
Балжинням, Дашням давхацсан өдөр
Аргын тооллын 9 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өрнийн зурлага
Хонь
Шинэ сонирхол, хоббитой өдөр. олон зүйлийн хариултыг ойлгож мэдэх хүсэл таны сэтгэлийг эзэмдэнэ. Мэдээж энэ нь ажлын газарт дэмий ярианы сэдэв болох шинжтэй. Бизнесменүүд маркетинг, яриа хэлэлцээр хийх урлагт суралцана. энэ бүхнийг сурах нь таньд ашигтай. Номын санд таны сонирхлыг татах олон ном, сэтгүүл байгааг бүү март.
Үхэр
Буулт хийх нь сэтгэл гонсойлгом ч шийдвэр төгс байдал сэтгэлд тань нийцнэ. Өглөөгүүр гэр бүлтэйгээ хамт бай. Өдөр тутмын ажлууд нь хамт олны дунд бэрхшээл авч ирэх болно. Бусадтай хов жив ярих нь тохиромжгүй, худал цуурхал тархахаас зайлсхий. Худалдаа хийхдээ маргалдахаас зайлсхий.
Ихэр
Та өнөөдөр, бизнесийн уулзалтанд зориулж хувцаслалтандаа анхаарал тавь. Мартамхай зан таньд болон бусад хүмүүст сөргөөр нөлөөлж асуудал үүсгэх бололтой. Хамтрагчийн тань чадвар хангалттай бус санагдах хэдий ч гомдоллох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал танвьж цусан дахь сахарын хэмжээ хэвийн байгаа эсэхийг шалга. Үнэтэй эм бэлдмэл хэрэглэхэс өмнө эмчид хандаж, ургамлын гаралтай тэжээл хэрэглэхийг хичээ.
Мэлхий
Амрах сонирхол өндөр байгаа чинь мэдрэгдэнэ. Гэвч хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Дотны анд юмуу хайртдаа онцгой бэлэг авах ёстой хүмүүс хэд хэдэн тохиромжтой зүйлийг олох болно. Өнөөдрийн ажлаа амжуулахад цорын ганц дутагдалтай тал нь муу төлөвлөлт байх болно. Тиймээс хэрэв та цагаа сайн төлөвлөж чадах юм бол бүх зүйл саадгүй бүтнэ. Өнгөрсөнөө дурсах сайхан дурсамжууд таныг гэртээ санахад хүргэнэ.
Арслан
Үйл явдал дандаа сайнаар эргэж байгаа нь таны залбирсаны хүч хөрөнгө өвлөж авсан та, санхүүгийн байдлаа шийдвэрлэж хүсч мөрөөдсөн зүйлээ биелүүлэхэд нэмэр болно. Гэр бүлийн асуудал ч цэгцэрч нэг тийш болно. Өндөр настандаа санаа зовж байсан та тэднийг гэрт нь асран халамжлах хүн олж санаа тань амарна. Та барьцааны нөхөн төлбөр хайж байгаа бол өөр байгууллагуудад хандаад үзээрэй. Гэр бүлийнхнээсээ тусалж чадах хэн нэгнээс ч гуйж болно.
Охин
Таны эрч хүч, бүтээлч байдал асар их өсөх бөгөөд гэр бүл болон хайр дурлалын харилцаанд тань сайн нөлөө үзүүлэх болно. Хэрэв сүүлийн үед хайр дурлал болон гэр бүлийн харилцаанд ямар нэг асуудал гараад байсан бол арга хэмжээ авахад таатай өдөр. Танд хэлэх чухал зүйл байгаа бол яг одоо л хэл. Гэр орны жижиг сажиг асуудлууд, хичээл ном, оролцох ёстой олон арга хэмжээ гээд таныг ядрааж дарамтанд оруулах олон зүйл байна. Энэ бүгдээс түр холдож сайтар амрахыг хичээ.
Жинлүүр
Дэлгүүр хэсэх нь таныг сэргээх хамгийн сайхан арга. Гэртээ шүүгээгээ дахин янзалж хэрэггүй муу хувцсаа гарга. Ингэснээр өөрийгөө өөрөөр харна. Асуудлыг харахдаа урьдаж эерэг сайн талыг хар. Даргадаа цалин мөнгө, урамшуулалын талаар хэлэхээс бүү ай. Та оролдож үзэхээс нааш ямар шийдвэр гарахыг мэдэхгүй шүү дээ. Өөртөө итгэлтэй бай таныг амжилт хүлээж байна.
