Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2016-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 9 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Чөдөр одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Өнөөдөр Улаанбаатар мед эмнэлэг бөөрний үзлэг оношлогоо үнэ төлбөргүй хийнэ

09:30 цагт

БСШСЯ-ны 401 тоотод “ Хэлний бодлогын үндэснийн зөвлөлийн дэргэд орон тооны бус салбар зөвлөл болон  Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулах асуудлаар мэдээлэл хийнэ.

9:00 цагт

Монгол төрийн мэргэн сайд А.Амарын мэндэлсний 130 жилийн ойд зориулж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Булган аймгийн Бугат сумын ЗДТГ, Улаанбаатар хот дахь Бугат сумын нутгийн зөвлөл хамтран “Мэргэн сайд, нэрт түүхч А.Амар” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 9 сарын 15-нд зохион байгуулна. Хурал  ШУ-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр (Офицеруудын ордны урд)-ны 4 дүгээр давхрын хурлын танхимд болно. Харилцах утас: 99192807, 99756413, 458305.

11:00 цагт

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “ Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

11:30 цагаас

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд маргааш Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос улстөрийн мэдэгдэл хийнэ.

10:00-14:00 цагт

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилт, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын тухай АИФО олон улсын байгууллагаас сэтгүүлчдэд хандан 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Олон улсын худалдааны төвийн 13 давхарт /ЭМЯ-ны замын эсрэг талд/ мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хийнэ.

19:00 цагаас

АНУ-ын Элчин Сайдын Яам санаачлан Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2016” –ийг зохион байгуулж байна. 
Нээлтийн ажиллагаа Тэнгис кино театрт болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. 

10:00-18:00 цаг

Мишээл экспо-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн

Премиум хотел-“ БИЕ ДААН АМЬДРАХ ЭРХИЙН ТАЛААРХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ” СЕМИНАР

Улаанбаатар мед эмнэлэг-Бөөрний үзлэг оношлогоо үнэ төлбөргүй

Блү скай товер-Өглөөний уулзалт

Чин ван Ханддоржийн өргөө-Яруу найрагч У.Баярсайхан "хамгийн түрүүнд бодолдоо дурлана " яруу найргийн номны нээлт, зураач Г.Цэнгүүнжавын "ур" уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт болно

 

Өрнийн зурлага

Хонь

Өнөөдрийн тэргэл сар охины ордон дээр байрлаж таны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийж эхлэхэд энэ жилийн хамгийн тохиромжтой өдөр. Мөн бизнестээ анхаар, үр бүтээлийг нэмэгдүүлэх үе. Шүүмжлэлт санаа бодолд дээд цэгтээ хүрч аливаад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой.

Үхэр

Ирээдүйгээ цэгнэн шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэх төлөвлөгөө зохио. Үйл явц маш шуурхай байх ёстой. Сарын өмнө төлөвлөгөөгөө байршуулж боломжуудыг ав. Чиний зүрх хаашаа тэмүүлж байна түүнийгээ эрж хай. Олж мэдсэн зүйлээсээ суралц. Өөрөөрөө бахархдаг үхрийнхэн ахмад хүнээс үг сонсох хэрэгтэй. Хийсэн зүйлээ бусадтай хуваалцах нь ашигтай.

Ихэр

Хүмүүс таньтай нэг л таатай бус харьцаад байгаа юм шиг санагдах бөгөөд тэдэнтэй харьцахдаа зөн билэгтээ найд. Өнөөдөр гэрээ тохижуулахад тохиромжтой. Эцэг эхчүүд өмнөхөөс илүү анхаарал халамжтай болсон мэт санагдана. Та өөрийн сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж эхэл. Хуучин асуудлууд таныг зовоож эхлэх бөгөөд аль болох ийм байдалд орохгүй байхыг хичээ. Та юу хийхээ сайн мэднэ.

Мэлхий

Санаачлагыг гартаа авч асуудлыг шийдвэрлэх боломж өглөөгүүр гарна. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол тайван бөгөөд шударгаар ярилц. Хөршүүд өөр тийшээ нүүж магад бөгөөд хэрэв та тэд нараас тусламж, зөвлөгөө авдаг бол танд гуниг төрөх болно. Гэрээ хайртай хүмүүстээ зориулж илүү тав тухтай болгох нь таатай төлөвлөгөө болно. Шинэ тавилга авах юмуу, байраа янзлах шаардлага гарч магад.

Арслан

Өөрийгөө хүндлэх сэтгэлээ олж, өөртөө итгэх итгэлээ буцааж авах өдөр иржээ. Нөлөө бүхий хүнтэй өдрийн зоог барьж, ашигтай мэдээлэл олж авна. Энэ мэдээлэл дээр зөн совин, мэдрэмжээ нэгтгэж чадвал хувьцааны зах зээлээс ашиг олох болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчээ сорьсон ч болно. Харин бизнесийн гэрээ хэлэлцээрээ зөв хүнээ олж хийх явдал хамгийн чухал.

