
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Аргын тооллын 9 сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын 10, Суулга одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
09 сарын 11-ны өдрийн зурхай
Хонь
Гэр орноо өөрчлөх зэрэг асуудлууд толгой өвтгана. хонинууд ер бусын цаг үеийг туулах болно. Амрагийнхаа сэтгэл санаанд нэвтэрч орж чадвал улам дотно болоход нөлөөлөх байх. Нууц ажлын санал ирж магадгүй. хэдий энэ нь сайхан санал боловч татгалз. Ингэж байж шударга байдлаа хадгална. өөрийгөө үнэлснээр олон талбарт амжилт гаргах боломжтой.
Үхэр
Хэрвээ та алхахаар шийдсэн бол өөртөө таарсан гутал өмсөөрэй. Харин та машин унах гэж байгаа бол сайныг нь захиал. Таныг хүүхэдтэй холбоотой ажил үүргүүд хүлээж байна. Магадгүй танд үүнтэй холбоотой хангалттай олон хийхээр сэдсэн сэтгэл хөдөлгөм ажлын төсөл байна. Бусдад санаагаа алдахаас болгоомжил. Тиймээс та цаг ямагт нэг алхамын өмнө ав. Мөрийтэй тоглоомонд уруу татагдахаас болгоомжил. Зардал тань өснө. Хэрвээ компанидаа сайн зүйл хийвэл хариу тус нь заавал ирэх болно.
Ихэр
Хэн нэгэн таньд хууль бус үйл ажиллагаа явуулах санал тавих бөгөөд асуудлаас гарахын тулд хүндхэн сорилттой нүүр тулах болно. Та энэ бүхэнд оролцох уу эсвэл юу ч мэдэхгүй юм шиг үлдэх үү гэдгээ сонгох хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө энэ асуудлаас болж хэн нэгэн хохирох эсэхийг олж мэд. Танай ажилд шинээр орсон хэн нэгэн таны сонирхлыг маш их татах нь. Түүнийг хоолонд урихаасаа өмнө ганц бие мөн эсэхийг олж мэд.
Мэлхий
Та өнөөдөр үр өгөөжтэй ба үр дүнтэй ажилд амжилт олно.Цахилгаан бараанд мөнгө үрэх нь амьдралыг чинь хөнгөвчлөх болно. Янз бүрийн зүйл худалдан авах юм уу лизингээр авах гэж байгаа бол ашигтай наймаа гэж үзэж болно. Барааны үнийг бага зэрэг харьцуулж байж худалдан авах, авах юмныхаа жагсаалтаас илүүг авахгүй байх нь хэтрүүлж зарцуулахаас зайлсхийхэд туслана. Хийх ёстой үүрэг даалгавараа бүгдийг гүйцэтгэ
Арслан
Ням гараг. Бүх зүйлээ амжуулж, оройтож унтахад гэмгүй. Харин хэн нэгэн таныг ажилдаа хоцорч ирлээ хэмээн зэмлэвэл асуудлаа замын түгжрэлд чих. Хэт их завгүй цагийн хуваарь, хурим ёслолын ажлаар өөрийгөө булах хэрэггүй. Эхлэлээ тавьсан л бол замаасаа бүү хазайгаарай. Хайртай хүн, дотны найзтайгаа ярилцаж суух цаг гарах тул өдрийн уулзалтандаа хэт их удах хэрэггүй. Бизнесийн хамтрагч тань санаа бодлоо хэлэх ч шууд амлалч өгөхөө түр азна. Хайрттайгаа оройн зоогонд ороод эртхэн харьж амрахыг зөвлөе.
Охин
Хэрэв танд маш том зорилго байдаг бол энэ нь таныг зөв шийдвэр гаргаж, зөв алхам хийхэд туслах болно. Ямар нэг томоохон арга хэмжээг цуцлах боломжгүй байгаа бол ядаж л хэт их мөнгө зарлагадахгүй байх тал дээр анхаар. Хүмүүст зөвлөгөө өгөхдөө болгоомжтой бай. Найзтайгаа чин сэтгэлээсээ ярилц. Өчүүхэн жижиг асуудлаас болж хэт сүржигнэх хэрэггүй. Орой гадуур наргиж өнгөрөөхөөс илүү гэртээ ганцаараа нам гүм байх нь илүү дээр байх болно.
