Монгол Япон цэргүүд хамтран автозам барьжээ

2016-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Монгол Японы цэргүүд хамтран автозам барьжээ. Энэхүү замыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол Таван толгойн цэргийн нэгдсэн сургалтын төвд боллоо. Замын урт 200-хан метр ч гэлээ хоёр орны зэвсэгт хүчний харилцаанд нэгэн шинэ хуудас нээсэн ач холбогдолтой үйл явдал болсон юм. Япон улс автозамыг чанартай гүйцэтгэдгээрээ дэлхийд алдартай. Зам барьдаг техник технологи нь шинэ тутамд хөгжиж нэр хүнд нь улам өссөөр байгаа.  Тэд ийнхүү өөрийн брэнд болсон зам барих технологио монгол цэргүүдэд зааж өгсөн юм.  Энэхүү төсөл нь гурван жилийн өмнөөс хэрэгжиж монголын 70 гаруй цэргийн албан хаагч оролцжээ.  Японы талаас ч өнгөрсөн хугацаанд барилгын цэргээр мэргэшсэн алба хаагч нараа илгээж байв. Автозамыг хүлээлгэн өгөх ёслолд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Япон Улсын элчин сайд Т.Шимизү, Японы Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки нарын хүмүүс оролцлоо. Тэд зам барих төсөлд оролцсон алба хаагчдаа хүлээн авч баяр хүргэн, шагнал гардуулсан юм. Төслийн хүрээнд манай алба хаагчид зам барилгын хэмжилт хийх, зам барих, асфальт хучилт хийх зэргийг  японы инженер цэргүүдээс бүрэн суралцжээ. Сургалтын хүрээнд мөн манай гурван алба хаагч Японд очиж суралцсан байна.

Япончуудын зүгээс сургалтад хамрагдсан алба хаагчдын эзэмшсэн дадлага, ур чадварыг нь ашиглан замын ажилд голлох үүрэгтэйгээр ажиллуулж байхыг ЗХЖШ-ын удирдлагуудад илэрхийлэв. Мөн ажиллах боломжийг нь бүрдүүлж, орчин үеийн техник, багаж төхөөрөмжөөр хангахыг онцлон захиж байв.   Япон улсын Батлан хамгаалах парламентын дэд сайд Кобаяши Такаюүки “2012 оноос хойш манай хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хөгжиж байна.  Монгол Улсад болдог “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих хээрийн сургуульд манай өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн оролцож байгаа. Цэргийн инженер болон эмнэлгийн чиглэлээр мөн голлон ажиллаж байна.  Цаашид Монгол дахь Японы Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташег томилон ажиллуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм. Энэ үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат “Бид энэхүү сургалтад хамрагдсан алба хаагчдаа цаашид эх орныхоо бүтээн байгуулалтад оролцуулна. Мөн орчин үеийн техник технологиор хангах тал дээр анхаарах болно. Энхийг сахиулах ажиллагаанд Японы цэргийн бие бүрэлдэхүүнтэй мөр зэрэгцэн дэлхийн халуун цэгт очиж бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулах цаг ойрхон байна” хэмээн онцолж байв.  Ийнхүү хоёр орны цэргүүдийн хөлс хүч, ажлын дадлага туршлага шингэсэн 200 гаруй метр автозам Таван толгойн цэргийн нэгдсэн сургалтын төвд зурайлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12