Д.Даваасүрэн: Гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахаар зорино

2016-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнгөрсөн даваа гаригт болсон. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын 12-ноос эхлэн ажлын 21 хоногт зарласан сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр  хандсан 18 иргэний дөрөв нь ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзжээ. Шалгаруултад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тэнцсэн байна. Төрийн албаны зөвлөл өчигдөр хуралдаж шалгалтын дүнг хэлэлцээд тэнцсэн таван хүнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж Засгийн газарт саналаа хүргүүлэхээр боллоо. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшсэн  Д.Даваасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та өмнө нь ямар албан тушаал хашиж байсан бэ. Таны ажлын туршлагыг сонирхож болох уу?

-Төрийн албанд 20 жил ажилласны найман жилд нь удирдах албан тушаал хашсан  байна. Гадаад харилцааны яамны захиалгаар Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд яамнаасаа ажлын гараагаа эхэлж байлаа. Элчин сайдын яаманд хэлтсийн дарга, элчин зөвлөх, дэд тэргүүн, Ерөнхий  сайдын гадаад бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашиж ирсэн. Гадаад харилцааны яамны олонх газар ажиллаж үзлээ. Мөн Монгол Улсаас Бүгд найрамдах Солонгос, АНУ-д  суух Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, консулын дарга, элчин зөвлөхөөр ажилласан.  

-Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт танил тал хардаг гэхчлэн хэл ам дагуулсаар ирсэн. Шалгалт хэр шударга явагдсан бэ?

-Шалгуурын хувьд төрийн албанд 10 жил ажилласны таван жилд нь удирдах албан тушаалд ажилласан байх шаардлагатай. Мөн дипломат албанд мэргэшсэн, эдийн засагч байх ёстой гэсэн байсан. Миний хувьд эдийн засгийн ухааны болон олон улсын бизнесийн удирдлагын магистер хамгаалсан. Мөн дээр нь мэргэшсэн байдал чухал юм билээ.

Төрийн албаны сонгон шалгаруулалтын талаар олон нийтийн дунд хардлага байдаг. Миний хувьд шалгалт өгөөд үнэхээр шударга явагддаг юм гэж гэсэн сэтгэгдэл төрлөө. Тухайлбал, таван хэсэгтэй 3280 хуулийн сорилын асуултыг цахимаар шалгаруулаад явдаг юм байна. Бүх үйл явц камераар бичигддэг учраас хүнтэй ярих зэргээр ямар ч илүү хөдөлгөөн, булхай луйвар хийх боломжгүй. Өндөр бэлтгэлтэй хүмүүс л дараагийн шалгалтад ордог гэдгийг харлаа. Цахим болон ур чадварын шалгалт  битүүмжлэлтэй. Тодорхой хэлбэл хүний оролцоогүй бүгд цахим болсон байна. Энэ байдал цаашид хадгалагдаад явбал арын хаалгагүй, шударга шалгаруулалт үргэлжлээд явна. Шалгуур маш өндөр учраас бэлтгэлгүй хүн давахгүй юм гэдгийг ойлголоо.

-Салбартаа олон жил ажилласан хүний хувьд Төрийн нарийн бичгийн даргаар томилбол юунаас ажлаа эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Гадаад бодлого бол залгамж чанараа хадгалдаг онцлогтой салбар. Гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахаар зорьж  байна. Мөн гадаад худалдааны саад бэрхшээлийг хөнгөлөлттэй болгох, хөрөнгө оруулалтыг татаж, итгэлийг сэргээх, бизнес эрхлэгчдэд эрхзүйн таатай боломжийг бүрдүүлж ажиллахыг чухалчилна. Улс орноо гадаадад сурталчлах, гадаадад оршин суугаа Монголчуудын эрх ашгийг хамгаалах зэргээр чухал асуудлууд байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12