Хилэнц
Өнөөдөр гэр ахуйн ажилдаа хянуур ханд. Та зориг шулуудаж хуримтлагдсан их ажлаа барьж авах байх. Өөрийнхөө төлө цаг хугацааг төлөвлөж занш. Өнгөрсөн үед ямар алдаа гаргасанаа санахаасаа илүүтэй одоо хаана байгаагаа, ирээдүйд яахаа сайтар бод. Хайр сэтгэлээс болж зарим хилэнц алс хол, дэлхийгээр аялж мэднэ. Нийгмийн үйл ажиллагаа шинэ нөхөрлөл үүсэх боломж олгоно.
Нум
Төлөвлөгөө, зорилгодоо үнэнч эсэхийг туршсан сорил, шалгалтын өдөр. Аливаа ажил үйл танаас хэзээ хэзээнээс илүү маш их хүч хөдөлмөр, цаг зав шаардахыг од эрхэс анхааруулж байна. Нөхцөл байдлыг өөрөөр харах, ер бусын, зоригтой шийдвэр гаргах, түргэн хариу үйлдэл үзүүлэх зэрэг нь өөрийн байр сууриа бэхжүүлэх арга олоход тусална. Таныг хайр дурлалын шинэ адал явдал хүлээж байна.
Матар
Ням гараг. Удахгүй та хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ. Ирээдүйд өөртөө хүсэж байгаагаа бий болгохын тулд тууштай хичээж чармайх хэрэгтэй. Хэрэв та ойрдоо шинэ газар суурьших гэж байгаа бол нийгмийн хүрээгээ тэлэх нь чухал. Сонирхолтой хүмүүстэй уулзаж байхын тулд дуртай спортоороо хичээллэ, сонирхлынхоо бүлэгт нэгд, олон нийтийн багт элсэж ор. Таны хувийн амьдралд өөрчлөлтүүд гарна. Та маш их цаг зав, эрч хүчээ зарсан ч ач холбогдолгүй санагдана.
Хумх
Санхүүгийн бадал дээрдэж, хэрэглээ нэмэгдэнэ. Зарим хумх албан тушаал ахихын тулд шаргуу хөдөлмөлөх байх. Нэр хүндийн төлөө хэтэрхий их туйлшрахаас сэргийл. Мөн гэр бүл, ажил төрөлөө хоёуланг нь зохистой хослуул. Магадгүй хамт ажилладаг хүн таны албан тушаалыг ганхуулах болно. Иймэрхүү үед үл тоосон байдал гарга, хэрэв айж байгаагаа мэдэгдвэл галт нь сэлэм өгөхтэй адил зүйл болно.
Загас
Багийн уулзалт, олон нийтийн хамтарсан лекц, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хэн нэгэнтэй уулзах зэрэг нь бүгд амжилтанд саадгүй хүрэх, эерэг үр дүнтэй үйл ажиллагаа юм. Хэтэрхий хол урагшлахаасаа өмнө учраа олохгүй байгаа зүйлээ ойлгомжтой болгох үгүй бол цаг болон эрч хүчээ хий дэмий зарах хэрэг гарна. Санаа болон төлөвлөөгөөнүүдээ даргадаа танилцуулснаар, бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ.
09 сарын 18-нд болох үзвэрүүд
СТӨ- Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга- “ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
Бөхийн өргөө -Сумо цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан
Дуурь бүжгийн эрдмийн театр-Японы соёлын наадам
09 сарын 18-нд болох үйл явдлууд
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Мишээл экспо-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн
Үндэсний соёл амралтын хүрээлэн-50 жилийн ойн баярын бэлэг. 10 мянган төгрөгөөр бүтэн өдрийн турш бүх тоглоом хязгааргүй
Шангрилла зочид буудал-Австрали болон Америкт суралцацгаая
МҮОНРТ-НӨАТ-ын сугалааны тохирол
Ням гаригийн гал тэрэгний хуваарь
Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ 10:10 ирнэ
Москва-УБ 07:45 ирнэ
УБ-Бээжин 08:30 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.