Өдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

 

Аргын тооллын 9 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Өрнийн зурлага

Хонь

Бүх төрлийн түншлэл найдваргүй болж мэдэх тул үүрэг хариуцлага, урамшууллын хил заагийг тодорхойлох хэрэгтэй. Бизнес эцсийн мөчид өөрчлөгдөж магадлгүй, нөхцөл байдлыг хэвээр хадгалахыг хүсвэл хурдан ярьж,тохирох хэрэгтэй. Юу ч хийлээ гэсэн үнэнийг далдлах хэрэггүй. Хэрвээ шүүх таны талд шийдэхгүй бол сэтгэлээр бүү уна. Залуу хосууд анх удаа маргалдах бөгөөд нөгөөгийнхөө талаар сонирхолтой шинэ зүйл мэдэж авна.

Үхэр

Дотны хүмүүстэйгээ хамт байж мөн гадаад үзэмжиндээ анхаарах нь амжилтын үндэс. Хувийн амьдрал тань тав тухтай тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Хүмүүсийг халуун дотноор тэврэн, хүндэтгэх нь танд үнэ цэнэ бий болгоно. Албан ажил, ахуй амьдралаа зохион байгуулахын хажуугаар ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарал хандуул.

Ихэр

Таны зан ааш тогтворгүй байх нь. эргэн тойронд буй хүмүүс үүнээс олж эргэлзээтэй байдалд орно. Өөрийн эрч хүчтэй зангаа урлагаар илэрхийлж, бүтээлч байхыг хичээ. Сэтгэл зүйн уулзалт таны өөртөө итгэх итгэлийг сэргээнэ. Найз нөхөд, хайртай хүн, хүүхдүүд нь таны амьдралд чухал болохыг өөртөө ойлгуул. Гэртээ өнжилгүй цагийг хөгжилтэй өнгөрүүл.

Мэлхий

Танд орондоо хэвтэх буюу зүгээр сууж байх цаг олдохгүй бололтой. Ажил хэрэгч байхыг цаг хугацаа шаардана. Мөн түүнчлэн өнөөдөр таны хуучин дурсамжид хөтлөгдөн суухгүй. Тэд нарын зарим нь худалдаж авах юм уу түрээслэх байр хайж сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний засвар хийх нь гэр орны  тав тухтай ба амгалан тайван байдлыг бусниулна.

Арслан

Гэнэтийн маргаанаас зайлсхийхийн тул ярихаасаа өмнө сайн бод. Ачаалал их байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Та хөршөө мэдэх завшаан тохиож, адилхан хүмүүс гэдгээ анзаарах болно. Тэрээр танд үдэшлэгт хамт явахыг санал болгоно.

Охин

Баасан гараг. Та өнөөдөр алс хол аялалаар явахыг хүсэх бөгөөд таны унаа тэрэг алс хол замд аялалд явахад блээн байгаа эсэхийг шалга. Биеийн байдал таагүй байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно. Гараг эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс санхүүгийн асуудлаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах гэсээр та маш завгүй байх бөгөөд нөгөө талаар таныг болгоомжтой байхыг сануулж байна.

Жинлүүр

Хэтэрхий хурдан яваад байх шиг, жаахан хурдаа сааруул. Хамтрагчтайгаа үл ойлголцох нь Өнөөдөр аливааг ойлгоход хэцүү байх бөгөөд асуудлыг түр орхи. Гэр бүлийн уулзалтаас зайлсхий таагүй явдал гарч магадгүй. Хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхцөл байдал таны удам дамжсан зүйлийг танд дамжуулах бололтой. Шинэ сонирхол таныг шинэ хоббитой болгоно. Жишээ нь, электрон техник, веб хуудасны загвар гэх мэт. Интернетээр болзож магадгүй байна.

Хилэнц

Хилэнцүүд харайхаасаа өмнө буух газраа товлох хэрэгтэй. Та авахаасаа илүүтэй өгөх, амлахаасаа илүү хийх ёстой. Ойворгон зангаа дар, ялангуяа санхүүгийн аюулгүй байдалтай холбоотой бол. Ирэх хэд хоногт дэлгүүр хоршооноос холхон шиг байж, их мөнгө үрэхээс болгоомжил. Нийтэч буд гараг одоо 12-р гэр болох жинлүүрийн орд руу шилжих болно. Үйл  явдлын ард байгаа хэн нэгэн эсвэл хөрөнгө оруулагч таны тусгай төсөлд зориулж мөнгөн тусламж өгөхөд бэлэн байна.

Нум

Залхуурал эсвэл маргаашаа боддоггүй байдал өнөөдөр болох таагүй зүйлсийн шалтгаан байх бололтой. Гэхдээ та гайхалтай өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй  болохоор алдсанаа бушуухан нөхөж, алдаагаа засах чадвартай байна. Хэрэв та эд юмс худалдан авахаар төлөвлөж байгаа бол өнөөдөр хамгийн тохиромжтой үе нь. Эд зүйлс худалдан авах, хөрөнгө хуримтлуулах, хадгаламж нээлгэх зэрэгт ээлтэйг од эрхэс сануулж байна.

