Батлан хамгаалахын Төрийн нарийн хэн болох вэ?

2016-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Таван яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулсан. Тэгвэл Төрийн нарийн бичгийн даргын ээлжит томилгоо Батлан хамгаалах яаманд өрнөх нь тодорхой болжээ. Гэхдээ сар гаруйн өмнөөс тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайханыг чөлөөлөх асуудал яригдаж, оронд нь томилогдох хүмүүсийн нэр дуулдаж эхэлсэн юм. Тодруулбал, цагдаагийн байгууллага, онцгой байдлын албанд ажиллаж байсан  Ц.Амгаланбаяр,  Х.Батбилэг нарын нэр нэлээд дээгүүр яригдаж байгаад чимээгүй болсон. Энэ удаад нэлээд хэдэн хүний нэр  батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд дуулдаж эхэллээ.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ойрын хүн гэгддэг генерал А.Ганбат, Нийслэлийн онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан Х.Батбилэг нарын нэр идэвхтэй “явж” байна. Дээр нь нэмэгдээд Б.Бат-Эрдэнэ сайдын нутаг буюу Хэнтий чиглэлийн хурандаа нар ч Төрийн нарийн бичгийн даргын суудлыг ихээхэн сонирхож байгаа юм байна.

Яамны гал тогоог хариуцан ажилладаг одоогийн  Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан салбарынхандаа тийм ч таатай нэр хэлэгддэггүй аж.Тиймээс цаашид  Монгол Улсын аюулгүй байдлыг нуруун дээрээ үүрч яваа онцлогтой салбар болох Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар мэргэжлийн хүн л ирээсэй гэсэн битүүхэн хүлээлт албан хаагчдын дунд бий болжээ.

Буу барьж, цэрэг командалж үзээгүй, эх орныхоо аюулгүй байдлын төлөө нэг ч өдөр санаагаа чилээж, хуруугаа хөдөлгөөгүй нөхдүүдийн нэр ч олон дуулдаж байгааг салбарынхан нь шүүмжилж байгаа гэнэ. Өнөөдөр батлан хамгаалах салбарт байлдагч, сонсогчоос ажлын гараагаа эхэлж ур чадвараараа ялгарсан  олон шилдэг офицер, генералууд байгааг ч дээрх мэдээллүүдээс бэлхнээ харж болохоор байна.

Эх сурвалж: “зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12