С.Батчулуун: Бид нэг шийдвэл 90 оных шиг хөдөлнө

2016-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсаныг эсэргүүцэж Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд хэвлэлийнхэнд хандсан юм. СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж байгаа хэллээ. Энэ үеэр гавъяат Д.Сосорбарам “ Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна.  2000 оноос хойш хүний эрх бүрхэг болсон. Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. С.Зоригийн аллагын цаана хамтран зүтгэж явсан нөхрийг нь гүтгэж хаячихаад буу шагайх гэж байна. Дуртай хүнээр буу шагайлгахгүй. Бид зүгээр суухгүй. Хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлаар монголчуудын эв нэгдлийг хангасан үйлдэл хийгээсэй гэж хүсч байна.Дарангуйллын эсрэг би ганцаараа ч тэмцэж чадна" гэсэн юм. Ардчилсан холбооны гишүүн Х.Батчулуун  “С.Зоригийн хэрэг Зоригийнх биш боллоо. Энэ хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээж байна. Энэ хэргээр улс төрийн хамгийн хар бараан зүйлийг хийдэг боллоо.  Бид нэг хөдөлбөл яг 90 оных шиг хөдөлнө. Нэгийг нь хутгалж алаад нөгөөх нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бид нарыг бүгдийг нь аваачиж хориорой.  Зоригоор хэнийг алах уу гэдэг нь чухал боллоо. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Учир нь бид С.Зоригийн найзууд. Бид Монголын төлөө хоорондоо хэрэлддэг байснаас хувийн ашиг сонирхол байгаагүй”гэв.

Эх сурвалж: www.polit.mn 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

21 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

4 цаг 55 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

12 цаг 20 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

12 цаг 20 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

12 цаг 20 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин