэх бөгөөд өөрийгөө бага зэрэг хязгаарлахыг зөвлөж байна. Мөн сарны нөлөөгөөр таны түрэмгий зан нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг албадахаас сэргийл. Найз нөхөд танаас санхүүгийн туслалцаа хүсвэл шуудхан үгүй гэж хэлээрэй. Эс тэгвээс та зээлдүүлсэн мөнгөнийхөө барааг нэлээд урт хугацааны дараа л олж харах байх гэдгийг анхаар. Өнөөдөр гэр бүлийнхээ удам судрын талаар судалж, өөрийнхөө талаар илүү их мэдээхийг хичээ.
Жинлүүр
Санхүүгийн шинэ төсөл амжилттай болохыг од эрхэс харуулж байна. Таньд юу ч тохиолдсон хайр дурлал, уран бүтээлийн авьяас чадвар. Хүүхдүүдийн асуудал тань маш сайн байх болно. Үл хөдлөх хөрөнгийн асуудалд анхаарлаа хандуул. Арилжаа наймаанд ороцох хэрэггүй. Ямар ч асуудлыг шийдэхдээ зөн билэгтээ найд.
Хилэнц
Цолмон, ангараг хоёр эелдэгхэнээр уулзасаны нөлөөгөөр хайр, халамж цацарна. Ганц бие хилэнцүүд дулаацуулсан сайхан хайрыг мэдэрч, хүслэн болсон тогтвортой харьцаагаа олж авна. Спорт, хобби нь чөлөөт цагаа өнгөрөөх арга төдийгүй ашигтай наймаа болжээ. Сансар огторгуй таньд цаг хугацаа, орон зайг хангалттай өгөх болно. хурим болон сүйн ёслол, эсвэл өөр онцгой баярыг зохион байгуул. Та лав амжилтын үр дүнд нь сэтгэл хангалуун байж чадна.
Нум
Үйл ажиллагааныхаа цаашдын хүрээг өргөжүүлэх боломж олдох тааламжтай өдөр. Өнөөдөр та гэр ахуйн асуудлаа нэг тийш цэгцлэхээр зоригтойгоор хөдлөх бололтой. Дотны хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаар. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Өнөөдөр хайр дурлалын асуудалд өөрчлөлт гарч хуучин амрагтайгаа урьдын харилцаа холбоогоо сэргээнэ.
Матар
Бусдын амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахын өмнө тэдний үзэл бодол, мэдрэмжээ зөв тооц. Сэтгэл хөдлөл, санал зөрөлдөөн гэр орны зөрчилдөөн санааг чинь зовооно. Санхүүгийн үнэ өртөг, хэмжээнээс үл хамааран өөрийн гэр бүлээс бахархал, тав тухыг мэдэр. Хэрэв гэр орон тань тав тухтай бол энэ нь танд үнэ цэнэтэй учир дутуу үнэлэх хэрэггүй. Энэ тэрийг хийхдээ анхаарал болгоомжтой бай, осолд орж болзошгүй.
Хумх
Өдрийг маш сонирхолтой өнгөрүүлнэ. Амьдралыг нөгөө өнцгөөс нь харж эрч хүч аваарай. Шинэ, сонирхолтой хүмүүстэй танилцсанаар анхаарал татам урлагийн салбарт нэгдэх болно. Соёлын үйл ажиллагаа эсвэл урам зоригийг тань нэмэгдүүлэх лекцэнд суух нь амьдралын шинэ өнгө төрхийг олж харахад тустай. Сайн дурын уран сайханч эсвэл цагийн ажил хий.
Загас
Өнөөдөр сарны хэдхэн чиг хандлагатай, тиймээс ухаалаг байх цаг тань гэдэгт найдаж болно. Гэсэн ч таны хувийн санхүү, эд хөрөнгийг тань хамгаалах зүйл гарч ирсэнээр бүх талаараа хүчтэй бах өдөр. Энэ магадгүй санхүүгийн асуудлаа тогтворжуулах, зээлийнхээ тайлан тооцоог шалгах, орлого зарлагаа зохицуулах үе байх. Санхүүгийн салбарт ажиллагсад өнөөдөр сэтгэл зовиургүй байж л ураршилж чадна.
Өнөөдөр болох үйл явдлууд
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Хороолол усан оргилуурын урд талбай-Мод бут сөөг, цэцэг үрсэлгээний үзэсгэлэн худалдаа
Корпрейт зочид буудал-Цахим Мэдээллийн Аюулгүй Байдлын "MNSeC 2016" Уулзалт Өдөрлөг
Чингис зочид буудал-Оройны 06:45 лекц
Пүрэв гаригийн галт тэрэгний хуваарь
УБ – Москва 15:22 хөдөлнө
УБ – Бээжин 07:30 хөдөлнө
Бээжин – УБ 14:35 ирнэ
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:40 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 05:45 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:40 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 05:53 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:05 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 08:55 ирнэ
УБ – Сайншанд 10:10 хөдөлнө
Сайншанд – УБ 07:15 ирнэ
УБ – Сүхбаатар 10:40 хөдөлнө
Сүхбаатар – УБ 16:30 ирнэ
УБ – Замын-Үүд 17:20 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:45 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.