Хангайн бүсийн хүүхдүүд харилцан туршлага солилцож, дуу хоолойгоо нэгтгэлээ

2016-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Хүүхдэд ээлтэй орон нутаг­-Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн III чуулган Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалантын” зусланд есдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны газрын дарга Н.Баярмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  газрын дарга нар чуулж хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжлийн асуудлаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо. 

Мөн чуулганд баруун бүсийн Завхан аймгийн төлөөлөгчид урилгаар оролцсон юм.

Хангайн бүсийн 60 гаруй хүүхэд оролцсон энэ удаагийн чуулганы үеэр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнгээс суралцах, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих, хүүхдийн санал бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, харилцан мэдээлэл солилцоход оршсон юм.

Мөн оролцогч хүүхдүүд аймагтаа хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаа үе тэнгийнхэндээ танилцуулсан үр дүнтэй чуулган болсноороо онцлогтой.

“Хүүхдэд ээлтэй орон нутаг- хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн чуулга уулзалт 2012 онд Булган, 2014 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байсан билээ. Дашрамд дурдахад Хөвсгөл аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2012-2016 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганы дараагийн түүчээ арын сайхан хангай Архангай аймагт болж энэ удаагийн чуулганаар гарсан зөвлөмжүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12