С.Чинзориг:Хуульд ханиа алдсан ахмадуудын ердөө 10 хувийг хамруулахаар заасан нь буруу байсан

2016-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

УИХ-ын чуулганы лхагва гаригийн үдээс хойшхи хуралдаанаар  хүчингүй болгосон Хамтын тэтгэврийн тухай хуулийг тойрсон маргаан мэтгэлцээн нийгмийн сүлжээнд нэлээд олон хүнийг хамраад байна. Өмнөх парламентад С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлуулсан уг хуулийг хүчингүй болгох шийдвэрийг улстөрчид өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж буй юм.

Хуулийг хүчингүй болгосныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмадын эрх зүйг дордууллаа, нэг үгээр ахмадуудын хувьд хар өдөр боллоо хэмээсэн ч үүнийх нь эсрэг Засгийн газар илүү үнэмшилтэйгээр тайлбар хийж чадаагүй. Сангийн сайд, Ерөнхий сайд гээд Засгийн газрын гишүүд нь хүмүүсийн сүсэг бишрэлтэй холбон үнэмшихэд ч бэрх шалтгааныг тоочсон нь олны дургүйцлийг хүргээд байгаа.

Харин УИХ-ын гишүүн С.Чинзориг уг хуулийг хүчингүй болгосон талаар “Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор буруу ойлголтыг олон түмэнд өгч байгаа нь харамсалтай. Хуулийг хүчингүй болгосноортэтгэвэр авч байгаа  300 гаруй мянган ахмадын эрх ашгийг хохироосон зүйл хийгээгүй гэж би үзэж байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр манай нийт ахмадуудын эрх ашиг бүрэн хангагдаж чадахгүй. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа ахмадуудын 77 мянга нь хань ижлээ алдсан  гэсэн судалгаа бий. Гэтэл Хамтын тэтгэврийн тухай хуулиар эдгээр ахмадын эрх ашгийг 100 хувь хангах боломжгүй. Учир нь өмнөх Засгийн газраас энэ хуулийн төслийг өргөн барихдаа хийсэн тооцоо судалгаагаар ахмадуудад ялгамжтай хандсан. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш хань ижлээ алдсан гэж цаг хугацааны хязгаар тавьснаар хамтын тэтгэвэр шаардлагатай хүмүүсийн ердөө 10 хүрэхгүй хувьд хамаатай байхаар оруулж батлуулсан юм билээ. Тиймээс манай нам энэ хуулийг хүчингүй болгохдоо хань ижлээ алдсан ахмадуудын эрх ашгийг 100 хувь хангаж чадахгүй учраас хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Үүнийхээ оронд нийт ахмад настныхаа эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн оновчтой бодлогыг оруулж ирэх хэрэгтэй гэж үзэж байгаа” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12