Матар

Баасан гараг. Юунд ч санаа зовох хэрэггүйг та ойлгох болно. Таны насны хүмүүсийн хувьд хилийн чанадад аялах төлөвлөгөө сайн болно. Матрынхан  төрөлхийн ухаалаг чанараа ашиглан бодит нөхцөл байдлыг үнэлдэг ч эргэлзээ нь тэдний амжилтыг хойш нь чангаана. Таны болж авсан ажил мэргэжил, бизнесийн сонирхол үр дүнгээ өгнө. Өөрийн сонгосон талбарт хэрхэн урагш ахих талаар сонголт хий. Техник харилцаа холбооны салбарын залууст энэ нь тушаал ахихад гайхалтай сайхан үе гэдгийг олж хар.

Хумх

Аз завшаан зөвхөн хумхын ордынхонд байх болно. Өнөөдөр та нэг их бодолгүй үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж чадна. Үдэш эргэн хараад аз завшаанаа их гайхах байх. Зарим хумх их хүч шаардаагүй зүйлийг хийхийг илүүд үзнэ. Урлаг, эртний эдлэлийн дуудлага худалдаа зэрэгт оролцох нь тэдний хувьд тааламжтой байх болно. Юутай ч ямар нэгэн аз туршсан шинэ зүйлсийг сурахдаа хэнээс сурах вэ гэдгээ анхааралтай шийд.

Загас

Өнөөдөр төрөл бүрийн сарны чиг хандлагууд танд хүч өгөх болно. Та санхүүгийн тайван байдалд хүрэхийн өмнө нилээд их замыг туулах хэрэгтэй ба ирээдүйгээ тогтвортой болгох, бэл бэнчингээ өсгөх, бий болгох зэрэг боломжууд энэ сард тохиолдох болно. Боломж бололцоонд бэлэн байж, өөрийн авъяас чадвараа ухаалгаар ашиглаж амьдралаа өөрийн хяналтандаа оруул. Хамаатнууд болон хадмуудаа баярлуулах хэцүү байх ч та ямарч үйл явдал учир шалтгааныг эргүүлж чадах сэтгэл татам байдлаа гаргаж ирэх хэрэгтэй.

 

09 сарын 16-нд болох үйл явдлууд

11:30 цагаас

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд иргэн Ч.Дэлгэрмаа 2013 оны 1-р сард үндэсний аюулгүй зөвлөлийн санаачилгаар үүссэн нууцын зэрэглэл бүхий төрийн өндөр дээд албан тушаал хийж байсан эрхмүүдтэй холбогдох авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт

Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 3 дугаар хуралдаан болно. Хуралдаанд бүх яамдын дэд сайд нар, УБ хотын захирагч С.Батболд, агентлагын дарга нар оролцох юм байна. Тус хуралдаанаар шадар сайд шинэ бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулахаас гадна гамшгаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм

11:00 цагаас

Австралийн Элчин сайд Австралид сурсан монголчууд, УИХ-ын гишүүд, төрийн болон хувийн хэвшилд ажилладаг 100 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзана. Хэвлэлийн мэдээг хавсаргалаа. Сонирхсон сэтгүүлчид холбогдоно уу. 9402 9003 Уянга.

11:30 цагаас

МҮЭ-ийн холбоо Отгонтэнгэр их сургуультай хамтарч эхэллээ. ҮЭ-ийн идэвхтэн сонгуультны урдаа барьдаг зүйл бол хууль эрхзүйн мэдлэг. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа баталгаажуулах үйл ажиллагаа МҮЭХ-ны байранд болно.Сэтгүүлчдээ урьж байна.
Холбоо барих: 99027019

12:00 цагт

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын нефть, хийн үндэсний ассоциаци хамтран ажиллахаар МҮХАҮТ-ын 404 тоот хурлын танхим Санамж бичиг байгуулна. 

Мишээл экспо-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн

Мишээл экспо-Эх орны сүү эрүүл хүнс өдөрлөг

УИД-Монголын анхны цахим номын сангийн нээлт

Улаанбаатар мед эмнэлэг-Бөөрний үзлэг оношлогоо үнэ төлбөргүй

Үндэсний соёл амралтын хүрээлэн-50 жилийн ойн баярын бэлэг. 10 мянган төгрөгөөр бүтэн өдрийн турш бүх тоглоом хязгааргүй 

 

Үзвэрүүд

СТӨ- Х түц продакшн "Бид амьдралд хайртай"

МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт

Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт

Түмэн эх чуулга- Ардын урлагийн тоглолт

Юби сити зочид буудал-Fire хамтлаг тоглолт

Крокус эвент холл-Хишигдалай Зоригт “Хайртай хүндээ ” тоглолт

Минт найт клуб-House DJs Month | Anna тоглолт

 

Баасан гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                            16:22 хөдөлнө

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот           21:00 хөдөлнө         

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү           20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ           06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                             20:45 хөдөлнө

 Эрдэнэт – Дархан – УБ                            06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                        18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                        06:20 ирнэ

УБ – Сайншанд                                        10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                        07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                        11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                        15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                        16:40 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                         08:55 ирнэ

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12