Монгол залуус гадаадын багуудтай “Кансат” хиймэл дагуул хөөргөж өрсөлдөнө

2016-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Монголын үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хиймэл дагуул-Бидний гараар” сэдэвт “Кансат” тэмцээнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг уралдаан нь өмнөх жилүүдэд үндэсний хэмжээнд зохиогддог байсан бол өнөө жил хүрээгээ тэлэн, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын баг оролцож манай МУИС, ШУТИС, БХИС-ийн оюутнуудтай сонирхогчийн хиймэл дагуул хөөргөж ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор боллоо.

“Кансат” (can-лааз, sat-хиймэл дагуул гэсэн утгатай)  буюу лаазанд багтах хэмжээний жижиг хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдөө зохион бүтээж, түүнийгээ хөөргөн өрсөлддөг билээ.

Тэмцээн энэ сарын 22-нд Налайхын нисэхийн цэргийн ангийн дэргэд 09.00 цагаас эхлэх бөгөөд иргэдэд нээлттэй юм байна. Дашрамд дурьдахад, Кансат нь сансрын уудамд ашиглагдах олон төрлийн зориулалт бүхий хиймэл дагуулын системүүдийн технологийн бүтцийг ерөнхийд нь агуулсан байдаг тул сансрын технологийн чиглэлээр сургалт судалгаа хийдэг их, дээд сургуулиудын хүрээнд оюутан, сурагчид ихээр судалж, сургалтын бааз, материал болгон ашигладгаараа ач холбогдолтой. Иймээс сансрын технологийн чиглэлээр дэлхийн олон орон оюутан залуусын дунд “Кансат” тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулдаг юм. 2012 оны долдугаар сард Испани улсад зохион байгуулагдсан олон улсын “Кансат” тэмцээнд МУИС-ийн Физик, электроникийн сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хамтарсан баг анх удаа оролцож, алт, хүрэл медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12