Оюутнууд сургалтын төлбөрийн хүүгүй зээл авах боломжтой

2016-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЧИМЭГ

Монголын дотоодын их, дээд сургуулийн оюутнуудад, “Шинэ Монгол Мабүчи” сан сургалтын төлбөрийн хүүгүй зээлийн тэтгэлэг олгохоор болжээ. Өнгөрсөн оны хичээлийн жилээс монголын их, дээд сургуулийн 1, 3 дугаар ангид элсэн орж байгаа оюутнуудад тус сангаас сургалтын төлбөрийн хүүгүй зээл хэлбэрээр тэтгэлэг олгож эхэлсэн.

Уг тэтгэлгийг нэгдүгээр ангиасаа авсан оюутан дөрвөн жилийн турш, жил бүр 1500 ам.долларыг хүүгүй зээл хэлбэрээр авах боломжтой юм. Харин гуравдугаар ангийнхан мөн хэмжээний тэтгэлгийг хоёр жилийн хугацаанд авна. Тухайн оюутан сургуулиа төгссөн жилээс эхлэн жил тутам 1500 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг эргүүлэн төлөх юм.

“Шинэ Монгол Мабүчи” сангийн тэтгэлэг нь эргэн төлөх нөхцөлтэй ч, хүү төлөхгүй. Түүнчлэн уян хатан нөхцлөөр батлан даагчийг тодорхойлдогоороо давуу талтай. Уг тэтгэлгийн гол зарчим нь “итгэлцэл” хэмээн тэтгэлгийн санг үүсгэн байгуулагчид тайлбарлалаа. Үүгээр дамжуулан итгэл, урам өгч цаашид илүү сайн суралцах, нийгэмд амжилттай бие хүн болох хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлагаа ойлгоход нь туслах зорилготой ажээ.

Монголд суралцаж буй оюутнуудад энэхүү тэтгэлгийг олгох ажлыг тус сангийн тэтгэлгээр Японд сурч ирсэн залуучууд хариуцаж байна.

Дашрамд дурдахад, “Мабүчи Олон улсын тэтгэлгийн сан” (Mabuchi International Scholarship Foundation-MISF) нь 2005 онд үүсгэн байгуулагдсан. Японы Чиба аймгийн Мацүдо хотноо байрладаг. Азийн бусад орнуудаас Япон улсад суралцаж байгаа оюутнууд энэхүү тэтгэлэгт өрсөлдөж, жилд шинээр 100 гаруй оюутан тэтгэлэг авдаг. Япон дахь тэтгэлгийн тухайд, сургалтын төлбөр, амьдрах зардлыг бүрэн олгодог буцалтгүй тэтгэлэг бөгөөд уг сангаас тэтгэлэг авсан 80 гаруй Монгол оюутан бий.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12