Г.Өнөрбаяр: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар шинэ салбар биш

2016-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнгөрсөн даваа гаригт болсон. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос эхлэн ажлын 21 хоногт зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр  хандсан 18 иргэний дөрөв нь ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ. Шалгаруултад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцсэн байна. Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдаж шалгалтын дүнг хэлэлцээд тэнцсэн таван хүнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж Засгийн газарт саналаа хүргүүлэхээр боллоо. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшсэн  Г.Өнөрбаяраас  зарим зүйлийг тодрууллаа.

-Төрийн нарийн бичгийн дарга бол төрийн захиргааны байгууллагын хамгийн өндөр тушаал учраас өндөр шалгууртай. Таны ажлын туршлагыг сонирхож болох уу?

-Миний хувьд МУИС-д дагалдан багшаас дэд профессор хүртэл шатлал болгон дээр арав гаруй жил багшилсан. Бас Үйлдвэр худалдааны яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яаманд ажилласан. Засгийн газарт Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Сүүлийн хэдэн жил УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байна.

-Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хэр үнэн зөв явагддаг юм бол. Таны хувьд шалгалт өгөхөд хэр байсан бэ?

- Төрийн нарийн бичгийн дарга бол шалгуур өндөртэй албан тушаал. Төрийн албаны мерит зарчимыг хангасан хүмүүс энэ албан тушаалд ажиллах ёстой гэж боддог. Миний хувьд төрийн албанд гүйцэтгэхээс удирдах хүртэл 15 жил ажилласан. Мерит зарчимын шалгуурыг бүрэн хангаж байгаа гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төсөлд ч ийм үзэл санаа туссан байсан. Өнөөдрийн төрийн нарийн бичгийн сонгон шалгаруулалт хэр шударга явагдсаныг төрийн албанаас очоод асууж болно. Шалгалтын бүх процесс камерт бичигдсэн. Сонирхсон, эргэлзсэн иргэд очоод үзэх нь нээлттэй гэж бодож байна. Би олон жилийн өмнө төрийн албаны шалгалт өгч байсан. Харин анх удаагаа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орлоо. Шалгалт бүхэлдээ цахимжиж, хөндлөнгийн оролцоогүй болж. Шалгалт өгч байгаа бүх үйл явдлыг бичээд коридорт байгаа иргэдэд шууд харуулж байна лээ. Хүссэн иргэд очоод шалгалтын явцыг хянаж болохоор санагдсан. Төрийн албанхан ч гэсэн аливаа шалгалтыг шударга явуулахын тулд иргэд, тухайн зарласан ажлын байрны албан тушаалтнуудыг урьж харуулах нь хаа хаанаа ойлгомжтой хэл амгүй болмоор санагдсан шүү. 

-Чухал салбарын яаманд бодлого боловсруулах хэмжээний албан тушаалд нэр дэвшиж байгаа хүний хувьд ажлаа авбал юунаас эхэлнэ гэж төлөвлөж байна вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол миний хувьд шинэ салбар биш. Энэ салбарыг сайн мэднэ. Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний ажлын албыг удирдахдаа нийгмийн хамгааллын чиглэлээр олон асуудлыг хөндөж тавьсан. Тэтгэвэрийн зээлийн хүүг буулгахаас эхлээд төрөөс ахмадын талаар баримтлах бодлого, “Ач санах хууль”, залуучуудын ажлын байр, хөдөлмөр хамгааллын бодлого гээд ярих олон асуудал бий. Энэ засгийн газар хөдөлмөр хамгааллын асуудалд их ач холбогдол өгч байгаа. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн яам болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын олон чухал бодлого туссан. Түүнийг ажил хэрэг болгохын төлөө ажиллах ёстой.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12