Онцгой байдлын алба 2.8 тэрбумын төгрөгийн автомашин, техник хэрэгслээр хүч сэлбэлээ

2016-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах зургаан автомашин, зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг техник, багаж хэрэгслийг онцгой байдлын албанд хүлээлгэн өглөө. Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хай Мин нар буцалтгүй тусламжаар олгож буй ой, хээрийн түймэр унтраах  автомашин, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 3194 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож 161 хүн нас барсан. Онцгой байдлын албаны албан хаагчид  545 хүний амь насыг авран хамгаалжээ. Ой, хээрийн түймэр унтраах туулах чадвар бүхий 21 тонны усны багтаамжтай,  гал унтраах орчин үеийн эдгээр автомашиныг Багануур,  Баянхонгор, Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч байгаа юм. Харин дагалдах зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй багаж хэрэгслийг төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад хуваарилжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

11 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

4 цаг 44 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

8 цаг 4 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

12 цаг 9 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

12 цаг 9 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

12 цаг 9 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин