Завханы 11000 хүүхэд Дэлхийн шатрын холбоонд элслээ

2016-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Завхан аймгийн 11 мянган хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элслээ. Ингэснээр дэлхийн 600 сая хүнтэй цахим орчноор дамжуулан шатар тоглох боломж нээгдэж байна. Тус холбоонд 30 мянган хүнийг нэгэн зэрэг элсүүлсэн амжилтаар Энэтхэг улс тэргүүлдэг бол Монгол Улс хоёрдугаарт бичигдэх ажээ. Ийм түүхэн үйл явдал болж байгааг албаныхан онцоллоо. Энэ тэмдэглэлт үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, Шатрын холбооны дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел,  аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Дэлхийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч  Ц.Сайнбаяр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, гавьяат дасгалжуулагч, шатрын  спортын мастер П.Жигжидсүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Нээлтийн ёслолыг өсвөрийн морин хуурчид "Үүлэн бор" аязаар мялаав.

 

ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН БЛИЦ ТОГЛОЛТ БОЛОВ

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 2008 онд Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого хэрэгжүүлж эхэлсний нэг нь шатрын спорт юм. Энэ хугацаанд нийт 14 мянган хүүхдийн11 мянга нь шатар тоглож сурчээ. Тус аймаг 24 сумтай, 29 сургуультай бөгөөд бага, дунд сургуулийн хичээлийн хуваарьт шатрын сургалтыг оруулснаар олон хүүхдийг хамруулах боломж бүрдсэн хэмээн Б.Элдэв-Очирын нэрэмжит “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн захирал Д.Баянмөнх хэлж байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Завхан аймагт өсвөрийн шатарчдын блиц тоглолт болсон бөгөөд уг тоглолтыг тус сургуулиас оролцсон баг тэргүүлжээ. Энэ үеэр Дэлхийн шатрын холбооны гишүүний батламжийг гардуулсан юм. Өнгөрсөн жил болсон өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Монголчууд шатрын спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөх бололцоотой болжээ. Завхан аймагт 10 мянган хүүхэд зэрэг шатар тоглож байхыг хараад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ нь танай улсад шатрын спорт эрчимжтэй хөгжиж байгааг харлаа. Бахархаж байна” гэж хэлсэн байдаг. Тэрээр дэлхийн шатрын холбоонд элсүүлэхээ амласан нь ийнхүү биеллээ олжээ.

 

ГУРВАН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Өсвөрийн шатарчдын блиц тоглолтын нээлтийн үеэр Дэлхийн шатрын холбооны гишүүнээр 11 мянган хүүхэд шинээр элссэнийг зарлалаа.

 

Мөн энэ үеэр Дэлхийн шатрын холбоо, Монголын шатрын холбоо, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт жил бүрийн гишүүнчлэлийн татварыг 50 хувь хөнгөлөх, жил бүр 1500-аас доошгүй хүүхдийг Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсүүлэх талаар дурджээ. Мөн дунд болон урт хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна. Тухайлбал, гурван байгууллагын зүгээс шатрын спортын мэргэжлийн бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлэх. Завхан аймагт мэргэжлийн багш, дас­гал­жуулагчдыг бэлтгэх сургалт, семинар зо­хион байгуулах, хөтөл­бөр хэрэгжүүлэх мэргэжилт­нүүдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгасан байна.

 

ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ

Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн хүүхдүүд таван тивийн хүмүүстэй шатар тоглох болсноор хэлний бэлтгэл сайжирна хэ­мээн Дэлхийн шатрын холбооны нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хэллээ. Шатрын спортоор хичээллэх нь хувь хүний төлөвшилд эергээр нөлөөлөхөөс гадна ирээдүйд эх орноо авч явах чадвартай боловсон хүчин болох учиртайг тэрээр хэлсэн юм. Шатрын спортын гавьяат тамирчин Завхан нутгаас төрсөн нь оюунлаг Завханчуудын бахархал. Тиймээс энэ амжилтыг ахиулахын төлөө цаашид анхаарлаа хандуулж ажиллахаа Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо болж 16 алт, 18 мөнгө, 20 хүрэл медаль авч Азийн аварга болсон нь тэдний амжилт гэдгийг Монголын шатрын анхны эрэгтэй мастер, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн онцол­сон. Түүний 53 жилийн хөдөлмөр, мөрөөдөл биеллээ олж дэлхийн шатрын холбоонд гишүү­нээр элссэн 11 мянган хүүхдэд амжилт хүссэн юм.

Шатрын спортоор хичээллэснээр хүүхдийн сурлага болон төлөвшил дээшилж байгааг сургуулийн багш нар хэлж байсан. Хүүхдүүд шатар тоглож сурснаар нэг биш нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж байгаа нь сурлага сайжрах шалтгаан болж байгааг “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн багш, шатрын спортын мастер П.Түмэнжаргал ярьсан. Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элссэн 11 мянган хүүхдэд ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел баяр хүргэсэн юм. Тэрээр өмнөх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна шатрын холбоонд шинээр элссэн хүүхдүүдтэй шатар тоглохыг хүсч буйгаа илэрхийлсэн. Шатар тоглох нь олон улсын хэл эзэмших боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр гадаад орныг зорилгүй цахим орчноор аль ч улсын шатарчидтай тоглох боломжтой юм. Энэ нь хэл сурах таатай боломж бөгөөд дэлхийн дэвжээнд зэрэг, цол нэмэх гарц хэмээн Элчин сайд Штефан Дуппел цохон тэмдэглэлээ.

Завхан аймгийн 11 мянган шатарчин хүүхдийн 2179 нь оюутан болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12