
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өдрийн өнгө
Аргын тооллын 9 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 16, Могойг хүлэгч одтой, хар бар өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Бямба гаригийн өрнийн зурлага
Хонь
Харилцаа холбооны буд гараг мэлхийн орд болон түншлэл, тогтвортой байдлын хэсэг рүү хөдөлж, ирэх 3 долоо хоногийн турш сул ба давуу талыг тунгаахад сайнаар нөлөөлнө. Ажил төрлийн удаашралт санаа тань зовоох бололтой. Олон нийтийн харилцаа таны сонирхлыг татаж, арбитрч, гэрээ хийгч зөвлөх нарт сайнаар нөлөөлнө. Хамтрагч юмуу сайн найзуудтайгаа харилцах харилцаанд анхаар.
Үхэр
Ажлын долоон хоног эхлэхэд үхрийнхэн хэл яриандаа анхаар. Бусадтай харилцахад саад бэрхшээл гарах болно. Асуудалд санал зөрөлдөх хэрэггүй. Хэрвээ ганцаараа ажиллахаар шийдсэн бол үзэл бодолдоо үнэнч байж маргаан дагуулахаас зайлсхий.
Ихэр
Таны сонирхол өөрчлөгдөсөнөөр зорилгоо өөрчилж, мэдлэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд дахин сурах сонголт хийнэ. Хэрвээ та хайр дурлалтай учрахыг хүсч байгаа бол найзын тань танилцуулсан хүн сэтгэлд тань нийцэх болно. Өнөөдөр оюун ухаан шаардсан ямар ч ажил маш уйтгартай санагдана. Ажлаа хийхийн оронд интернетээр судоку гэх мэт тоглоом тоглож өнгөрөөх магадлалтай. Хосууд онцгой бэлэг барихыг хүсч аялалаар явах тасалбар захиална.
Мэлхий
Та нарын заримд энэ өглөө орноосоо босч гадагшаа зүглэхэд хэцүү байж болох юм. Хоосон бодол, мартамхай байдал гарч амьдралыг чинь үл ялиг хэцүү болгож болох юм. Мэлхий оюутнуудын хувьд явц удаашралтай байна. Анхаарал ихээр шаардах хичээлээ давтахаа түр зуур хойшлуулах нь зүйтэй. Таны ойлгох чадварын түвшин доогуур байгаа тул тогтоолт муу байх болно.Тиймээс ер нь бол шалгалт өгөх тохиромжтой цаг биш.
Арслан
Бямба гараг. Та хоёрын харилцаа таны бодсоноос ч хурдан өрнөх болно. Танаас яагаад болохгүй гэж асуувал хэлэх үг олдохгүй л болов уу. Тав тухгүй байдал таны хариулт байж болох ч дэлхий ертөнцийн өгөөмөр чанарт итгэх цаг иржээ. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг танд өгсөн байна. Та сөрөг талаас нь яриад байвал асуудал танд биш сэдвийн эзэнд л байгаа юм. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөнд бэлтгэлтэй байж уушигны халдвар авахаас сэрэмжил.
Охин
Таны зан ааш өнөөдөр бага зэрэг ширүүн байх бололтой. Тиймээс хүмүүстэй харьцахдаа шударга мөн бодлоготой байхыг сануулая. Хайрттайгаа мөнгөтэй холбоотой асуудлаар маргалдахад хүрвэл та аль лболох түрүүлж буулт хийхийг хичээ. Эс тэгвээс энэ асуудал мухардалд орж, та хоёрын харилцаанд ан цав үүсгэх болно. Хэн нэгэнд хувийн нууц асуудлаа дэлгэхээс сэргийл. Ямар нэг санамсаргүй байдлаар нууцаа задалж болохгүй
Жинлүүр
Жинлүүрүүд сайхан хувцаслах дуртай. Өнөөдөр гадаад төрхөндөө анхаарал тавь. Өөртөө итгэлтэй болоод гэрээс гарах нь илүү цагаар ажиллахад тань эрч хүч өгөхөөс гадны амжилтанд хүргэнэ. Машин барихдаа гэнэтийн ослоос болгоомжил. Чөлөөт цагаараа хийхийг хүссэн зүйлээ хий. Хэн нэгэнтэй уулзаж хамт байх нь тав тухтай байдлыг мэдрүүлнэ.
