Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 9 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 28, Их морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Өрнийн зурлага

Хонь

Өдөр тутмын ажлын хэмнэл таалагдана. Гэвч бодлогогүй үйлдэл хийх хэрэггүшй. бясалгал хийж, стрессээ тайлах хэрэгтэйг одод анхааруулж байна. Бодитой харагдах буруу зүйлээс олбж байдас төрөх бөгөөд өчигдөр эсвэл маргаашдаа хэт санаа зовсноос болж байгаа байх. Одоо бүх зүйл хэвийн тул тайвшир.

Үхэр

Өнөөдөр төвөгтэй өдөр байх нь. Гэсэн ч зөв юм хийснээ мэдрээд баярлах болно. Таны үзэл бодол, санал санаачилгыг бусад тань эсэргүүцнэ. сайн дурын ажилтан хайж байгаа бол аюул гамшигтай бүсэд тусламж үзүүлэх хүмүүнлэг үзэлтэнг танд санал болгоно. Ирээдүйгээ төлөвлөж цаг зав гарга. Найз эсвэл түнш тань хүндхэн асуудал түлхэж магадгүй тул болгоомжтой байгаарай. Хэрүүл маргаанаас хол бай.

Ихэр

Өөрийн дураар байх нь өнөөдөр бага зэрэг хэцүү байх бололтой. Тиймээс аливаа зүйлд  наанатай цаанатай хандаж, ямар нэг зүйл эхлэхдээ хэзээ яаж эхлэх вэ гэдгээ сайтар бодолц. Гэхдээ бүх хүний сэтгэл санаанд тохируулах гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Өөртөө итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж чадвал та тун удахгүй тушаал ахих болно.

Мэлхий

Өнөөдөр од гарасийн хувьд холимог өдөр. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломжууд сэтгэлийг чинь хямраана. Хэн нэгэнд амласан хариулт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хов живээс хол бай. Хэрэв танд хэн нэгэн нууцаа хадгалахыг гуйсан бол та түүнийг нь хадгалах хэрэгтэй. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, үүрэг хүлээх болно. Хэдийгээр энэ нь таны нийгмийн арга хэмжээний цагийг хязгаарлах авч туршлага болж үр дүнгээ өгнө

Арслан

Санхүү мөнгөний хувьд зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичихож болохгүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатунуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлс тодорхой болно. Хүсэл зорилгоо биелүүлэх тохиромжтой үе ирсэн байна.

Охин

Өнөөдөр таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Таны машин тэрэг эвдэрснээс болж шаардлагатай сэлбэг хэрэгсэл ахйж нэлээд цагийг барах бололтой. Хэрвээ ямар нэг чухал уулзалт байгаа бол аль болох эртхэн гэрээсээ гарахгүй бол ямар нэг байдлаар хоцрох шалтгаан мундахгүйл болов уу. Өнөөдөр танаас мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр мөнгөө олж авах хүнд байх болно. Арга хэмжээнд оролцохдоо жижиг сажиг зүйлд хэт их мөнгө үрэхээс сэргийл.

Жинлүүр

Ашигтай ажил хэрэгч санал хүлээн авч магадгүй. Далайцтай эрч хүчтэй ажиллахыг од эрхэс сануулж байна. Гараа гаргаж гэр бүлдээ хоол хийж өгөх нь таныг хүндлэх хүндлэл нэмэгдэнэ. Төрөлхийн хичээнгүй чадвар тань орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөлнө. Эмэгтэй жинлүүрүүдл шинэ танилынхаа зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэх бололтой.

Хилэнц

Хайр хүсэл, дур сонирхлоо дага. Хайрын энэ холбоо сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн бас санхүүгийн асуудлаас болоод та хайртаасаа түр холдож мэднэ. Ихрийн ордонд орших тэргэл сар хамтын мөнгөний асуудлаа дуусгах цаг ирсэнийг илтгэнэ. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.

Нум

Хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт гарах өдөр. Төрөл бүрийн ажилууд, жижиг сажиг асуудлууд таны цагийг барж эсвэл багагүй хөлс хүч зарцуулахад хүргэх ч үр дүн гайхалтай хоол хүнсийг өргөн хэрэглэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх болно.

Матар

Өнөөдөр одод олон төлөв харуулахгүй. Матрынхан ажилдаа өөрсдийгөө зориулан завгүй байх нь. Олон төвөгтэй асуудал гарна. Хэрэв ийм хэмнэл хэт ихэдвэл ажлынхаа өрөөний хаалгыг хааж амралтаа ав. Тэгвэл дахин сэргэж үүргээ гүйцэтгэж чадахаар болно. Ойр зуурын зайлшгүй хийх ажлаа машинаараа амжуул.залуус бүтээлч зохиолд суралцах, шинэ хэл судлах,хөгжмийн зэмсгээр тоглох зэргээр шинэ зүйлс сонирхож хүчээ сорино.

Хумх

Шийдвэр гаргахад хүнд санагдаж байвал ямар хандлагаар ажилдаа хандахаа тодруул. Асуулт болгон цорын ганц хариулттай байдаг. Зүрх сэтгэлээ дагавал буруу шийдвэр гаргахгүй. Ажил дээрээ болон бүлэгтээ манлайлагч болоорой. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлө. Хэт их стресстэй байгаа бол баяалгал хий.

Загас

Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг маш олон од гарагийг хүчийг удирдах болно. Тиймээс ямар ч байсан хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг, сайн байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Тайван бус байх хэдий ч хурц оюун санаа таны сонирхолтой төлөвлөгөөнүүд болон эцэст нь үргэлжлүүлж чадах их ирээдүйтэй өргөн хэмжээний судалгаа шинжилгээний сэтгэл хөдөлгөм санаанууудаар цэнэглэгдэх болно.

 

09 сарын 28-нд болох үйл явдлууд

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Хороолол усан оргилуурын урд талбай-Мод бут сөөг, цэцэг үрсэлгээний үзэсгэлэн худалдаа

Дүрслэх урлагийн музей-Artists Talk with Dias & Riedweg Artists Диас & Riedweg ярилц

Корпрейт зочид буудал-Цахим Мэдээллийн Аюулгүй Байдлын "MNSeC 2016" Уулзалт Өдөрлөг

 

Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь

Бээжин – УБ                                               15:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ              10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү              20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ              06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

 Эрдэнэт – Дархан – УБ                               06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                           18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                           06:20 ирнэ

УБ – Сайншанд                                           10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

23 цаг 38 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин