Өнөөдрийн өнгө үйл явдлыг тольдоё

2016-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээжээ

Аргын тооллын 9 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 19, Гоё хүүхэн одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 18 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

 

Өрнийн зурлага

Хонь

Энэ өдөр санаандгүй хэн нэгэнтэй таарч өдөржингөө зүрх тань хүчтэй цохилж, түүний тухай бодох байх. Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, байдаг төсвөө шавхах боловч ах эгч, хамаатнаас зээл авч болно. Шинжлэх ухаан, философи, метафизикийг сонирхдог бол дахин сургуульд сурч магадгүй. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй.

Үхэр

Өнөөдрийн гараг эрхэсийн нөлөө төлөвлөөгүй зөвлөгөө санал болгож байна. Амралтын нэгэн хэвийн өдрийн дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Болчимгүй үйл ажиллагаанд оролцож хуумгай сонголтоос зайлсхий. Гэр бүлийн гишүүдтэйгээ амралтанд явах нь дурсамжтай аялал болно. Ганц бие үхрүүдэд аялах зуураа хайр дурлалын завсарлага авахад таатай байна.

Ихэр

Хэдийгээр өнөөдөр хамтын ажиллагаа сайн байж, хайртай хүнийхээ дэмжлэгийг авах хэдий ч та илүү шинэлэг харилцааг эрхэмлэх бололтой. Эхэндээ энэхүү өөрчлөлт таныг нэлээд айлгах хэдий ч энэ бүхэнд дасан зохицох цаг гаргаснаар үр дүнд нь та сэтгэл хангалуун байх болно. Шинэ хайр дурлалын харилцаа таны сэтгэлийг асар их хөдөлгөх бөгөөд та хоёр бие биедээ хүчтэй татагдах  болно. Магадгүй энэ нь та хоёрын ирээдүйн хамтын амьдралын эхлэл  ч байж болох юм.

Мэлхий

Мэлхийнх ордод төрсөн хүмүүст яг одоогийн хувьд уйдах гэсэн асуудал гараг ёсгүй. Од гарагуудын хүчин зүйл таныг бага зэрэг ядраах болно.Хэрэв та тайван биеэ барьсан аргаар хандахгүй бол та өөрийгөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй болж болох юм. ИРж буй 2 долоо хоногийн турш та өөрийн зорилгоо дүгнэн шинжилж, эргэцүүлэх бололтой. үйл хөдлөл хийх гэж яарахаасаа өмнө зогс, тэгээд дахин дахин нягтлан бодож үз.

Арслан

Өглөө  гэрээсээ яаруу сандруу гарах хэрэггүй. Цахилгаан хэрэгсэлээ  унтраасан эсэх, мартсан зүйл байгаа эсэхээ  шалга. Бизнесийн гэрээ хэлэлцээр хийх үед таны бүтээлч санаачилга бусдаас цойлно. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн учир үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг  нэн тэргүүнд тавина. Хайрт тань танд гэнэтийн бэлэг барьж, таныг гайхшруулна. Хүсэл зорилго нэгтэй, санаа нийлдэг хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрөө.

Охин

Хэрвээ та өнөөдөр тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга, төсөл төлөвлөгөө гайхалтай үр дүнд хүрэх болно. Цаг хугацаа болон мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Жолооч нарыг зам дээр болгоомжтой явахыг сануулж байна. Хэчнээн их яарч байсан ч хурд хэтрүүлэх хэрэггүй. Хэт их яарснаас болж хожим нь харамсаад барахгүй нөхцөл байдалд орох болно. Хайрын нууцхан болзоо таатай байх болно.

Жинлүүр

Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй зүйлээс болж илүү дарамт авах хэрэггүй. Гэр бүлийн тэмцлээс болоод та өөрийн амар тайван байдлаа алдах нь. Орой тийшээ та хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах болно. Та бүх зүйлсээ амжуулахын тулд хэн нэгэнтэй ярих шаардлагатай. Хэн нэгэнтэй зөвлөлдсөнөөр асуудал сайжрана. Мягмар гараг. Өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй зүйлээс болж илүү дарамт авах хэрэггүй. Гэр бүлийн тэмцлээс болоод та өөрийн амар тайван байдлаа алдах нь. Орой тийшээ та хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах болно. Та бүх зүйлсээ амжуулахын тулд хэн нэгэнтэй ярих шаардлагатай. Хэн нэгэнтэй зөвлөлдсөнөөр асуудал сайжрана.

Хилэнц

Их тогтворгүй өдөр болох төлөвтэй. Учир нь сар танай ордыг орхиж нумын ордод шилжин очсон тул сансар огторгуйд таагүй хандлага бий болжээ. Хэдий тийм ч таньд сайхан аз, ховор боломжийг авч ирнэ. урамшуулал, шан харамж өсөх төлөвтэй. Таны мэддэг нэгэн элдэв маргаан хэлэлцүүлэгт татан оруулахыг хүснэ. Гэхдээ түүнд татгалзсан нь хамаагүй дээр. Ганц бие хилэнцийн цэцэглэж буй хайрын  харилцаа даамжирна.

