Ц.Шаравдорж: 1939 оны хэлмэгдүүлэлт зүсээ хувирган одоо ч үргэлжилсээр...

2016-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

-“Социализмийн сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” номын нээлт боллоо-

Ц.БАЯР

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн “Социализмийн сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” хэмээх баримт, нотолгоо, дурсамж, тэмдэглэл дээр суурилсан түүхэн ном өнөөдөр уншигчдын гарт очлоо. Номын нээлт Улсын төв номын санд өглөөний 10 цагт эхэллээ.  Уг номыг манай туршлагатай парламентач, төрийн сайд, хуулийн дээд шатны байгууллагад удирдах албыг хашиж явсан төр нийгмийн зүтгэлтэн МУГХ Ц.Шаравдорж бичиж олны хүртээл болгож буй юм. Түүхийн гашуун үнэнийг цоо шинэ баримтаар гаргаж тавьсан уг номын нээлтэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр, төр нийгмийн нэрт зүтгэлтэн П. Дамдин, Ю.Цэдэнбал агсаны комиссар, бэлтгэл хурандаа Л.Нанзад, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Б.Баянсэлэнгэ болон түүний найз нөхөд хамтран зүтгэгчид оролцлоо. Номын түүхэн үнэн  гэгээн цагаан хуудсыг мялааж,  төрийн хан хуурч Ц.Цэрэндоржын хүү Ц.Соёл-Эрдэнэ “ Түмэн атын төвөргөөн” хэмээх сайхан аялгууг эгшиглүүлсэн. Энэ үеэр түүхийн амьд гэрч төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Дамдин, мөн Маршалын дотны хүн, комиссар, бэлтгэл хурандаа  Л.Нанзад, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон олон хүн түүнд баяр хүргэж үг хэлж номын үнэ цэнийг мэдрүүлсэн юм. Эл номд өнгөрсөн үеийн их хэлмэгдүүлэлтийн хэв шинж өөрчлөгдөж  өөрөөр хэлбэл зүсээ хувирган одоо ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байгааг баримтаар бичсэнээрээ  онцлогтой. “ Түүх гэдэг нэг баримт зөрөх л юм бол буруу тийш явдаг аюултай. Баримтын боловсруулалт маш чухал зүйл. Худал баримт, үнэн баримт  гэж бий. Үүнийг ялгах ёстой. Энэ номын үг, өгүүлбэр болгонд нэг ч худал үг ороогүй бүгд баримт. Баримтад тулгуурлаж эссэ болгож бичсэнээрээ бусад номоос ялгаатай” гэж түүний дотны анд энд онцолсон. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Дамдин: Нэг литр будганы үнэ хүрэхгүй мөнгө идсэн гэж 10 жилийн ял сонсож байлаа

-Маршалтай хамт Монголын нам, төрийн хэргийг удирдаж, найзалж нөхөрлөж  явсаны хувьд түүнийг хэлмэгдүүлэхэд тэвчиж чадахгүй байсан. Хүнийг амьдаар нь хүнлэг биш, нөхөрсөг биш, хамгийн муухайгаар, албадлагаар тэр хүнийг үхүүлсэн. Тухайлбал, цагдаа, ардын төлөөлөгч, бичээч зэрэг дөрвөн хүн манайд ирж бидний хөрөнгийг битүүмжилнэ гэсэн. Би тэгэхэд нь битүүмжлүүлэхгүй, монголын ард түмний өмнө ямар ял хийсэнээ сонсож байж битүүмжлүүлнэ гэж маргалдсаар бүтэн нэг өдөр болсон. Прокурорт аваачиж намайг загнасан. Маргааш нь Д.Моломжамцтай ярьсан чинь бас  хөрөнгийг нь битүүмжилсэн байсан. Ийм маягаар надаас бусад Ю.Цэдэнбалын ойр тойрны бүх тойрон хүрээлэгчид гэж нэрлэж байсан хүмүүсийг  хэлмэгдүүлсэн. Номонд Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гэж байгаа. Тэнд бидний тухай орсон байх. Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж улс төрийн товчоонд байсан хоёр нөхрийн тэтгэвэрт гарах тогтоолд гарын үсэг зурсан. Мөн улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан гэдгээр ялласан. 30 нягтлан гурван сар шалгаж орон сууц засварлах хөрөнгийг 188 төгрөгөөр хэтрүүлсэн гэж  эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар 10 жилийн ял тулгаж ялласан. Дараа нь  би тэр мөнгийг төлж ялаас мултарсан. Тухайн үеийн ханшаар 188 төгрөг  нэг литр будганы үнэ хүрэхгүй мөнгө байсан. Иймэрхүү шившигтэй зүйл их байв. Одоо ийм зүйл дахин битгий давтагдаасай гэж хүсч байна. Биднийг ингэж дайрч доромжилж байхад манай нам нэг ч дуугараагүй. Харин ч түргэн шийд гэдэг байсан. Ю.Цэдэнбал даргыг хэвлэлүүд хамгийн  муухайгаар дайрч доромжилж байв. Тэгэхэд өнөөдрийн энэ номын зохиолч Ц.Шаравдорж ярилцлага өгч үнэнээр нь хэлж байсан ганц хүн. Би тэр үед ийм улс төрийн ийм ээдрээтэй цаг үед  ийм шударга хүн бас байдаг юм байна гэж сайшааж түүнтэй танилцаж байв.

