300 хүүхдийн эрх ашиг гурван метр тоосгон ханаар хэмжигдэх болжээ

2016-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Аль ч улс оронд хүүхдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг. Гэтэл манай улс хүүхдүүдийг хохироосоор байна. Үүний  нэг жишээ нь 300 гаруй сурагч сургууль, анги танхим руугаа орох эрхгүй болжээ. Баянгол дүүргийн III хороонд байрлах “Наран” ерөнхий боловсролын сургуулийн хаалгыг хааж тоосгон хана барьснаас болж тус сургуулийн 300 гаруй хүүхэд нэгэн компанийн хаалгыг манаач шиг сахиж сууна. Эдгээр сурагчид сургууль руугаа орж гарах эрхээ хасуулснаас гадна хагас км тойрч явж одоогийн орж байгаа компанийн хаалганд хүрч байгаа юм. Ингэж тоосгон ханыг тойрч явахдаа машин зам сүлжиж байгаа нь сургуулийн удирдлага болон эцэг эхчүүдийг айдаст  автуулаад байгаа аж. Тэгэхээр энд хүүхдүүдийн аюулгүй байдал ч бас хөндөгдөж байна. Уг нь салбарын яамнаас  сургууль, цэцэрлэг заавал тусдаа орж гарах хаалгатай байх ёстойг журамлачихсан. Гэтэл нэг компанийн балгаар түмний хүүхэд эрдэм мэдлэг олж авахын тулд хэдэн давхар хаалга дамжиж, цаашлаад амь насанд  эрсдэлтэй замаар өдөр бүр цаг тутам алхаж байна.

“Наран” сургуулийн зүгээс хаалга хааж барьсан Хурд групп-д хэд хэдэн удаа хүсэлт тавьжээ. Заавал тоосгон ханыг бүгдийг нураах биш сургуулийн хаалганы хэсэгхэн зайг чөлөөлөөд орц гарцтай болгоод өгөөч гэсэн албан бичгийг  олон удаа өгсөн гэдгийг тус сургуулийн захирал Г.Цэцэгжаргал ярьсан юм. Тэрээр “Манай сургуулийн 1-12 дугаар ангид 300 гаруй хүүхэд суралцдаг. 14 жил тогтмол үйл ажиллагаа явуулсан учраас манай сургуулийн хүүхдүүд сургуульдаа ойртохын тулд нүүж ирж байна. Хурд болон Нарны хорооллоос гэхэд 40 гаруй өрхийн 60 гаруй хүүхэд элсэн суралцдаг.Хашааг буулгах талаар эцэг эхчүүд маш их гомдол гаргаж байгаа. Ялангуяа бага ангийн сурагчдын аав, ээж хүүхэд нь машин зам дагуу холуур тойрч явж байгаад айдастай байна. Цас ороод хальтиргаа гулгаа үүсвэл хүүхдүүд олуулаа машин замаар явах эрсдэлтэй. Сургууль руу орж байгаа компанийн үүдэнд  өглөө оройгүй машины зогсоол дүүрэн байдаг учраас хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах боломжгүй. Ер нь өөрийнхөө сургуулийн хаалгыг таглуулчихаад өөр газраар дамжина гэдэг байж боломгүй зүйл. Манай сургуулийн байр баригдсаны дараа хаалгыг нь таглаж тоосгон хана босгосон. Бид  БСШУСЯ-нд албан бичиг хүргүүлсэн. Шат шатны байгууллагад ч хандах болно. Хамгийн чухал нь энд нэг барилгын асуудал биш хэдэн зуун хүүхдийн эрх ашиг яригдаж байна. Ямар ч хөрөнгө мөнгөнөөс илүү хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодох хэрэгтэй. Эцэг, эхчүүд нэгдээд сургуулийнхаа хаалгыг чөлөөлүүлэхээр тэмцэнэ гэснийг түр болиулчихаад байна Ямар ч байсан олон хүүхдэд боловсрол олгож байгаагийн хувьд бид эхлээд холбогдох байгууллагуудад хандаж эцсээ хүртэл явна” гэсэн юм.

 

“Наран” ерөнхий боловсролын сургуулийн хаалгыг хааж тоосгон хана барьснаас болж тус сургуулийн 300 гаруй хүүхэд нэгэн компанийн хаалгыг манаач шиг сахиж сууна.

 

“Наран” ерөнхий боловсролын сургууль шинэ байрандаа энэ жил нүүж иржээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн олон тийш бичиг цаас  өгч авалцсаар хичээлийн жилтэй золгосон ч өнөөдрийг хүртэл хаалгаа чөлөөлүүлж үр дүнд хүрээгүй гэдгийг сургуулийн багш, ажилчид учирласан юм. Биднийг сургуулийн захиралтай уулзах үед үүдэнд өргөдөл барьсан эцэг эхчүүд нэмэгдэж ирсээр байв. Тэдний  нэг болох 12А ангийн сурагч Г.Төгөлдөрийн аав н.Ганхуяг “Наран сургууль өнгөрсөн зунаас хойш зарлал хадаад хичээллэж эхлэх нь тодорхой болсон байсан. Гэвч хаалгыг хааж тоосгон хана тулгаж барьсанд гайхаж байна. Сургууль  орохоос  өмнө хаалганы харалдаа хэсгийг нураагаад гарц гаргачихсан байсан. Гэтэл эргээд битүү болгосон байна лээ. Хүүхдүүд сургуулиасаа холуур тойрч байгаа нь их хүндрэлтэй байдаг. Сургуулийн өмнө явган хүний зам гаргаж, гарц  гаргах боломжтой. Энэ олон хүүхдийн эрх ашгийг бодоод заавал гарц гаргах ёстой. Бүх эцэг эхчүүд ийм бодолтой байгаа” хэмээн ярьсан юм.

Мөн хэзээ сургуулийн хаалгыг чөлөөлөх талаар асуухаар ирсэн эцэг эхчүүд дунд “Байгууллагуудын эрх ашиг бидэнд хамаагүй. Сургуулийн үүдний хэдхэн метр тоосгыг сургуулийн ажилчид болон эцэг эхчүүд өөрсдөө буулгаад янзалья” гэсэн хүсэлтийг ч хэлж байв. Иймэрхүү байдлаар эцэг эхчүүд өдөр бүр захиралын үүдийг сахьсаар байдаг гэнэ.

Ийнхүү 300 хүүхдэд сургууль руугаа орох орц, гарцыг хэзээ чөлөөлж өгөх талаар  Хурд группын төслийн ажилтан н.Буянбатаас тодруулахад “Наран сургуулийн барилга манай хашаанаас сүүлд баригдсан. Анх үйлчилгээний зориулалтаар баригдсан барилгыг сүүлд нь сургууль болгосон. Сургуулийн өмнө гарц гаргах боломжгүй. Манай хорооллын утга учир алдагдана” гэсэн хариултыг өгөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12