
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Аргын тооллын 9 сарын 12, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Өнөөдөр болох үйл явдал
11:00 цагаас
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийнэ
11:00 цагаас
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас 4-р төрхийн барилга төсвийн талаар мэдээлэл хийнэ.
Өрнийн зурлага /09.12/
Хонь
Сэтгэл догдлолоо бүтээлч байдлаараа илэрхийлэн гаргаж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Бусад хүмүүс хийсэн ажлыг тань сайнаар үнэлвэл олон нийтэд харуулж, тэднээр шүүлгэх байх. Сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчлүүл. Өөртөө итгэлтэй байж хүний мөн чанар болох дотоод сэтгэлтэйгээ ярьж зөн совиндоо итгээрэй.
Үхэр
Өнөөдөр таны гэр бүлийн уур амьсгал анир чимээгүй, тайван амгалан байх болно. Харин ажил мэргэжилтэй холбоотойгоор гэр бүлийн амьдралд тань зөрчилдөөн үүсэж болзошгүй байгааг анхаараарай. Ажил хэрэгч чанар тань хэцүүхэн асуудалд нухацтай хандах болно.
Ихэр
Олон нийтийн арга хэмжээ хөгжилтэй байх бөгөөд шинэ романтик учрал таныг хүлээж байна. Зарим нь өнөөдөр найз нөхөд рүүгээ утсаар ярьж, гал тогооны өрөөнд өдрийг өнгөрүүлж, цай уунгаа зөвлөгөө авч өнжих бололтой. Олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай өдөр байна. Даргатайгаа харьцахдаа болгоомжтой бай. Нэг хэлтсээс нөгөө рүү шилжиж байгаа бол ажилдаа хурдан дасахыг хичээ. Ингэснээр хүсч байсан цалингаа авах болно.
Мэлхий
Элдэв ташаа зүйл хийж, алдаа гаргахгүйг хичээвэл та зорилгоо биелүүлнэ. Санхүүгийн хязгаарлалт мэдрэгдэх болно. Ялангуяа хоолсог хүмүүс, эрүүл бус зуршилд хэт автаж байсан хүмүүсийн хувьд илүү мэдрэгдэнэ. Хамаатан садан юм уу, нууц амрагтаа санхүүгийн хувьд залилуулахаас болгоомжил. Яг одоогоор тэдэнд татгалзахад хэцүү хяналттай холбоотой асуудал гарч болох юм.
Арслан
Дэглэм сахиж байгаа бол болгоомжтой байхыг анхааруулъя. Өдрийн цайны цагаас бусад үед гэдэс хоосон явахаа болих хэрэгтэй. Таны нэр хүнд муудаж байгаа ч царайлаг шинэ хамтрагчтай танилцахад тун таатай байх болно. Тэр ч танд татагдах болно. Та хувцас хоол хүнс, зугаа цэнгэлд огтхон ч гар татдаггүй хүн. Тиймээс төсвөө хадгалж үлдэхийг хүсч л байгаа бол хамгийн үнэтэй бараа зардаг томоохон дэлгүүрийг энэ удаа тойрч гарахыг зөвлөе.
Охин
Гараг эрхэсийн нөлөөгөөр таны эрч хүч буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. Хэдийгээр бие даасан байдал чухал ч ойр дотны хайртай хүмүүсээсээ бүх асуудлаа нууцлах гэж оролдох хэрэггүй. Энэ нь үл ойлголцол үүсгэх болно. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хардаж, хэт өмчирхөх гэснээс болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөе.
Жинлүүр
Нийгмийн харилцаа холбоо таньд нөлөөлөх нь ээ. Өглөөнөөс эхлэн романтик зүйлийг мөрөөдөн хайртайгаа цагийг өнгөрөөх нь. Ажил төрөл, бизнесийн салбарт таатай. Тэвчээргүй зангаасаа болж алдаж магадгүй, бусдаар бол зүгээр. Дуртай ундаагаа ууж болох ч гэдэсний хямралаас болгоомжлоорой.
Хилэнц
Сар таны ажил мэргэжлийг илтгэдэг арслангийн ордоор зочилсноор ихэнх хилэнц мэргэжлийн зорилго, нийгмийн байр сууриндаа нухацтай хандана. Зар сурталчилгааны нүүр царай олох, нийтэд танилцуулах, бизнесийн стратегиа хэрэгжүүлэх ажил ямар ч төвөггүй, хялбар явагдах болно. Сансар огторгуйн нөлөөгөөр хайр сэтгэлийн өрсөлдөгч, эсвэл ажлын хамтрагчтай тэмцэх нөхцөл байдал үүсэх бололтой.
Нум
Оюун санааны эрэл хайгуул хийхтэй холбоотой маш чухал өдөр. Зөн совин, далдыг харах чадвар нэмэгдэнэ. Мэдрэмжээ болгоомжтой илэрхийл. Хашир зан буруудахгүй. Энэ нь анзаарсан зүйлээ сайтар нягтлах, харилцаанд гарсан таагүй байдлыг багасгах сайн талтай. Зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл хэн нэгэн таныг шоглох эсвэл эвгүй байдалд орохыг зөгнөж байгаа хэрэг
Матар
Өнөөдөр эрчимтэй байдал мэдрэгдэнэ. Зарим нь аз жаргалаасаа ухарч, хуучин алдаагаа давтах айдаст автана. Бодол зүрх сэтгэл тань нэг зүгт бол таныг жаргалтай болгох зүйлсийг хийхдээ бүү эргэлз. Ижил ч бай, эсрэг хүйснийх ч бай шинэ амрагтайгаа хамт бай. Таныг хүндэлдэггүй хамтрагчаа хая. Насанд хүрсэн хүүхдэддээ ахин санхүүгийн туслалцаа үзүүлэх боломжгүй. Таны санхүүжилт дуусч байгаагаа хэлж зөвлөе. Дотно харилцаанд мөнгөний асуудал нөлөөлөх тул өөрийнхөө санхүүгийн байдлыг тооцож үз.
Хумх
Дасал болсон ажлаасаа залхаж байгаа бол урам зориг өгөх гайхалтай өөрчлөлтүүдийг хий. Гэхдээ хийж дуусгах ёстой ажлуудаа заавал гүйцээ. Тачаангуй байдал тань таагүй байдал, уур хилэнг бий болгох шинжтэй. Өнөөдөр уулзсан хүмүүс таны энгийн найзуудаас огт өөр байх болно. Тэд танд татагдах бололтой, гэхдээ өөрсдийн ажлаа мартаж боохгүй гэдгийг тэдэнд сануул.
Загас
Охины ордонд Ангараг гараг, Сар хоёр огтлолцоход Загасныханы эрч хүч өсдөг. Ирж буй боломж завшааныг ашиглахдаа бэлэн байж угтан ав. Нэгдэлт болон нийлэн цугларснаар сарниж байсан холбоог дахин байгуулж чадна. Энэ нь таниас бага зэрэг хичээл зүтгэл шаардаж, үнэтэй цаг, эрч хүчийг тань авах болно. Таны тогтворгүй хүнд замыг туулж ирсэн түншлэл тань цаашдаа мөн сайнаар үргэлжилнэ. Нийгмийн үйл явдал таныг сонирхолтой, сэтгэл татам хүмүүстэй холбож өгөх болно.
Даваа гаригийн галт тэрэгний хуваарь
Москва – УБ 07:45 ирнэ
УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот 21:00 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
УБ - Сайншанд 10:15 хөдөлнө.
Сайншанд – УБ 07:35 ирнэ.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.