Энэ сарын 10-наас самар түүхийг зөвшөөрчээ

2016-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас  холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн  хуш модны  самрыг есдүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын тушаал гарчээ.  Ийнхүү самар түүх зөвшөөрлийг хэрхэн авах, хаанаас түүх зэрэг мэдээллийг хүргэж байна.

 Самар түүж бэлтгэх эрхийг яаж авах вэ?

 -Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөл эзэмшлийнхээ талбайгаас хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж болно.

-Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийн өмнө ойн анги эсвэл ой зохион байгуулалтын чиглэлийн мэргэжлийн эрх бүхий аж ахуйн нэгжээр самрын нөөцийг тогтоолгож, сумын Засаг даргатай гэрээ байгуулан, нөөц ашигласаны төлбөрөө төлж, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичгийн байгаль хамгаалагчаас авсны үндсэн дээр бэлтгэнэ.

-Иргэнд нэг удаа 25 кг самар түүх зөвшөөрөл олгох бөгөөд ойн дагалт баялаг ашигласны төлбөрөө төлж, тухай орон нутгийн байгаль хамгаалагчаас дагалт баялаг ашиглах эрхийн бичгээ авсаны үндсэн дээр ойд орж самар түүх эрх нь үүсдэг.

 Энэ жил хуш модны самрыг хаанаас түүж бэлтгэх вэ?

 БОАЖ-ын  сайдын 2016 оны 08 дугаар сарын 26-ны А/17 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх аймаг сумдыг бүсчилэн тогтоосон.   “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүгнэлт, орон нутгаас ирсэн мэдээллийг үндэслэн тухайн жилд самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн  зориулалтаар ашиглаж болох тухай шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргадаг.   

2016 онд самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар:

Архангай Өвөрхангай Төв Сэлэнгэ Увс Хөвсөл зэрэг зургаан аймгийн 16 сумын хушин ойгоос,

Ахуйн зориулалтаар: Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан зэрэг аймгийн 25 сумын нутаг, Улаанбаатар хотын ногоон бүс, найман тусгай хамгаалалттай газар нутгаас бэлтгэхээр тогтоосон.

 Хуш модны самар түүж бэлтгэхдээ иргэн та:

   Хуш модны самар түүж бэлтгэхдээ дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

-       Зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэхгүй байх;

-       Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлэхгүй байх;

-       Түүж бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх;

-       Хориглосон арга, технологи хэрэглэхгүй байх;

-       Мод, сөөгийг хугалж гэмтээхгүй байх;

-       Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байх;

-       Байгаль орчныг бохирдуулахгүй байх;

-       Ойд байрлуулсан самбар, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэхгүй байх гэх зэрэг болно.

 

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12