Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

 

Аргын тооллын 9 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 13, Тооно одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

 

Өнөөдөр хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгнө

10:00 цагт

МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба Чехийн талаас хүнс, уул уурхай, барилга, инженерчлэл, банк, даатгал, зуучлал, тээвэр, тээврийн системийн тоног төхөөрөмж, автомашин, халаалт, хөргөлтийн систем, түүний сэлбэг, тоног төхөөрөмж, хүнд үйлдвэрлэлийн машин механизм зэрэг салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно. Холбоо барих утас: 99051096 /МҮХАҮТ-ын МОНХГазар/

11:00 цагаас

 Ардчилсан намын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 88028646, 91116932

11:30 цагт

Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

Хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод.  Love

12:00 цагт

Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын хэвлэлийн бага хурал "Монгол ньюс" хэвлэл мэдээллийн төвд болно. Wod

 

Өрнийн зурлага

Хонь

Ажлаа өглөө эрт дуусгаж, таны тэвчээрийг бардаг зүйлст анхаарлаа хандуул. Та ямар ч үйл ажиллагааг сайн зохицуулж чадна. Тамхи татдаг хонь эмчилгээ хийлгэснээр тамхинаасаа гарахаар шийдэх байх. Урьд өмнө боломжгүй юм шиг санагддаг байсан зүйл биелэх мэт санагдана. Мөрөөдлийнхөө нэгийг ч гэсэн биелүүлэхийг хичээ. Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцоолох ёстой.

Үхэр

Санхүү, мөнгөний асуудлаа шийдэх зайлшгүй шаардлага гарна. Гэр бүлийн баяр ёслолд илүү зардал төлнө. Хэрвээ өглөгч хүн бол их мөнгө үрнэ. Зардлаа тооцоход хэцүү, ачаалалтай байвал үнэнээ хэлэх хэрэгтэй. Харилцан буулт хийх нь өнөөдрийн амжилтын гол түлхүүр. Дуртай сонирхдог зүйлдээ чөлөөт цагаа зориул. гэр бүлийхэнтэйгээ энэ орой хөгжилтэй байна.

Ихэр

Таны хүндэлж биширч явдаг хүн хачирхалтай зан гаргаж урам хугалах болно. Хэрвээ тэд өвдөөгүй л бол энэ зан өөрийнх нь төрөлх араншин гэдэгтэй эвлэрч, өөртөө анхаарал хандуул. Та өнөөдөр гэртээ өнжиж хэрэгтэй зүйл хийж өнгөрүүлэхийг илүүд үзэх бололтой. Зарим нь шинэ байшинд нүүхээр шийдэж, өдрийг хотоор байр үзэж өнгөрөөнө. Өөртөө болон гэр бүлийнхэндээ хамгийн сайн тохирох байшин олж чадна.

Мэлхий

Ажлын хувьд тун завгүй байх бололтой. Мэлхийнүүдийн хувьд өөрийг нь сонсохыг хүсэхгүй байгаа хүмүүстэй чухал асуудал хэлэлцэх юм уу, харьцахад залхмаар байх бололтой. Ах дүү, хамаатан эсвэл хөршүүд чинь таны хуваалцах асуудалтай байгаа гэдгийг чинь анзаарах сөхөөгүй байна. Иймд үүнийгээ үдээс хойш болгосон нь дээр. Тэр үед та санаа бодлоо хэлэхдээ илүү нөлөө үзүүлэх учир тэд нар таны удирдлаганд орох, санааг чинь хүлээн зөвшөөрөх боломж илүү байна.

Арслан

Өнгөрсөн орой зүүдэлсэн зүүд өдөржингөө л таны толгойд эргэлдсээр байх болно. Магадгүй өөрөөсөө яагаад байгаагаа асууна. Та заавал хариултыг олж мэдэх шаардлагагүй ч бие сэтгэлээ чагнахыг хүснэ. Санхүүгийн хувьд нягтлан болон санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтыг хийхэд хүргэнэ. Уучлал, өршөөл эрэхийг нэн тэргүүнд тавих танд ашиггүй. Хамтын хувьцаа гэрээнд зөвшилцөхөд нэлээд төвөгтэй байна. Харилцан буулт хийхийн тулд түншлэгчээ дагуулаад мэргэжлийн зөвлөгөө аваарай.

