Ч.Сайханбилэг, Х.Улам-Өрнөх хоёрын хэн нь Д.Энхжаргалд 11.7 сая төгрөгийг төлөх вэ?

2016-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Төр солигдож төрийн албыг самардаг үе ирлээ.  Урьд нь яам, агентлагийн дарга зэрэг ихэнхдээ удирдах  албан тушаал эрх баригч намд “очдог” байсан бол энэ удаад улам дордож байна. Өөрөөр хэлбэл, зөөлөн суудлаас гадна зөөгч, үйлчилгээний ажилтнууд ч  энэ хэлмэгдүүлэлтэд өртдөг цаг үе иржээ. Ийнхүү сандал суудлын хуваарилалтын дүнд иргэд хохироод барахгүй улс орон хамаг байдгаа шавхаж байгаа юм. Тиймээс урьд өмнө нь ч үргэлжилж ирсэн дээрх хууль бус үйлдэл, хэлмэгдлийн  эсрэг “Зууны мэдээ” сонин тэмцэж, иргэдээ өмөөрсөөр ирсэн. Энэ удаад ч манай сонин Мэргэжлийн Засгийн газрын халсан мэргэшсэн албан хаагчдыг өмгөөлөн “Иргэдээ өмөөрье” тусгай булан ажиллуулж төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас хоморголон халж, ажил амьдралаар нь хохироодог явдалтай тэмцэж эхэллээ.

2012 онд МАН-ын одоогийн гишүүд, сайд дарга нарын хэлж байснаар 16 мянга орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орсны 11 мянга гаруй нь ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.  10 мянган хүнийг хууль бусаар ажлаас нь халсны төлбөрт 30 гаруй тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргасан гэх тооцоо бий. Гэтэл тус намынхны сөрөг хүчин байхдаа хэлж ярьж тэмцэж байсан бүхэн эрх мэдэлтэй болонгуут огт өөрөөр эргэж, төрийн албыг халж сольж эхэллээ. Гагцхүү үүний төлөөс ард түмний нуруун дээр бууж, данс нь улайсан улс орны төсөв санхүүтэй “тооцоо”  бодож байна.

Ганцхан жишээ. Өнгөрсөн жил Худалдан авах ажиллагааны газрын дарга нь Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлж, оронд нь Х.Улам-Өрнөхийг томилж байв. Д.Энхжаргал  Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 13.2 сая төгрөгийг нэхэмжилж  шүүхэд хандсан байдаг. Улмаар гурван шатны  шүүхээс  Д.Энхжаргалыг  ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоосон. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг ХААГ-ын даргаар эргүүлэн томилох, Засгийн газраас дундаж цалинтай тэнцэх олговорт 11.7 сая төгрөгийг гаргаж өгөх шийдвэр гарсан юм. Түүнчлэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Засгийн газарт даалгасан нь дахин хоёр шатны шүүхээр батлагдав. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Д.Энхжаргалыг татан буугдсан ХААГ-ын даргатай тэнцэх албан тушаалд томилж, 11.7 сая төгрөгийг гаргаж өгөх  үүрэг хүлээлээ. Эрх баригчдын хуйвалдаан, хууль зөрчсөн үйлдлийн горыг ийнхүү Монголын төр татвар төлөгчдийнхөө мөнгөнөөс өгөх юм. Гагцхүү хохирсон нь нэгэнт тогтоогдсон Д.Энхжаргалын албан тушаалын хариуцлага, ажлын хөлсийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг төлөх үү. Эсвэл Д.Энхжаргалын  албан тушаалд томилогдсон  Х.Улам-Өрнөх төлөх үү гэдэг нь чухал. Уг нь дарга нарын дураараа авирласны хохиролыг Монголын төр төлөх ёсгүй.

Гэтэл яг дээрхтэй ижил зарчмаар ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс сүүлийн хоёр сарын хугацаанд 200 хол давчихлаа. Эдгээр хүмүүс Төрийн албаны зөвлөлд хандаж шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй. Гэвч өнөөдрийн байдлаар төрийн албаны хууль бус тушаал шийдвэртэй холбоотой шүүхээр шийдвэрлүүлсэн  40 гаруй хэрэг бүртгэлтэй байна. Хэдхэн жишээ дурьдахад

“...Төрийн албаны тухай хуулийн... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дугаар бүхий “Г.Мөнхтуяаг ажилд томилох тухай тушаал”-ыг хүчингүй болгосугай.   .. иргэн  П.Энхбатын ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцон гаргаж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Гааль, татварын ерөнхий газрын даргад  даалгасугай. ... Х.Жанботагийн ажилгүй байсан  хугацааны цалинг өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн болон нэмэгдэл цалин олговрыг ТЗ-7 ангилалаар тооцон олгохыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн бичгийн даргад даалгасугай. ..” гэх мэт шүүхийн шийдвэр хөвөрч байна. Энэ бүх хүний хохиролыг төр барагдуулах нь. Эдийн засаг хямарлаа гэж төсөв санхүүгээ хасч иргэдийнхээ бүсийг чангалж байхаар албан тушаалдаа эрдэж, улс орноо өрөнд оруулж байгаа бодлогогүй дарга нарынхаа ухааныг  “чангалах” хэрэгтэй хэмээн олон нийт бухимдаж байна.

МАН сонгуульд ялснаас хойш дээд түвшиндээ ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газарт халаа сэлгээ эхэлсэн бол яам, агентлагаас халагдсан хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдож байна.  Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35-ыг нь сольсон.  Нийслэлийн харьяа агентлагуудаас 200 гаруй албан хаагч хууль бусаар халагдсан гэж гомдол мэдүүлсэн.  Ийнхүү ажлаас халагдсан нэг хүнд хэдэн саяар нь төлөөд байвал нийтэд мөнгө үлдэх үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12