Мэргэжлийн Засгийн газрын халсан төрийн мэргэшсэн албан хаагчдыг өмөөрнө

2016-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Монголчууд бид дөрвөн жилийн эргэлтэд амьдраад бараг сурч байх шиг. Хэн засаг төрийн эрх барина, түүний тоглоомын дүрмээр амьдарна. Шуудхан хэлэхэд энэ бол эмгэнэл. Төр солигдоход хамгийн түрүүнд яам, агентлаг, ер нь л төрийн албанд ажилладаг бүх хүнийг чөлөөлж оронд нь өөрийн намын гишүүн, хамаатан садан, найз нөхдөө тохоон томилох нь хэвийн үзэгдэл болж хувирсан. Эцэстээ эрх баригчид байх л ёстой зүйл шиг ханддаг болов. 2012 оны сонгуулийн дүнгээр УИХ-д олонх болсон АН-ынхан ийм ажиллагааг цэвэрлэгчийн “албан тушаал”-ыг хүртэл хийснийг олон нийт мэдэж байгаа. Тэгвэл өнөөдөр МАН ч ийм цэвэрлэгээг эхлүүлээд байна. Ганцхан сарын дараа болох Орон нутгийн сонгуулийн дараа ил тод явуулахаар зэхэж байгааг хүмүүс ил, далд ярьж, эх сурвалжууд хэлж бичээд байна. Өнөөдрийн байдлаар Монголын төр 240 гаруй мянган албан хаагчтай гэсэн статистик бий. Тэдний удирдах төвшний албан тушаалтнуудыг хэдийнэ халж, сольж эхлээд байна. Ингэж намын харьяалал, өрсөлдөгч намынх нь эрх барьж байх үед төрд ажил алба эрхэлж байсныхаа төлөө халагдаж байгаа хүмүүс хаана хандах ёстой вэ? Мэдээж хэрэг, Төрийн албаны зөвлөлд хандах учиртай. Тэгвэл ийм зорилгоор тэдний эрх ашгийг хамгаалах учиртай Төрийн албаны зөвлөл өнөөдөр эрх баригчдад үйлчилдэг байгууллага болсон нь нууц биш болсон. Эцэст нь сонгууль өнгөрөнгүүт гудамжинд гардаг төрийн мэргэшсэн албан хаагчид шүүхэд л ханддаг болов. Доод тал нь бүтэн жил, цаашлаад дөрвөн жилийн турш улаа эргэтэл шүүхийн хаалга сахиж байж “...Хэлмэгджээ” гэсэн шийдвэр гаргуулж авна. Ийм жишээ хэдэн мянгаар тоологдоно. Тэгвэл “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин энэ хэлмэгдлийн эсрэг зогсож, төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас хоморголон, хэлмэгдүүлэн халж, ажил амьдралаар нь хохироодог явдалтай тэмцэхээр боллоо. Нийгэмд шударга ёсыг сахиулж, бурууд шүүмжлэлтэй хандаж, засч сайжруулах замыг нээх нь хэвлэл мэдээллийн үндсэн үүрэгт багтана. Иймээс дээрх шалтгаанаар ажил албанаасаа халагдсан хэнийг ч болов “Зууны мэдээ” өмөөрөн дуугарч, бас ажиллах болно.

“Зууны мэдээ” сонины зөвлөл

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12