Нум

Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх, төслийн шийдэгдээгүй асуудлыг зохицуулахад тааламжтай өдөр. Энэ өдөр та өөдрөг, аливаа ажил үйл бүтэмжтэй байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг чиглэлээ тодорхойлохыг зөвлөж байна. Хамт олонтойгоо санал зөрөлдөх хандлага ажиглагдаж байна. Юутай ч та төлөвлөгөөгөө бага зэрэг   өөрчлөх, хамтын ажиллагааны ерөнхий бодлогоо эргэн харах хэрэгтэй болох байх.

Матар

Өнөөдөр төвөгтэй өдөр болно. учир нь хэд хэдэн гараг эрхсийн холимог нөлөөгөөр ийм байдал үүснэ. Сайн мэдээ гэвэл танд гайхалтай амжилт ирнэ. Мөрөөдөл биелэх ч шинэ санаануудаа ажил хэрэг болгох, томоохон төлөвлөлт хийх цаг биш. Албаны хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалт болон албан ёсны харилцаанд болгоомжтой, хашир бай. Санал зөрөлдөөн таагүй байдал үүсгэнэ. Хувирамтгай хүмүүсээс зайлсхий. Өөрийн оюун ухааныг сэргээхийн тулд амарч тоглоом тогло.

Хумх

Жижиг сажиг маргаанд бүү оролц, өөрийнхөөрөө амьдар. Хайртай хүнтэйгээ санал зөрөлдөх болно. Бие биеэ буруугаар ойлгосон байж болох тул асуудлыг шийдвэрлэх анхны алхмыг та хий. Энэ нөхцөл байдлаас гарах хамгийн гол арга нь хүн бүр үнэнч, нээлттэй, нөхөрсөг байх боломжийг бүрдүүлж өгөх. Мөн энэ нь та хоёрын ирээдүйд ямар их хэрэгтэй болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Загас

Энэ өглөө нар хумхын ордонд ирсэнээр бодол бясалгал, эргэцүүллийн цаг тань дуусгавар болно. Дараагийн долоо хоногийн турш энэрэнгүй загасныхан олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн агентлагт сайн дураараа оролцоно. Мөн энэ цаг үе таныг хувийн төлөвлөгөөгөө зохиох, дуусгаагүй төсөл төлөвлөгөөнүүдээ дуусгахад тань зоригжуулж өгнө. Хэрэв сүүлийн үед хүсэл сонирхол тань дутагдаж байгаа бол өөрчлөлт бий болно гэж найдахад гэмгүй.

 

09 сарын 20-нд болох үйл явдлууд

10:00 цагаас

НМХГ-ын хурлын танхимд он гарснаар импортоор орж ирсэн, шаардлага хангаагүй устгасан бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлын үеэр импортын хүнс, эм, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ямар хяналт шалгалт хийж оруулдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Холбогдох утас: 91887887


11:00 цагаас 
Монголын шатрын холбоо, Монгол туургатны шатрын холбоо хамтран “Их нүүдэл 2016” олон улсын тэмцээн зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас

Үндэсний мэдээллийн төвд ЭМЯ, БСШСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЭМХ хамтран “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл
хийнэ. 180 мянган оюутан залууст эрүүл мэндийн ямар асуудал тулгамдаж байгаа талаар салбарынхнаас мэдээлэл авах боломжтой. Утас: 99157564

14:00 цагаас

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2016 оны УИХ-ын cонгуулиар нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлж буй эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээсэн бөгөөд уг киноны нээлтийн үйл ажиллагаа 14.00 цагт Туушин зочид буудлын 5 давхарт хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй болно.

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Мишээл экспо-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн

Монголын урчуудын эвлэл-Камасутра уран зургийн үзэсгэлэн

МЗХ-ны гадна талбай-“Мартагдашгүй намар” шинэ ногооны үзэсгэлэн худалдаа

Сүхбаатарын талбай-Ерөнхийлөгчийн нэрэмжит номын үзэсгэлэн

Хороолол усан оргилуурын урд талбай-Мод бут сөөг, цэцэг үрсэлгээний үзэсгэлэн худалдаа

Порше шоу рүүм-Автомашины цуглуулгын загварын үзэсгэлэн буюу автомашин модель цуглуулагчдын үзэсгэлэн

 

Мягмар гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                               16:22 хөдөлнө

Москва – УБ                                               07:45 ирнэ

Эрээн – УБ                                                 10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү             20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ             06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                               20:45 хөдөлнө

 Эрдэнэт – Дархан – УБ                              06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                          06:20 ирнэ

УБ – Сайншанд                                          10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                          07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                         11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                          15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19