Наран шаргал намар

2016-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭРЭННАДМИД

Налгархан намар үргэлжилж байгаа ч өглөөгүүр хөх хяруу хорголтон байх нь цаг цаашилж байгаагийн дохио ажээ. Зам зуурт гэмгүй гэмээр цэнхэр манан юунд ч саадгүй мэт сарниж алтан шарыг тунаруулсан хөдөөгийн өнгө үг өдөөж, үзгээ шүүрмээр.

Сайхандаа намар цаг гэж өвгөд хүүрнэнэ. Бороогоо шилгээсэн хөвөн цагаан үүлс тэнгэрт нүүж сүүдэр юу нь хойд уулсыг бидэртүүлнэ. Зурагт буулгахад өнгө дутах ийм сайхан, тийм л нэгэн өглөө бид хөдөөг зорив. Улсдаа үр тариагаар тэргүүлдэг Төв аймгийн нэгэн суманд очлоо. Угтаалцайдам сум л даа.

Аймгийнхаа нутгийн баруун хойд талд эзэгнэхэн, ээнэгшиж байх энэ нутгийнханд намар улирал улирлаас сайхан нь гэж болно.

Учир нь энэ сумынхан үр тарианы өлгий нутаг гэдгээрээ нэршсэн юм. Жилдээ 30 гаруй мянган га талбайд үр тариа тариалдаг улсдаа томоохонд тооцогддог. Угтаалын сангийн аж ахуйн буйр суурь энд бий. Тус  сангийн аж ахуй таван удаа улсдаа аваргалж байж. Үр тарианы өлгий нутаг гэсний учрыг бүр тодруулбал төмс, хүнсний ногоо зэргийг хөрш Жаргалант, Борнуураас бага тариалдаг ч тариагаар хол илүүг авдаг байсан юм билээ.

Газар тариалангаас төрсөн алдартнууд басхүү олон. Их говиос илгээлтээр очоод төдөлгүй хөдөлмөрийн баатар болсон Г.Алтанхүүгээс эхлээд л тоолоход сангийн аж ахуйн түүхэнд нэрээ мөнхлөгчид дэндүү олон. Улсын аварга тариаланч гээд яривал 20 хол давах юм. О.Батсуурь, Д.Сүнрэв, Н.Түгж, Н.Дашдондог, Я.Туваан гэсэн алдартнуудын нэр хөврөх. Тэдний унаа хөлөг трактор, комбайны мөр Тээл, Цайдамын хөндийд одоо ч бий гэж өнөө үеийн залгамж халаа, тарианланчид  нь бахархангуй өгүүлж байна.

Одоо тус сумын хэмжээнд үр тариа эрхэлдэг 20 гаруй аж ахуйн нэгж жил бүр 12-15 мянган га-д үр тариа, ногоо тарьж өмнөх үеийнхнийхээ амжилтын өртөөлөн яваа ажээ.

Тэдгээрийн томоохныг нэрлэбэл С.Урантогос захиралтай “Уушиг хайрхан”, Ш.Рэнцэндорж захиралтай “Элсэн цагаан”, Г.Мөнхсайхан захиралтай “Мөнх тариа” гээд л бичигддэг гэх.

-Энэ жилийн хувьд сумын хэмжээгээр 12.3 мянган га-д үр тариа, 190-ээд  га-д төмс, хүнсний ногоо тариалжээ. Хур бороо элбэгтэй, сайхан зун болсон ч зарим газарт тарианы болц алаг цоогтой байгаа. Гэхдээ бидний тооцоолсноор га-гаас авах ургацыг 17-18 центид гэж тооцсон ч ангилан, хадалтын дараа тарианыхаа байдлыг аваад үзэхэд 24-25-д хүргэчих боломж харагдаж байна.

 Нэг, хоёрхон хоногийн дараа ургац хураалт бүрэн жигдэрнэ гэж сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Цогтбаяр ярьж байна лээ.

Тэрээр тус сумын тариаланчид, ногоочдын ажил үйлс түүхэн уламжлалтайг онцолж байсан юм. Бидний зорьж хүрсэн Тээлийн болон Цайдамын хөндий САА байх үеийн үр тарианы гол нутаг байж, төмс хүнсний ногоогоо тариалдаг Бор хужир гэдэг уужимхан хөндий ерөөсөө л ногоо тарихад бурханаас илгээсэн мэт өгөөжтэй газар байна. Тэнд сангийн аж ахуй байгуулагдахаас өмнө Сонинхангай нэгдлийн үед ногоо тарьж л байж. Тэр ч байтугай эртнээс нутгийн ардууд, хятад иргэд ногоо тарьж байсан тухай хууччуул ярьдаг юм билээ. Тийм болоод тэрүү зөвхөн Угтаалцайдамынхан биш Цээл сумын ногоочид эндээс арвин ургац авдаг байна.

Бидний анхан уулзсан ахмад тариаланч Ж.Энхтөрийн хэлснээр Тээлийн хөндийн хойтод орших “Хишлэг” ХХК-ний Хар чулуут дахь үр тарианы талбайд очлоо. Тээлийн хөндий тэр чигээрээ намрын үлгэр юм шиг манантана. Тэгээд ч тэр үү тариаланчид гэдэг  тэнгэрийн буян заяатай юм даа хэмээн бодогдох аж.

Үл харагдах тариан талбайг ажихуй тэнгэрийн наран тэр чигээрээ газарт буугаа юу гэмээр л...

Тэнгэр, газрын савслагад хос комбайн явж харагдана. Ойртон ирэхийг ажвал өндөр нь аргагүй тариагаа ёстой хүүлэн залгилж байх шиг. Бүүнхэрт нь будаа шаргих тэр комбаны эзэд нь Б.Батмөнх, Б.Баянбат нар байлаа. “Энэ жилийн ургац сайхан, тариан дундаа бид ч урам төгс байна. Га-гаас лавтайяа 25 центнер будаа авчих байх гэж бодож байна. Уржнан бид га-гаас 30 хүргэж авч байлаа гэж” тэд хэлж байна лээ. Бас тэдний ярианаас олж мэдсэн нэг зүйл бий. Энэ нь тариаг ангилан хадах, шууд авах хоёрын ялгаа. Тарианы болц сайн байхад заавал ангилан хадаж байгаагийн учрыг тэд тайлбарлахдаа ангилан хадсан тариа шууд хадсанаас алдагдал нь бага гэнэ. Ангилсан тариа чийггүй болж үтрэмд бууснаар будааны чанар сайн байхын эхлэл гэж байсан юм. 

Эдний аж ахуй удам дамжсан тариаланч олон гэх. Түүний нэг нь комбанич Б.Батмөнх. “Нива” комбайныхаа бүхээгээс түүнийг буугаад ирэх агшин буюу хүдэр бадриун гарыг атгахад намрын ая дуу санагдах шиг болов.

-Би удам дамжсан комбайнч шүү дээ. Миний аав О.Батсуурь гэж улсын таван удаагийн аварга тариаланч хүн байлаа гэсэн үг сэтгэл сүлж байсан юм. Басхүү нэгэн дурсамж бодогдох нь тээр жил Угтаалын сангийн аж ахуйн тариа бригадын дарга Амаажавын Туяатай уулзаж атрын тухай, аймаг нутгийнхаа тухай хөөрөлдөж, түүнтэй мөр зэрэгцэн яваа алдартай тариаланчдыг сурвалжилж явснаа би санав. Тийм ээ! өнөөгөөс улбаалаад урьдын түүх санагддагийм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12