Ч.Цэцэгээ: Хүүхдийн халууныг бууруулахгүй бол татдаг

2016-09-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Цэцэгээтэй ярилцлаа.

-Өглөө, оройдоо сэрүүн байдаг болчихлоо. Үүнээс болж хүүхдүүд ханиад их хүрч байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Нэгдүгээрт, хүйтэн сэрүүний улирал, хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цугларсан энэ үед нэг ханиадтай хүүхэд байхад тухайн ангийн бүх хүүхдэд тэр вирус халдварлана. Дээрээс нь суулгалт, гэдэсний халдвар, янз бүрийн өвчин нэлээд гарч байна. Энэ сарын 16-наас хойш манай эмнэлэгт хүүхдүүд хэвтэх нь нэмэгдсэн. Энэ нь дээрх шалтгаануудтай холбоотой. Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрч нус нь гоожсон, халуунтай байхад цэцэрлэг, сургуульд нь явуулдаг. Ингэснээр хүүхдийнх нь өвчин хүндэрч, анги, хамт олонд вирусын халдвар тарааж байгаа гэдгийг ойлгодоггүй. Тиймээс нэгдүгээрт, хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэхгүй, хоёрдугаарт, бусад хүүхдэд вирусын халдвар тараахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

-Ханиад суулгалт бусад өвчинтэй хавсарсан байдалтай байгаа гэв үү?

-Суулгалт өвчинтэй хавсрах, бөөлжиж, суулгах, халуурах, хоол унданд дургүй болох шинж давхар хавсарсан нь элбэг байна. Сүүлийн үед өглөө, оройдоо сэрүүн байгаа учраас хүүхдийнхээ хувцаслалтыг тохируулах хэрэгтэй. Хоёрдугаарт, витаминлаг хоол хүнсийг өргөн хэрэглэх нь чухал. Тухайлбал, чацаргана болон төрөл бүрийн жимсний шүүсийг буцалгаж өгөх хэрэгтэй. Энэ нь аминдэмээр баялаг учраас ханиад томуунаас сэргийлэх, дархлаа дэмжих ач холбогдолтой. Ер нь ханиад томуу, суулгалт өвчин амьсгалын замаар халдахаас гадна гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо гараа угаадаг ч хүүхдийнхээ гарыг угаадаггүй. Ялангуяа, нэг нас таван сартайгаас дээш насны хүүхдүүдийн гарыг сайн угааж байх нь чухал.

-Тэгвэл суулгалт өвчин юунаас болж гарч байна вэ?

-Шалтгаан нь вирусын, ангины гаралтай байж болно. Сүүлийн үед нянгийн халдвар их гарч байгаа. Хүүхдүүд гадаа зарж байгаа, наранд удаан байсан самар, жимс авч идснээс хордож, гэдэсний халдвар авч байна. Гэдэсний халдвараар өвчилж өндөр халуурсандаа татах тохиолдол ч их гарч байгаа. Татах нь аюултай шинжид ордог. Хүүхдийн халууныг тодорхой хэмжээнд бууруулж байж ийш тийш нь авч явахгүй бол замдаа татах аюул ойрхон байдаг. Ер нь өрхийн эмчдээ үзүүлээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн бичгээр манайд ирж хэвтдэг. Сүүлийн үед өрхийн эмчдээ үзүүлэхгүй түргэн дуудаад энд ирсэн хүүхдүүд байгаа. Манайх II шатлалын хэвтүүлэн эмчлэх эмнэлэг боловч амбулаторийн үзлэг, ачаалал ихэссэн.              

-Өчигдөр орой гэхэд 20 гаруй хүүхэд ирсэн гэсэн. Хэдээс хэдэн насны хүүхдүүд байна вэ?

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс гадна оюутан, залуучууд ч ханиад томуу хүрч байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ халуурахад халууныг нь үзэхгүйгээр дур мэдэн эм өгдөг. Халуун бууруулах эм цус шингэлэх, задлах нөлөөтэй учраас хүүхдэд халууны эмийн тун хэтэрвэл эмийн хүчтэй хордлогонд орж элэг, дэлүү бусад эрхтэн системийг гэмтээх, цус алдах шинж илэрдэг. Хүүхдийн халууныг 37.5-аас дээш тохиолдолд нойтон алчуураар биеийг нь арчих, хүйтэн жин тавих, шингэнийг ердийнхөөс их уулгах хэрэгтэй. Халуун нь 38 хүрсэн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч парацетамолыг лаа юм уу уухаар насанд нь тохирсон тунгаар хэрэглэж болно.

-Ер нь өдөрт хэдэн хүүхэд ирдэг юм бэ?

-Яаралтай тусламжаар ирж үзүүлж байгаа хүүхэд бол амралтын өдөр 80-100, ажлын өдөр 35-50 хооронд байна. Энэ нь ханиад томуу ихэссэнтэй холбоотой. Ажлын өдөр 15-20, амралтын өдөр 20-25 хүүхэд ирж хэвтэж байна. Үүнийг бид томуугийн улирал эхэлж байгаа анхны шинж гэж үзэж байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга бол хүүхдэд тохирсон дулаан хувцас өмсүүлэх, витаминжуулах, ариун цэвэр сахих, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, салхинд сайн гаргах хэрэгтэй.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12