Өсвөр насныхан ЭЗЭНГҮЙДЭЖ байна

2016-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Манай улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насныхан буюу өсвөр насныхан эзэлдэг. Гэтэл  хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа хүүхэд,  залуус өнөөдөр  нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд  эмзэглэмээр байна.  Тухайлбал, манай улсын хэмжээнд өсвөр насны охид нөхөн үржихүйн мэдлэггүйгээс болж хүсээгүй жирэмслэлтэд өртөж,  үр хөндүүлдэг аж. Сүүлийн жилүүдэд үр хөндөлт залуужиж 12-14 насны охид эцэг, эхээ дагуулаад, эсвэл өөрөө гүйж ирээд хувийн эмнэлгүүдэд  үр хөндүүлээд явж байгааг бид эмч нарын амнаас сонсдог болсон. Гэтэл өнөөдөр бүр долдугаар ангийн хөвгүүд, охид дунд “Бэлгийн харьцаанд орж үзсэн”, “Архи ууж, тамхи татаж үзсэн” гээд эрүүл мэндийн судалгаа бөглөөд зогсож байгаа өсвөр насны хүүхэд цөөнгүй байгааг “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийн багийнхан танилцуулж байна. 

 

ОХИДЫН ТӨРӨЛТ НЭМЭГДЖЭЭ

 

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг Сүхбаатар дүүргийн өсвөр үеийнхэн дунд 2015 оноос хэрэгжүүлжээ. Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих энэ төслийг  Японы Жичи Анагаах ухааны их сургууль, Монгол Улсын БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Эрүүл мэндийг газар, СБД-ийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС гээд олон байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа аж. Төслийн явц болон суурь судалгааны дүнг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулсан юм.  Энэхүү төсөл нь өсвөр үеийнхэн төвтэй “Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой аж. Суурь судалгаанаас өсвөр насныханд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг харж болохоор байна. Төслийн багийнхан СБД-ийн Ерөнхий боловсролын хоёр сургуулиас төсөл хэрэгжихээс өмнөх бодит байдлын судалгааг авчээ. Уг судалгаагаар өсвөр насныхны ихэнх нь гэр хороололд амьдардаг. Жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчний тархалтын хувь өндөр, нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл авах боломж хомс. Насанд хүрэгчид нь ч гэсэн эрүүл аж төрөх талаар үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй гэсэн дүн гарчээ. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь,  эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хомс байгаагаас олон мянган охид өсвөр насандаа жирэмсэн болж байна. Үүнээс  болж, сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, жирэмсэн болсноо нуун дарагдууж, айж, эмээснээс шалтгаалан цусны даралт ихсэх, цус багадах, хүүхэд дутуу төрөх зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд бий болж, хохирч байна. Түүнчлэн өсвөр насныхан дунд амиа хорлох явдал буурахгүй байна.  Энэ нь өсвөр насныханд  эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг  цаг тухайд нь үнэн зөв хүргэж, шаардлагатай үед нь хэрэг­цээтэй тусламж дэмж­лэгийг үзүүлж байгаа­гүйтэй холбоотой гэд­гийг албаныхан хэлж байна.

 

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ, ӨСВӨР НАСНЫХАНД МЭДЛЭГ ОЛГОНО

 

Сүүлийн жилүүдэд манай  улсад бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байна. Тэр дундаа 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлт  хангалтгүй байгаагаас болж, үр хөндөлт буурахгүй байгааг дээрх судалгаанаас харж болохоор. Томчууд бидний 10 нас хүрэв үү, үгүй юу гараас гарлаа гээд зөнд нь орхичихдог өсвөр насныхан ийм л хэцүүхэн тоо баримт дунд  өсч, өндийж явна. Шуудхан хэлэхэд, та бид өсвөр насны хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, эрүүл мэндийн асуудлыг нь ор тас мартчихсан явна. Тиймээс “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд  өсвөр үеийн хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн  сэдвээр үе тэнгийн сургагч багш бэлтгэж, сургалтанд хамруулах юм байна.  Энд суралцсан хүүхдүүд цаашид сургуульдаа, анги хамт олондоо өсвөр үеийнхэндээ энэ талаарх мэдлэг мэдээллийг түгээх юм байна. Ингэснээр нийслэл хотын бүх дүүрэгт биш юм аа гэхэд, төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүрэгт өсвөр насныхныг эрүүл аж төрөх дадал зуршилд суралцуулах, эрүүл зөв амьдрахад нь туслах тогтолцоо бүрдэнэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд, өсвөр насны хүүхдүүдийн санаа бодлыг сонсч, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдэх, зөвлөх талаар эцэг, эх, багш нар санаа тавих, тэдэнтэй харьцах арга барилаа шинэчлэж, бидэнтэй хамтран ажил­лаарай гэдгийг төслийн багийнхан хэлж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12