Охин

Өнөөдөр удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Таны ерөнхий зан төлөв таны хүсэл мөрөөдлөөс болж ямар ч нөхцөалд өөрчлөгдөхгүй гэдгийг ойлго. Хэрэв өөрт тохиолдсон асуудлуудадшийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь лмаш гайхалтай байх болно. Завгүй амралтын өрүүдэд бэлэн бай. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ хамт байх нь танд таатай байх болно.

Жинлүүр

Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Тааламжгүй эхлэл бүх өдрийг үгүй хийх тул сайхан зүйл бод. Буруу ойлголцсон байх талтай. Бодлоо өөртөө хадгалаад байх юм бол та юу болоод байгааг ойлгохгүй үлдэх талтай. Амарч бясалгахад саад болох зүйлээс зайлсхий. Олон төрлийн зарлал ирнэ. Энэ нь маргаашийн амжилт ч болж магад. Өөрийн бодлоо хүндэтгэ.

Хилэнц

Та хүмүүнлэгийн үйл хэргийн амтанд оржээ. Бусдын болон өөрийн хичээл зүтгэлийн үр дүнг үзэхийг хүснэ. Та нар хамтдаа хүүхэд багачуудын багийг дасгалжуулж, буяны байгууллагын ажиллагаанд оролцох буюу дэлхийгээ аврахын тулд хөрөнгө мөнгө цуглуулах зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох явцдаа та хайж явсан хүнтэйгээ учир магадгүй. Таны хүсэл, зорилго биелж, улмаар найз нөхдийнхөө хүрээгээ өргөжүүлж чадна.

Нум

Энэ өдөр болох зүйл таны бодож төсөөлж байснаас тэс өөрөөр өрнөх бололтой. Шинэ санаа эсвэл шинэ хүмүүс таны өмнө шинэ боломжийг нээх ба үйл ажиллагааны шинэ салбарыг санал болгох бололтой. Яаран хариу өгөх хэрэггүй. Өнөөдөр огцом өөрчлөлт хийхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Харин өдрийн талаас хойш даралт ихсэх, хууч өвчин сэдрэх зэрэг эрдлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэйг зөвлөж байна.

Матар

Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсролын тэтгэлэг эсвэл спортын хөтөлбөрт хандахад туйлийн эерэг цаг үе. Аливаа бүтээсэн зүйлдээ батламж авах нь таны ирээдүйн замыг урагшлуулахад нэн тустай. Ажлын аялал нь бизнес эрхлэгч матрынханд үлэмж ихээр нөлөөлж,таны тооцоолж байснаас ч илүү үнэтэй зар сурталчилгааг үнэгүй хийлгэнэ. Өнөөдөр анхааруулах нэг зүйл бол мөнгөө хамаагүй бүү үр.

Хумх

Од эхэсийн нөлөөгөөр бодит байдалд байгаагаас илүү ихийг олж харахыг хичээх болно. Төсөөлөн бодох нь сайн боловч бүтээлч байдалдаа л үүнийгээ ашигла. Бизнесийн гэрээнд бүү ашигла. хуурмаг зүйлстэй орооцолдох хэрэгүй. Таны ходоод гэдэс өөх тос ихтэй, архины төрлийн зүлйд хэт эмзэг байх тул идэж ууж байгаа зүйлсдээ анхаар.

Загас

Хайрын гараг болох Цолмон өнөөдөр өглөө хэсэг хугацаанд таны ордоор дайран өнгөрч, таны замд хайрыг түгээн тараах болно. Хэрэв та аль хэдийн хэн нэгэн хүнд хайртай болсон бол энэ харилцаа тань цаашдаа амжилттай үргэлжлэх болно. Ганц бие Загаснуудын хувьд таны дотоод гал тань дүрэлзэхэд бэлэн болсон ба дурлал тантай учрахаар хаалгыг тань тогшино.

 

Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь

Бээжин – УБ                                           15:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ          10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү          20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ          06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                            20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                            06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                       18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                       06:20 ирнэ

УБ – Сайншанд                                      10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                       07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                      11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                      15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                      17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                      08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

21 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

4 цаг 55 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 15 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

12 цаг 20 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

12 цаг 20 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

12 цаг 20 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин