С.Аригуун: Эзэнтэй бүх нохойны үржлийг хязгаарлана

2016-09-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Манай улс золбин нохой устгах шинэ арга туршихаар болсон. Спэй буюу нохойд мэс ажилбар хийх аргаар тэнэмэл нохойг богино хугацаанд цөөрүүлж, багагүй мөнгө хэмнэх судалгаа гараад байгааг албаныхан хэлж байна. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.

-Золбин нохой устгах шинэ арга хэрхэн хэрэгжих вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа золбин нохой, муурыг бууруулах  ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг гарсан. Тэнэмэл нохой, муурыг  цөөрүүлэх чиглэлээр гэр хорооллын эзэнтэй айлын нохойн үрийн сувгийг боож, үржлийг хязгаарлах арга хэмжээ авахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй. Мал эмнэлгийн байгууллага, хөдөө аж ахуйн их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагууд судалгааг удахгүй танилцуулна.

-Нэг нохойнд мэс ажилбар хийхэд 80-130 мянган төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?

-Нийслэлийн гэр хорооллын эзэнтэй нохойнд мэс ажилбарыг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Нийслэлийн мал эмнэлгийн газар дүүргүүд дээр үйл ажиллагаа явуулдаг хувийн мал эмнэлгийн газруудтай уулзаж судалгаа хийж байна.  Бүх зүйл тодорхой болсны дараа нөөц бололцоо, хөрөнгө санхүүгийн асуудал яригдана. Бүх айлын нохойг хөнгөлөх мөнгийг нийслэлээс гаргана гэдэг хүндрэлтэй. Тэгэхээр тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлнэ. Гэр хороололд байгаа эзэнтэй нохойны 70-80 хувь нь эр нохой байна гэсэн судалгаа байгаа учраас дийлэнхдээ эр нохойг хөнгөлнө.

-Эзэнтэй нохойд мэс ажилбар хийх юм бол тэнэмэл нохойг яаж устгах вэ?

- Золбин нохойг одоогийн хэрэглэж байгаа арга буюу буудах, торлох аргаар устгана. Нөгөө талаас уг үндэснээс нь устгана гэх зэргээр хоёр аргаар тэмцсэнээр золбин нохой, муур тодорхой хяналтад орно гэж үзэж байгаа.

Зоонозын өвчин судлалын төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт 320 мянган золбин нохой хараа хяналтгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Ийм хэмжээний нохой жилд 2-3 удаа, нэг төрөхдөө 6-10 гөлөг гаргаж байгаа нь цаашид улам л өснө гэсэн үг. Энэ нөхцлийг бүрдүүлээд байгаа  зүйлийн нэг хэсэг нь гэр хорооллын эзэнтэй нохой гэж үзэж байгаа учраас эхний алхмаа ийш нь чиглүүлж байгаа юм. Нохойгоо хараа хяналтгүй, хашаандаа сул орхисноос золбин нохойны үржил бий болж байна гэж үзэж байгаа. Эрдэнэт хотод төсөл хэрэгжээд үр дүнгээ өгсөн. Нийслэлд золбин нохой буурах тоог нарийн тооцож хэлэхэд хүндрэлтэй. Тиймээс уг үндэснээс нь эхэлье гэж үзсэн.

Нохойтой холбоотой эрхзүйн зохицуулалт хийхээр иргэдээс санал авч журам боловсруулж байна. Энэ зохицуулалтаар нохой бүртгэлтэй, иргэн хариуцлага хүлээх тогтолцоотой болно.

 -Журам хэрэгжээд эхэлбэл нохойндоо мөнгө төлөхөөс зайлсхийх хүмүүсийг хэрхэн зохицуулах вэ. Мөн нохой устгах мөнгөнөөс хэмнэх хамгийн чухал шүү дээ? 

-Мөнгө хэмнэхээс илүүтэй иргэдийн аюулгүй байдал чухал. Одоогоор хэмнэлт гаргаж чадахгүй.Үе шаттайгаар хэрэгжүүлсний дараа төсөв хэмнэх боломжтой. Энэ сарын 24-нөөс  өмнө иргэд болон мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж журамлана. Нэгэнт нийслэлд амьдарч  байгаа бол дүрэм журмаа дагах хэрэгтэй. Иргэд ч төрийн байгууллага ч хариуцлага хүлээе гэдэг шинэ журамтай болно. 14 жил өөрчлөгдөөгүй журам шинэчлэгдэж байгаа. Ирэх сараас НИТХ-ын тэргүүлэгчид журмын төслөө өргөн бариад шат шатны ажлаа үргэлжлүүлээд явна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

3 цаг 47 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

7 цаг 6 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

11 цаг 12 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

11 цаг 12 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

11 цаг 12 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

23 цаг 33 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин