Түүний хөдөлмөрлөсөн нь зуун жил ажилласантай тэнцэнэ

2016-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.Авирмэд ахмад сэтгүүлч

Монгол улсыг авч явахад дөч гаруй жил амьдралаа зориулсан Ю.Цэдэнбалын төрсөний 100 жилийн ой болохыг нийгэм анхааран хүлээж байна. Энэ ч зүй ёсны юм. Урьд нь багагүй бэрх замыг туулсан хорьдугаар зууны дунд үед Монгол улсыг өөд татаж авч явах хариуцлагатай үүрэг тэр хүнд ноогдсон бөгөөд тэр хүн ч түүнийг биелүүлэхийн төлөө яаж зүтгэснийг түүх гэрчилнэ.

Үүнийг ч одоо ярьж бичихээс өөр аргагүй, тэгж ч байна. Энэ нь түүний хөдөлмөр, зүтгэлийн үнэлэлт болохоос гадна улс нийгмийн үйл хэрэгт зүтгэгч хэнд ч үлгэр дууриал болох ёстой. Ингээд энэ хэдэн мөрийг бичих ч би бээр түүнийг хөдөө орон нутгаар явахад нь сонинд мэдээ нийлүүлэх үүрэгтэйгээр хэдэн жил дагаж явах үедээ ажигласнаас төрсөн сэтгэгдлээс товч хэлье гэж бодном. Ю.Цэдэнбал бол асар их хөдөлмөрч ажилсаг хүн. Ажил дээрээ суугаад үүрийн дөрвөн цагт харьж, өглөө зургаан цагт босдог байсныг нарийн бичгийн дарга, комиссар байсан хүмүүс нь ярьдаг өөрөөр хэлбэл хоногийн 24 цагийн хоёрхон цагийг унтаж амрахад зориулдаг байж. Энэ нь залуу байсных биз гэлээ ч шаардлагатай гэж үзвэл 60 хүрсэн үедээ ч ингэдгийг нь үүнийг бичигч үзэж мэдсэн.

Өдөржин хэдэн зуун километр явж, олон газар бууж морьдон, орж гарч ажилтай танилцан, амьтан хүнтэй уулзаж ярьж хөөрч уулзалт цуглаанд оролцон шөнө дунд хүртэл ажиласан ч шөнийн гурван цаг хүртэл үл унтан суугаад өглөө 6 цагт босож цаашаа замд явахад бэлэн байдагсан. Амрах, идэж уухад бага цаг гарган, хамт яваа хүмүүстээ дараагийн ажил цаг чухалыг хэлдэг байсансан. Нэг удаа хамт яваа бид нар цай цүүгээ уухаа түргэлэхгүй даруй зургаан  цагт замд хөдлөнө гэсэн нь өнгөрөх гээд харин комиссар нь яарахгүй аажуухан хөдөлж болох юм гэсэн янзтай байхад дарга харин дайн байлдааны үед бол хоолоо 15 минутад л багтааж иддэг шүүдээ гэж хэлж байж билээ. Энэ ажлыг хэзээ ч хойш тавьж цаг алдаж болохгүй, аль ч үед цаг чухал гэсэн үг болох нь тодорхой. Чухам Ю.Цэдэнбалын үеэс л бид үнэ цэнийг мэдэж ойлгож ажил амьдралдаа цагийг илүүтэй мөрддөг болсон гэвэл хэтрүүлэг болохгүй байх. “ Ю:Цэдэнбал ард түмний их баяр, наадмыг хүндэтгэж үздэггүй бөх ид барилдаж байхад заримдаа очдоггүй тохиолдол байсан” гэж 1990 –ээд онд шүүмжилж байх нь сонсогдсон. Энэ бол юмийг ойлгодоггүй хүнийг өөлж муучлах гэснийх. Бүх хүч анхаарлаа ажилд зориулдаг тэр хүн одоогийнх шиг юм л бол тоглоом наадам гэж гүйгээд байвал юу билээ. Ямар ажил чухал байна түүнийгээ л хийнэ. Гадаад, дотоодын 60-аад сонин сэтгүүл захиалж уншдаг байсан тэр хүнд цаг ашиглаж унших хэвлэл бишгүй ч байж таарна. Тэрээр цагийг дэмий өнгөрөөх байтугай бие нь өвчтэй, хэвтэж бие илааршуул гэсэн үед ч тэрийг биелүүлж хэвтэхгүй ажил хийх гэж босож өөрөө ч хийж бусдад шаардлага тавдаг байсныг нь би мэднэ. Товчдоо Ю.Цэдэнбал бол ажлын төлөө төрсөн, түүнийгээ эх орондоо зориулах, нийгмээ урагш нь хөтлөхийн төлөө биеэ хайрлахгүй цаг завгүй зүтгэсэн, энэ үйл хэрэг улс орон, ард түмнээс удирдан зохион байгуулж монгол орныг урьд байгаагүй энэ зэрэгт хүргэсэн хүн. Түүний энэ гавьяа зүтгэл Монгол улсын түүхэнд тод, томоор үлдэх ёстой, үлдэнэ ч. Тиймээс түүний дөчин хэдэн жил хөдөлмөрлөснийг нь хэмжээнийн хувьд зуун жил ажилласантай тэнцүүлж болно.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12