Маршалын дотны хүн, комиссар, бэлтгэл хурандаа Л. Нанзад: 11 хоногт л хэлмэгдүүлэх бүх үйл ажиллагааг хийсэн юм билээ

-Хорьдугаар зууны түүхэн үеийг Ю.Цэдэнбалгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй. Монголын нэгэн зууны түүхэн үнэнийг энэ номонд шингээж өгсөнөөр зохиогч Ц.Шаравдорж бидний хойч үеийхэнд том сургамж, үнэт бүтээл болгон үлдээж өгч байгаагаар түүхэн ач холбогдолтой. Би тэр гавьяатай, хүндтэй эрхэм хүнтэй 34 жилийг хамт өнгөрүүлсэн. П.Дамдин гуайн хэлсэнээр нөгөө айхтар тойрон хүрээлэгчидийн нэг нь би бас мөн. 1984 оны долдугаар сарын 24- нд Халх голын ой болох гээд бэлтгэл ажил өрнөсөн дарга хэлэх үгээ бэлдчихсэн, ирэх төлөөлөгчдийг угтаж  авах байлаа.  Гэтэл даргыг яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай 11 хоног болно гэж Орос эмч нь шалсаар байгаад зөвшөөрүүлж долоо хоногийн дараа 30 гэхэд бид ЗХУ-руу явж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтүүлж яг 11 хоног оношлогоо хийсэн. Гэтэл тэр 11 хоногт л хэлмэгдүүлэх бүх үйл ажиллагааг хийсэн юм билээ. Ю.Цэдэнбал агсан эх орноосоо хол, харийн нутагт, амьдралынхаа хамгийн сүүлийн  өдрүүдийг тун харамсалтайгаар өнгөрүүлсэн. Би тэр хүнд хэцүү үед таван жил түүнтэй хамт байлаа. Сүүлд нь тэтгэврт гарах нэрээр эх орондоо ирсэн. Тэр үед Ю.Цэдэнбал хэлэхдээ “ Нанзадыг минь аваад явчихлаа бид өнчирлөө” гэж хэлж байсан юм. Хүнд хэлж болохооргүй гашуун үнэнийг би харж байв. Одоо ч энэ хэлмэгдүүлэлт  улам нарийн болж үргэлжилсээр байна гэдэг аюултай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр: Коммунист онол  хэлмэгдүүлэлтийг өнгөө хувиргах үндэс болжээ

-Ю.Цэдэнбал Монгол Улсыг 44 жил удирдсан хүн. Урт хугацаанд тогтвортой удирдсанаар улс орон хэрхэн хөгжөдгийг манай өмнөх түүх бидэнд харуулсан. Гэтэл дөрөв, дөрвөн жилээр нам, намаар талцан удирдсанаас болж өнөөдөр улс орон ямар байдалтай байгаа билээ. Энэ бол тогтолцооны гажуудал. Хэрэв Ю.Цэдэнбал даргын үед дөрөв дөрвөн жилээр удирддаг байсан бол Эрдэнэт, Дархан  хотууд бий болж ямар ч төмөр зам тавигдахгүй. Н.Энхбаяр шиг 200 хүүхэд гадаадад сургуульд явж чадахгүй байх байсан гэж боддог. Тэгэхээр  дөрөв дөрвөн жилээр засгийн эрхээ барьж  урт хугацаанд яаж улс орноо тогтвортой хөгжүүлэх вэ гэдэг тогтолцоог бий болгох талаар бодож сууна. Олонхи ноёлдог цөөнх нь ямарч оролцоогүй коммунист онолын алдаа өмнө нь байсан өнөөдөр ч байсаар байна. Тэгэхээр энэ онол байсаар байгаа нь хэлмэгдүүлэлт өнгөө хувирган орших үндэс бий болж байна гэж үзэж болно. Энэ ном ч энэ бүгдийг баримтаар өгүүлж буй.

Ц.Шаравдорж: 1939 оны хэлмэгдүүлэлт зүсээ хувирган одоо ч үргэлжилсээр...

-Ю.Цэдэнбал агсаны хэлмэгдсэн гашуун түүхийг  үнэнээр нь гаргаж тавих юмсан гэсэн санаа 1990 оноос эхтэй. Ном маань удаж гарсан шалтгаан нь номынхоо эхэнд дэлгэрүүлж бичсэн. Улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөхийг харж харьцуулж бичих бодол байсан.  “Тойрон хүрээлэгчид “-ийн хэрэг гэсэн бүлэг бий. Тэр үед тойрон хүрээлэгчид гэх 13 хүнд Улсын Прокурорын газар ял төлөвлөсөнөөс “Тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг гэж нэрлэгдэх болсон. Би тэр үед Улсын Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсны хувьд ямар асуудал байсан гэдгийг мэдэх учраас энэ хэрэг, хэрэг биш гэдгийг өнөөдөр баримтанд үндэслэж ном болгож бичлээ. Ю.Цэдэнбал агсаныг яаж хэлмэгдүүлсэн, энэ хүн өөрөө ямар хүн байсан, Монголын төлөө юу хийсэн, амьдралын сүүлчийн өдрүүд нь ямар өрөвдөлтэй өнгөрүүлсэн бэ гээд олон зүйлийг бичсэн. Номын хамгийн сүүлд “ Хар сүүдэртэй ардчилал” гэсэн бүлэг бий. Монголын нэн шинэ түүх богинохон. 1930-1940 онд их хэлмэгдүүлэлт, 1960 оны сэхээтний хэлмэгдүүлэлт, 1990 онд Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүллээ. Ардчилсан Монгол орон гэж 1990 онд зарласан. Гэвч энэ хэлмэгдүүлэлт зогсохгүй улам өөр арга хэлбэртэйгээр  улс төрийн өшөө авалт тооцоо бодох байдлаар үргэлжилсээр байна. Иймээс Монголын ард түмэн энэ хэлмэгдүүлэлтийг зогсоож чадах уу үгүй юу. Юуны учир хэлмэгдүүлэлт байсаар байгаа шалтгааныг энэ номонд өгүүлсэн.

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12