Хилэнц
Буд гараг 12-р гэр болох жинлүүрт зочилж байгаа тул ирэх 3 долоо хоногт амжилтанд хүрэх гол түлхүүр бол бодол эргэцүүлэл. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгох хэрэггүй. Гэхдээ сонор сэрэмжтэй байхад гэмгүй. Таныг хий хоосон зүйлс хүрээлж, хууран мэхлэлд толгой эргэх вий. Амралтын өдрүүдээр сониуч зангаа сул тавихад гэмгүй. Ядарсан булчингаа амраахын тулд анхилуун тостой, бүлээхэн усанд ороорой. Үнэрээр эмчлэх нь ямар ч үед тамир, тэнхээг хурдан сэргээдэг
Нум
Тайвширч,мэдрэмж, бодол санаагаа тэнцвэржүүлэх, түнштэйгээ харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралдаа тууштай сонголт хийх өдөр. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Эргэн тойрныхон болон даргатайгаа зөрчилдөх магадлалтай. Сайтар бодож боловсруулсан төлөвлөгөө хянуур нямбай байдал амжилт авч ирэх томоохон боломжийг бий болгоно.
Матар
Бямба гараг. Хуурмаг өдөр байх болно. Таны юу бодож байгаа, юу мэдэж байгаа та юуг мэдэрч байгаа чинь зарим нэг зөрчлүүдтэй тулгарна. Өөрийнхөө саналыг өөртөө хадгалах нь ухаалаг алхам болно. Хэрэв та нууц асуудлаа хэн нэгэнэтэй ярих гэж байгаа бол таны нууцыг үргэлж хүндэтгэдэг итгэлтэй хүнд ярь. Ажлын эргэн тойронд хийж буй зүйлс худал хуурмаг байх тул хов жив ярих, сонсоход тохирох цаг биш. Таны сонссон зүйлс бодит байдалтай огтхон ч нийцэхгүй
Хумх
Толгойд эргэлдэх цор ганц зүйл нь ажлын үр бүтээмжээ дээшлүүлэх. Гэвч буд гараг жинлүүрийн орд дээр байгаа нь эв найрамдал, тэгш байдлын тэмдэг юм. Ажлаа дусгахаасаа өмнө цагийн хуваариа гарга. Ирээдүйн зорилгоо мөрөөдөхийн оронд одоо хийх ёстой ажилд анаарлаа хандуул. Бизнесийн шугамаар гадаадад явж эрүүл мэндийн байдлаа дээшлүүлэхээс гадна их мөнгө олох шинэ санаа төрнө.
Загас
Бямба гараг. Өнөөдөр бол мэдээлэл цуглуулах, мэдлэгээ өргөжүүлэхэд яг таарсан өдөр. Зарим Загаснууд албан ёсны эрдэм шинжилгээний ажилд бүртгүүлэн, ямар нэгэн компаний ивээн тэтгэсэн сургалтын прогаммд оролцох, өөрийн шийдэх болно. Энэ өдөр ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Сурагч, оюутнууд удахгүй болох шалгалтын асуултандаа удаан бэлдэж, асуусан асуулт бүрд нь ойлгомжтой бүрэн хариулах боломжийг өөртөө гарга.
Үйл явдал, үзвэрүүд
Мишээл экспо-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн
Үндэсний соёл амралтын хүрээлэн-50 жилийн ойн баярын бэлэг. 10 мянган төгрөгөөр бүтэн өдрийн турш бүх тоглоом хязгааргүй
МХАҮТ-МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт
Шангрилла зочид буудал-Хил Хязгааргүй Австрали Боловсролын Үзэсгэлэн 2016
Улсын филармони-SPELLING BEE 2016 ТЭМЦЭЭН
Үзвэрүүд
СТӨ- Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
Бөхийн өргөө-Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан
Бөхийн өргөө-Хилчдийн баярт зориулсан монгол бөхийн барилдаан
Дуурь бүжгийн эрдмийн театр-Японы соёлын наадам
Бямба гаригийн галт тэрэгний хуваарь
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эрээн – Замын үүд - УБ 10:10 ирнэ