
Аргын тооллын 9 сарын 10, Санчир гараг. Билгийн тооллын 9, Гар одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өрнийн зурлага
Хонь
Ажил хэрэг амжилттай. Дотоод сэтгэлийн тайван байдалд анхаарвал гаднах асуудал үгүй болно. Таньд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс олон байн. Өнөөдөр юу мэддэг нь биш хэнийг таних вэ гэдэг нь чухал. Юу ч хийсэн амжилттай, хүнд ажлыг барьж аван амжуул. Хамт ажиллагсдынхаа нэгтэй романтик харилцаа тогтоож магадгүй. Цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл хянуур бай.
Үхэр
Өөрийн оюун ухаанаа сэргэг байлга. Таны эргэн тойронд хийх зүйл их байна. Бүгдийг чадварлаг амжуулснаар та амжилтанд хүргэнэ. Ирээдүйн төлөвлөгөөнд тань өөрчлөлт гарна. Эх сурвалжаас авсан мэдээлэл чамд тодорхой зураг гаргаж өгнө. Шүүлтүүр эхэлтэл тэвчээртэй байх хэрэгтэй. Ихэнх үхрийнхэн аз жаргалтай байх бөгөөд бусадтай нийцтэй , тааламжтай байх болно.
Ихэр
Ажил дээрх таатай харилцаа өнөөдрийг хөгжилтэй өнгөрөөхөд туслах болно. Хошигнохдоо болгоомжтой байхгүы бол даргынхаа уурыг хүргэж болзошгүй. Та маш сайн ажилласнаар шагнал урамшуулал, цалингаа нэмүүлэх болно. Бие даан ажиллах хүсэл тань биелэнэ. Өөртөө ямар боломж байгааг сайтар судал. Яагаад өөрийн дураар эрх чөлөөтэй ажлаа хийж болохгүй гэж.
Мэлхий
Өнөөдөр тун завгүй өнжих болно. Охины ордод сар, буд гараг хоёр байгаа тул таны хувьд сэтгэлийн тэнхээ, оюун ухаанаа хослуулах чадвар өндөр байна. Анхаарал төвлөрүүлэх ёстой ямар ч ажил байсан яг одоо хийхэд тохиромжтой. Гүйцэтгэж дуусгасандаа та бардам байх болно. Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зарна. Ажилд орох ярилцлага, унаа тэрэг худалдаж авах зэрэг амжилттай байх болно. Гэртээ ганцаар сууж зурагт үзэж байх цаг биш.
Арслан
Өөртөө цаг гаргаж, амрах үедээ гайхалтай сайхан санаануудыг олох болно. Эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ өөрчлөхөөс гадна химийн зүйлсээс хол байх хэрэгтэй. Жижигхэн цэцэрлэг зүлэгжүүлж шинэ ногооны үр тарьж яагаад болохгүй гэж. Танд нэг аяга шороо байхад л хангалттай. Өрөө ний анд болон хайртдаа цаг гарга. Өөрийн хүсч байгаа зүйлээ цаасан дээр бич. Танд итгэл үнэмшил хамгийн их хэрэгтэй.
Охин
Од эрхэсийн таатай нөлөөгөөр танаас гайхалтай шинэ санаа, төлөвлөгөө гарна. Таны итгэл найдвар сэргэ, мөрөөдлөө биелүүлэхээр снааа шулуудна. Ирээдүйгээ аль болох гэгээлэг бас завгүй байгаагаар төсөөл. Гадаад үзэмжиндээ анхаарч, сайхан хувцаслахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхээс гадна таны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөрчлөгдөхөд нөлөөлнө. Хүмүүстэй хамтран ажиллахад маш таатай байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг сайтар сонсохыг хичээ.
Жинлүүр
Та ажилдаа шургуу орно. Болгоомжтой байгаарай ажилдаа хэт автсанаар энергээ алдаж болно. Сандралгүй ухаалгаар сэтгэл хангалуун байхад анхаарлаа хандуул. Таныг амжилтандаа хүрэх гэж хичээж байхыг хэн нэгэн анзаарах бололтой. Ажил хайж буй жинлүүр магадлал тун бага байна даа. Сайн дурын ажил сэтгэл ханамж өгнө. Бизнесийн харилцаа холбоо анд нөхдийн холбоо ч болж магад. Өөрийнхөө талаар, амьдралынхаа тухай бодох цаг гарга.
Хилэнц
Үргэлж хүрэхийг хүсдэг байсан зорилго биелж, таны өмнө шинэ хаалга нээгдэх байх. Төлөвлөгөө өөрчлөгдвөл замбараагүй байдалд хүргэж мэднэ. Өнөөдөр уралдаан тэмцээнд оролцоход амжилттай. Ур чадвараа дээшлүүлэх, урт хугацааны аялалд бүртгүүлэх, аян замд гарахад тохиромжтой. Үг хэлэх бол товч, тодорхой ярьсан нь илүү үр дүнтэй. Амаар ч байна уу, бичгээр ч байна уу, юуг ч илэрхийлсэн бусдад хүчтэй нөлөөлнө.
Нум
Сонирхолтой үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс таньд амлаж байна. Түүнчлэн хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Сексийн харилцаа болон хайр сэтгэлийн холбоо таньд баяр баясгалан, өөртөө итгэх итгэл бэлэглэж, илэн далангүй байдал, халуун дулаан уур амьсгалаар тэтгэх болно. Дур булаам байдал өсөн нэмэгдэнэ.
Матар
Өнөөдөр та авхаалжтай байна. ямарч үед ойлгомжтой, үр дүнтэй харилцах чадвар чинь амьдралд тань үр өгөөж авчирна. Хувийн болон ажил мэргэжлийн хамтрагчид тодорхой зааврыг олон дахин давтах хэрэг гарна. Гэхдээ шүүмжлэлдээ уужуу тайван ханд, үгүй бол түншүүд тань бухимдана. Оюутнууд бичгийн ажлаа хугацаанд нь бие даах ажлаа үргэлжлүүэн хийж шалгалтуудаа өгвөл үр дүн нь сайн байна. Жүжигчид багш нар болон хуульчдад боломжийн таатай эргэх холбоо ирнэ
Хумх
Ажилчиддаа сэтгэгдэл төрүүлж үлгэр жишээ үзүүл. Үний тулд өөртөө итгэх итгэл, эрч хүчээр дүүрэн байх хэрэгтэй. Мөн биеэ даасан байдлын ачаар амжилт дагуулна. Хоолны дэглэм барьдаг хүмүүс дотоод хүслээ дага, дасгал хөдөлгөөн идэвхтэй хий. Тамхи татдаг бол тамхиа хаяхад таатай үе. Эрч хүчээ нэмэгдүүлэх, дэмжлэг туслалцаа авахын тулд итгэлцлийн бүлэгт нэгд.
Загас
Өөрийн болон гэр бүлийнхэнтэйгээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Шинэ өглөөг амин дэм нь таарсан өглөөний хоолоор эхэлж, элсэн чихрийн агууламжаа багасга, өглөө болгон тогтсон нэг хэвийн согын дасгалыг хийж бай. Бүтэн Сарны нөлөөгөөр дуусгаагүй ажлаа дуусгах зоригтой болно. Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ ойлголцоход илүү амрахн болж, гэрийн тань ажил төрөл бага багаар цэгцэрч эхлэнэ.
Бямба гарагийн үзвэр, үйл явдал
СТӨ-Х түц продакшн "Бид амьдралд хайртай"
МҮЭСТО- Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт
Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
Соёл урлагийн их сургууль-Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын Дуучин Н.Норовбанзад мэндэлсэний 85 жилийн ойг тохиолдуулан “уртын дуучдын олон улсын уралдаан” болно.
Бөхийн өргөө-Дуулах өдөр дуун цэнгүүн
Юби палас-Хүүхэд залуучуудын Гэгээн театр төрийн бус байгууллагын хичээлийн шинэ жилд зориулсан хүүхдийн тоглолт
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
ХААИС-“Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”
Сүхбаатарын талбай-Алтан намар 2016 задгайн талбайн зад хямдрал
Спортын төв ордон-Сагсан бөмбөгийн чингис хаан кап 2016 " тэмцээн
Мишээл экспо-Улаанбаатар түншлэл 2016 олон улсын үзэсгэлэн яармаг
Блү мон арт галерей-Today үзэсгэлэн
Бямба гаригийн галт тэрэгний хуваарь
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:45 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 06:53 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:45 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 06:48 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:00 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 06:20 ирнэ
УБ – Сайншанд 10:15 хөдөлнө
Сайншанд – УБ 07:35 ирнэ
УБ – Сүхбаатар 11:45 хөдөлнө
Сүхбаатар – УБ 15:25 ирнэ
УБ – Замын-Үүд 17:30 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:55 ирнэ
Эрээн – Замын үүд - УБ 10:10 ирнэ