Охин

Амьдрал болон ажил төрөлдөө ямар ч өөрчлөлт хийсэн азтай байх болно. Мэдрэмж, зөн билэг, төсөөлөлдөө итгэ. Өөрийн итгэдэг зурхайчтай уулзан цаашид юу хийх талаар асууж, сайтар зөвлөлдөхийг сануулж байна. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан өөрийн хэтийн зорилгыг тодорхойл. Хэрэв ингэж чадвал таны бүтээлч байдал нэмэгдэх болно. Өнөөдөр таны хувьд чухалд тооцогдож байсан олон ажлууд бүтэж та сэтгэл хангалуун байна.

Жинлүүр

Өөрийгөө торд. Үйл ажиллагаа арга хэмжээнд оролцож, цагийг зугаатай өнгөрөө. Хэн нэгэн таныг залхаах юм бол үүнээс хол баймаар байгаагаа хэл. Бусад хүмүүс таныг хүндэтгэх болно. Боломжоо дүгнэн энэ талаар ямар бодолтой яваагаа эргэцүүл. Өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо цаасан дээр буулгаснаар оюун санааг гэгээрүүлэх арга замд хүрнэ. Эртхэн амарч өглөөг эрч хүчтэй угт.

Хилэнц

Хувийн бизнестэй хилэнцүүдийн ашиг орлого дээшилнэ. Хэрвээ санхүүгийн асуудлаа хянах, задлан шинжилгээ хийх хэрэгтэй бол шинэ сар орой охины ордыг дайрах үед гүйцэтгэ. Таны хичээл зүтгэлийг дэмжиж тэтгэх болно. Урилганы давалгаа үргэлжилсээр байх тул ирэх 2 долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болох шинжтэй. Шинэ сар таныг урт хугацааны зорилго, төлөвлөгөө хэрэгжүүлэхэд урамшуулж зоригжуулна.

Нум

Түншийн харилцаанд хууран мэхлэлтээс болж ан цав гарах, хамаатан садан болон хүүхдүүдтэйгээ санал зөрөлдөх, бие тавгүйтэх зэрэг таагүй хандлагатай өдөр. Энэ өдөр дарга эсвэл нөлөө бүхий хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөх хэрггүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхэд танаас асар их хүчин чармайлт, цаг хугацааг шаардах болно.

Матар

Өөрийн зарчим, төлөвлөгөө болон хоббигоо эргэн цэгнэж, таны амьдралд эдгээр нь одоо болтол утга учиртай байгаа эсэхийг дүгнэ. Өдөр тутмын ажилдаа илүү хөгжилтэй байхыг эрхэмлэ. Та мөн сонирхолтой хүмүүстэй уулзан, ертөнцийг үзэх үзэл тань нээгдэж гэгээрнэ. Онцгой арга хэмжээг төлөвлөх, явган хүний замаар алхах, сүм хийдэд нөхөрсөг хандаж бусдад үйлчлэхэд бодит цаг үе байна.

Хумх

Энгийнээс илүү дотно харилцааг эрхэмлэх болно. Цаг зав их шаардсан толгой эргүүлэм ажлаас хол бай. Оронд нь одоо хийж байгаа ажлаа хурдан дуусгахад анхаар. Сар охины орд дээр нэг сарны тоолол дуусгаж шинэ сарны тоолол эхлүүлж байна. Энэ нь хартай хүмүүстэйгээ харилцах хаилцаанда анхаар гэсний тэмдэг. Тэднээр өөртөө юу хийлгэмээр байна тэрийгээ тэдэнд хийж өг.

Загас

Замд тань таарсан саад болгоныг өөрий ухаалаг зангийнхаа ачаар даван туулж чадна. Хэдий тийм боловч хэдхэн ялихгүй өөрчлөлтөөс болж таны тогтсон нэг хэвийн байдал таниас стрессээ багасгахыг шаардана. Зарим загасныханд хамтарсан санхүүгийн үүрэг, хариуцлага хурцадмал асуудал болно. Мөн бусад хүмүүсийн сайхан сэтгэл, эрх мэдлийг ашиглахдаа хязгаарлах нь чухал.

 

Пүрэв гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                    16:22 хөдөлнө

УБ – Бээжин                                                    08:30 хөдөлнө

Бээжин – УБ                                                   15:35 ирнэ   

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү             20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ             06: 53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                           18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                           06:20 ирнэ

УБ – Сайншанд                                            10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                            07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                           08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19