Жинлүүр
Өдрийн цайндаа цаг гарга. Алхамаа өөрчилж агаар амьсгал. Таньд хийх юм их байна. Ажил амралтаа зохицуул. Хувийн мэдрэмжээсээ болоод амжилтанд хүрэхэд саад болж магадгүй. Энэ мэдрэмжээсээ салаад амжилтанд хүр. Хувийн амьдралынхаа талаар бодож төлөвлөгөө гарга. Санаа бодлыг тань бусад хүмүүс дэмжсэнээр амьдрал арай хөнгөн болно. Эцэг эхтэйгээ цагийг өнгөрөөж тэднээ баярлуул.
Хилэнц
Өнөөдөр гадаад улс, өөр соёлтой хүмүүсийн үйл ажиллагаа хилэнцүүдийг идэвхжүүлж, өдөөж өгнө. Импорт, экспорттой холбоотой хэлэлцүүлэг амжилттай. Хэдий тийм боловч гадаадаас ирж байгаа бараа бүтээгдэхүүнд асуудал үүсч магадгүй. Энэ орой хамтрагчтайгаа чухал яриагаа хойшлуул. Түүний оронд хором мөч бүрийг амар амгалан, романтик өнгөрөөж, дуртай хоолоо тухлан зооглоорой. Чөлөөт цагаараа урлагийн шоу тоглолт, жүжиг үзэхийг хүсэх байх.
Нум
Энэ өдөр ямар ч ажил хэрэг эхлүүлсэн хожим овоо ашиг авч ирэх болно. Ер нь таны амьдралд хөгжлийн шинэ түвшинд хүрэхийн эхлэл болсон өөр салаа мөчир ургасан өдөр гэж хэлж болох нь. Учир нь шинэ танил, шинэ ажил гээд шинэ бүхнээр арвин байх бололтой. Энэ нь олон нийтийн эсвэл албаны байр суурь өөрчлөгдсөнтэй холбоотой байх магадлалтай. Зүүдийг эсрэгээр нь тайл.
Матар
Ням гараг. Өнөөдөр бүтээлч өдөр болно. Од эрхэсийн зохилдлого таны амьдралд эв нэгдлийг бий болгоно. Та өөрийн ойр дотны болон эрхэм хүмүүстэйгээ холбоо барьж, тэдний болон өөрийн хэрэгцээнд хэр анхаарал тавьж байгаагаа харуулах нь чухал. Таны ордонд төрсөн хүмүүс сайн сонсогчид байдаг ч та заримдаа алдаа гаргадаг. Бусдын хэлж ярьж байгаад анхаарч чадвал хайртай хүмүүсийнхээ болон өөрийнхөө талаар их зүйлсийг мэдэж авна
Хумх
Та хамтын бизнес хийхэд бэлэн. Багаар ажиллахын тулд баримталдаг стандартаас хазайх хэрэггүй. Таны санааг байнга зовоодог асуудлаа дахин шийдэх гээд үз. Нэг л удаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг ойлгуул. Эцэг эхийнхээ нэгэнтэй зүрх сэтгэлээсээ ярилцах нь асуудлыг шийдвэрлэх үнэтэй мэдээлэл олж авахад тустай. Хумхууд багшаасаа тусламж авахаас бүү цааргал.
Загас
Өнөөдөр үр хүүхдүүдээсээ болж бага зэрэг уцаарлаж болзошгүй. Амжилт олох замдтань саад тотгор учирч, санаа зовох асуудал гэрч мэднэ. Бас бусадтай ажиллахаасаа илүү өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах нь ухаалаг хэрэг болно. Гэхдээ бүх юм өөрийн хүссэнээр болно гэж найдсаны хэрэггүй. Гэрийн эд хогшил авахаар дэлгүүр явахдаа маш анхааралтай байгаарай. Танд авахгэж байгаа зүйлээ гэртээ хэрхэн зохицохыг төсөөлж чаддаг авъяас бий.
09 сарын 11-нд болох үзвэрүүд
СТӨ -Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
Юби палас-Хүүхэд залуучуудын Гэгээн театр төрийн бус байгууллагын хичээлийн шинэ жилд зориулсан хүүхдийн тоглолт
09 сарын 11-нд болох үйл явдлууд
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
ХААИС-“Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”
Сүхбаатарын талбай-Алтан намар 2016 задгайн талбайн зад хямдрал
Спортын төв ордон- Сагсан бөмбөгийн чингис хаан кап 2016 " тэмцээн
Мишээл экспо-Улаанбаатар түншлэл 2016 олон улсын үзэсгэлэн яармаг
Блү мон арт галерей-Today үзэсгэлэн
Ням гаригийн галт тэрэгний хуваарь
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.