Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 9 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Яруу эгшигт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

09 сарын 13-нд болох үйл явдлууд

10.00-14.00 цагаас

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенцийн хэрэгжилт, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын тухай АИФО олон улсын байгууллагаас сэтгүүлчдэд хандан 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Олон улсын худалдааны төвийн 13 давхарт /ЭМЯ-ны замын эсрэг талд/ мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага хийнэ.

10,00 цагт

Хөгжим бүжгийн коллеж БНХАУ-ын ЭСЯам, хятадын соелын төвийн дэмжлэгтэйгээр "Пи Па", "Хубис" хөгжмийн сургалтыг монголын түүхэнд анх удаа сургалтандаа нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд "Дорнын салхи" соёл урлагийн танхим нээлтээ хийх гэж байна.

Чойжин ламын сүм музей- Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Сүхбаатарын талбай-Алтан намар 2016 задгайн талбайн зад хямдрал

Блү мон арт галерей-Today үзэсгэлэн

 

Мягмар гарагийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                  16:22 хөдөлнө

Москва – УБ                                                  07:45 ирнэ

Эрээн – УБ                                                    10:10 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү         20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ         06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                              20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                              06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                        18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                        06:20 ирнэ

УБ – Сайншанд                                           10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                           11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:55 ирнэ

 

09 сарын 13-ны өдрийн зурхай

Хонь

Хүсэл тэмүүлэл, өөрийгөө илэрхийлэхдээ нөхцөл байдалд тааруул. ажлаасаа өмнө эсвэл цайны цагаар биеийн тамирын зааланд очиж дасгал хий. Бие махбодийн чилээгээ гаргах нь оюунд ч тустай. Бусадтай харилцан ярилцсанаар эрч хүчийг мэдэр. Бизнесийн яриа хэлэлцээний үеэр маш болгоомжтой бай. Учир нь та их мэдээллийг нөгөө этгээддээ санамсаргүй өгч, өөрт ашиггүй нөхцөлтэй нүүр тулгарна.

Үхэр

Хэрвээ өчигдөр чимээгүй бас тайван байсан бол өнөөдөр эсэргээрээ байна. Сэтгэл догдлуулсан ямар нэг зүйл хий. Шинийг сэдсэн санаанууд маш хурдан орж ирнэ. Үхрийн ордныхон өөрийн туршлагаар гэр орноо тохижуулахыг хүснэ. Үнэ цэнэтэй эд хөрөнгө худалдан авахыг хүснэ. Найдвар төрүүлсэн үдэшлэг эсвэл нийтийн онцгой үйл ажиллагаанд оролцоно. Хайр дурлал танд урам зориг өгнө. Магадгүй хуучны найз тань таны хүрээлэлд эргэн ирнэ.

Ихэр

Хамрагчаасаа тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш. Яг одоо өөрийн юу хүсч байгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх зүйл олж хий. Хэрвээ хэрэгтэй байгаа зүйлээ мэдэж чадвал энэ нь өөртөө тусламж үзүүлж буй хэрэг юм. Цагийн хуваариа шалгаж хичээл чухал уулзалтаа мартсан эсэхээ шалга. Ойр дотны хүндээ машин барихыг зааж өгч байгаа бол хичнээн уур хүрэм зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.

Мэлхий

Ирж буй хэдэн өдрийн турш амьдралын чинь ихэнх талбарт санаандгүй зүйл тохиолдох болно. Бодлогогүй явдлаас гадна бас өөр хэдэн ноцтой асуудлууд гарах нь. Таны санхүүгийн байдалд өөрчлөлтүүд гарч магадгүй бөгөөд гэнэтийн таатай бэлэг, эсвэл бизнесийн хэлэлцээрийн амжилттай үр дүн энэ өдрийг дурсгалтай өдөр болгоно. Таны хайр дурлалын амьдрал ч хоцрохгүй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй өдөр байна.

Арслан

Бусдын сэтгэл санаанд их мэдрэмтгий учир таны зан хувирах нь олонтаа. Танд шулуухан ханддаг хамтрагчдаа өөрийгөө нээн харуулахын хүснэ. Тэд таны бодож байснаас ч хүчтэй байж мэдэх учир болгоомжтой байхыг сануулъя. Тэднийг үл ойшоовол аяндаа тантай зууралдахаас залхаж өөр нэгнийг байгаа болгох вий. Өглөө гарахдаа сайхан хувцасла. Удирдлага менежерийн сул орон тоо гарч, дарга тань хүн хайж эхлэх байх.

Охин

Танд урам зориг нэмж, эрч хүч нэмдэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Таны дарамттай таагүй болгодог орчноос холдож, дургүй хүмүүсээсээ зайгаа барь. Эс тэгвээс та сэтгэлээр унаж, хэт ихидсэнээс болж таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа муудна. Охины ордныхон үргэлж шинэ хүмүүстэй танилцахыг хүсдэг тул ямар нэг арга хэмжээнд оролцохоос татгалзах хэрэггүйн. Та хайр дурлалтайгаа учрахыг маш их хүсч байгаа бол удахгүй таны хичээл зүтгэл биелэлээ олно.

Жинлүүр

Байнга хийдэг зүйлээсээ ондоо зүйл хий. Тэгвэл амьдрал таньд таалагдах болно. Өнөөдөр уулзах хүмүүс найз нөхдийн хүрээллээс тань өөр амьдралын хэв маягтай байх болов уу. Шинээр хайрын холбоо сэтгэл хөдөлгөм байх болно. Уулзалт, төлөвлөгөө богино болвол бүү зов. Сурах зүйл гэвэл хүн болгон харагдаж байгаа шигээ байдаггүй. Таны хамтрагч ачаалалтай, ажил хэрэгч байдлыг ойлгохгүй байж магад. Асуудлаас зугтахын оронд сууж ярилцаад шийдэлд хүр. Ойлголцсоноор өөрчлөлт бий болно.

Хилэнц

Ажлаар дүүрэн дахиад нэг өдөр эхэллээ. Хилэнцүүд өглөө эрт их ажлыг шуурхай амжуулна. Сүүлийн үед үүссэн мөнгөний хомсдол арилж, төсөөлж байгаагүйгээр цалин орлого өсөх болно. Драагийн хэд хоног нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилганд дарагдах бололтой. Хайр дурлал улам асан дүрэлзэх болно. Ганц бие хүмүүсийн хувьд шохоорхдог хүн нь гэнэт гайхашруулах байх.

Нум

Өнөөдөр таньд санасан зүйлээ бүтээх, өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олдоно. Худалдааны гэрээ хэлэлцээр  хийх, эрсдэлтэй зүйлд хүч сориход тохиромжтой. Найз нөхдийн болон нөлөө бүхий хүний тусламж дэмжлэгийг ав. Таны эрч хүчтэй байдал, сэтгэл татам чанар өсөн нэмэгдэж, замдаа тохиолдсон саад бэрхшээл, бүхий л сорилтыг даван туулах боломжийг олгох бололтой.

Матар

Од гарагсийн нөлөөгөөр хайрын талбарт болох гэнэтийн үйл явдалд бэлтгэлтэй бай. Найзуудтайгаа холбогдох нь таатай байх ба бие мах бод оюун ухаанаа амраахад гайхалтай таатай үе. Амлаж байснаасаа  илүү бүтээлчээр төсөөлөгдөх таны санаанууд бусдын анхаарлыг татаж эхэлнэ. Хувцасны шүүгээ шургуулгаа цэвэрлэж, гэртээ шинэ энерги оруул. Та орон нутгийн буяны байгууллагад хандив өг. Хэрэглэхээ больсон үнэт эдлэлүүдээ зар.

Хумх

Өглөө байдал тайван бус, хүндрэл үүсэх шинжтэй. Гэвч тэвчээртэй бай. Өөрийн бялхам их эрч хүчээ ажлаа сайн хийхэд ашигла. Бизнесийн төлөвлөгөөндөө шинэ зүйлс оруулахыг оролд. Ямар ч хурал өзевөлгөөнд явсан гадаад байдалдаа онцгой анхаарал тавь. Учир нь та тэнд сэтгэгдэл төрүүлж өөрийнхөө талд оруулахыг хүссэн чухал, нөлөө бүхий хүнтэй уулзаж магадгүй.

Загас

Өнөөдрийн од эрхэсийн төлвөөр, өнөө шөнө хайр дурлал болон уран төлвөөр, өнөө шөнөө хайр дурлал болон уран сэтгэмж, төсөөллөө бэхжүүлэх сайхан өдөр. Мөн хайрын асуудалд тань шийдвэрх гаргахад туслах бодит чиг хандлага, хуучны үзэлтэн гарч ирэх болно. Хэрвээ хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол, тайвшираад ямарнэгэн шийдэлд хүрэхийн тулд хоёулахнаа илэн далангүй ярилц. Дурлал тань таныг сайхан аялалд явуулах болно. Хайрттайгаа хамт урагшлах нь ирээдүйгээ тогтвортой, аюулгүй болгох шидэт алхам л гэсэнүг гэдгийг сана.

Эх суралж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

 

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

2025-07-08
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

2025-07-08
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

2025-07-08
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

2025-07-07
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин