Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна

2016-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 9 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 8, Эрхтэний тэнгэрт одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

 

Өрнийн зурлага

Хонь

Ажлаа амжилттай дуусгахыг хичээсэн ч үр д үн санасанд хүрэхгүй байх. Том ажил бүү төлөвлө. Гэхдээ өдрийн үлдсэн хэсэгт интернэтээр аялах, тоглох, кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах юм бодож ол. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтанд бүү ор. Гэр бүлийнхэнтэйгээ эелдэг, найрсаг харилцаж адал явдлын түүх ярих нь инээдмийн кино үзсэнээс дээр. Ганцаараа амьдардаг бол найзтайгаа утсаар ярилцаж өнгөрөөх төлөвтэй.

Үхэр

Баасан гараг. Эртлэн захаар хэсэх нь энэ өдрийн гайхалтай эхлэл болно. Хөргөгчинд байгаа шинэ ногоо эрүүл мэндэд тустай. Өдрийн дэглэм барихад танд урам өгнө. Өнөөдөр та олон нийтийн уулзалт болон амралтанд явна. Танд бусадтай уулзаж ярилцахад тааламжтай санагдна. Зарим үхрийн ордныхонд онцгой төсөл шинэ ажлын санал ирнэ. Шинэ харилцаа холбоо тогтоох нь амжилт авчирна. Мөнгө санхүүгийн асуудалд тоцоотой хандахгүй бол төлөвлөсөн зүйлд тань өөрчлөлт орохоор байна. Хайртай  хүн таны анхаарлыг чинь татаж байна.

Ихэр

Зөн билэг болон бодит байдлыг сайн хослуулж чадсанаар та хүссэн ажилдаа орох магадлалтай . Туршлага хэрэг болно. Хэрвээ та насаар баг зэрэг ахимаг, мөн өдөр тутмын ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол олон газарт сайн дурын ажил хийж өөртөө яг ямар ажил тохирохыг олж мэд. Эцэг эхчүүд хүүхдэдээ зөв сонголт хийхэд туслах болно. Тэднийг хүчлэх хэрэггүй өөрдсөдөөр нь сонголт хийх боломж олго.

Мэлхий

 Өдрийн эхний хагаст ажлаа түргэн бөгөөд хялбархан амжуулах боломжтой. Өглөө эртхэн эхэлвэл сайн. Үүссэн гомдол бухимдлыг уучлах юм уу уучлалт гуйх замаар арилгах хэрэгтэй. Хэрэв хэн нэгнээс уучлал гуйх ёстой юм уу уучлах ёстой бол одоо яг цаг нь болжээ. Энэ нь та нарыг ойр дотно болгож, цаашдын харилцааг чинь дөхөм болгоно. Үдээс хойш олны дунд орох хэрэг гарах учраас тйимээс аятайхан хувцаслаж байгальтай харьцан таашаал ав.

Арслан

Нөхөрсөг сайн харилцаа хүссэн ч бүтэхгүй л болов уу. Ганцаараа гуниглаж суухын оронд олны дунд ор. Чухал хүн илтгэл тавьж байхтай та таарах байх. Энэ л танд хамгийн хэрэгтэй зүйл. Танд ярилцах хэн нэгэн олдохгүй байвал өөртэйгөө сэтгэл хуваалцсан ч болно. Таны оюуныг бүтээлч санаачилга, Төслийн ажил хурцалж өгнө. Мөнгөтэй холботой асуудлаа өнөөдөртөө амжуулан шийд. Шударга байх нь юу юунаас илүү чухал.

Охин

Өнөөдөр та ажлаа хийхээр шийдсэн бол санхүүгийн байдалдаа дүн шинжилгээ хийж, зарим нэг төлбөрөө барагдуулаарай. Ажилдаа зориулж ямар нэг багаж төхөөрөмж авах хэрэгтэй байсан ч заавал өнөөдөр авах гэсний хэрэггүй. Хэт их зарлага гаргахаас сэргийл. Зорилго төлөвлөгөөгөө одоо байгаа байдалдаа нийцүүлэн гаргахыг зөвлөж байна. Үйлчлүүлэгч болон чухал түншүүдтэйгээ уулзахад маш таатай байх бөгөөд энэ нь их ашиг авчрах болно.

Жинлүүр

Санаа бодлоо хуваалц. Та магадгүй өглөөг орондоо кино үзэн өнгөрөөж болно. Эсвэл сонин сэтгүүл уншиж, найз гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж болно. Бүтээлч бай. Ноцтой байдалд оролгүйгэр бусдад тусал. Орой тийшээ гэр бүлийн асуудал тулгарч таныг зовооно. Та бултаж болох ч ажлаа үргэлжлүүлэх нь ашигтай байх болно.

Хилэнц

Хэрэв таны зарлага хяналтаас гарсан бол хатуухан арга хэмжээ ав. Хэрэв өр ширээ дарж чадахгүй бол бусдаас тусламж хүс. Гэр бүлтэй холбоотой асуудалд үнэн шударга байхыг хичээ, Шинэ хайрын араас хөөцөлдх хэрэггүй. Өнөөдрийн төлөвлөгөөнд адал явдал оруулахад гэмгүй. Нийгмийн онцгой үйл ажиллаганд оролцох сонин байж мэднэ. Ялангуяа та хэсэг хугацаанд иймэрхүү юманд оролцоогүй бол.

Нум

Цухам өнөөдөр өмнө нь шийдээгүй асуудлууд эсвэл хойшлуулсан ажил хэргүүд таныг завгүй байлгах бололтой. Хувь заяа таныг дахин сорьж магадгүй. Таны зорилгодоо тууштай байдал, авхаалж самбаа, тэвчээрийг шалгасан үйл явдал тохионо. Сорилттой зоригтойгоор нүүр тул. Таны тэсвэр тэвчээр, ухаалаг, тооцоотой байдлаас цаашдын ажил хэргийн амжилт хамаарах болно гэдгийг санаарай.

Матар

Өөрийгөө хэт дөвийлгөхөөс болгоомжил. Оролцох гэж байгаа ажил тань таны төсөөлснөөс бусдын хэлснээс илүү адармаатай байх болно. Ах дүү төрөл садан болон хамаатны талаарх мэдрэмж өөрчлөгдөж эхлэх тул эцсийн дүгнэлт хийхээ. Байдал сайжрах хүртэл хүлээцтэй ханд. Та болон таны ойр дотны хамтрагч өөрчлөлт хийх талаар харилцан ойлголцож шийдвэр гаргах ба эерэг өөрчлөлтүүд та нарын холбоог бэхжүүлнэ.

Хумх

Өглөөг амар тайван угтах нь бүх л өдрийг амар тайван, аз жаргалтай өнгөрөөхийн эхлэл. Бурханаас өгсөн бүх зүйлд сэтгэл хангалуун байж өөрт ноогдсон ажлыг хий. Хамгийн том аюул хамтрагчаас ирэх байх. та өөрийн бодлыг шууд илэрхийлэхийг хүсэхгүй байна. Гэнэт хайртай хүнээсээ санаанд оромгүй хариу цохилт авч болзошгүй. Таныг анхаарал халамж тавьсны дараа тэр хариулахаар шийднэ.

Загас

Мэлхийн ордуу сар шилжин орсноор бага зэрэг саад гарах магадлалтай. Хэтэрхий их халамж таны ойр дотны, хайртай хүнд тань хэцүү санагдаж дүгнэлт хийхэд хүргэнэ. Тиймээс болгоомжтой, хянамгай алхам хий. Мөн энэ удаа хуучин найзууддаа баяртай гэж хэлэн, өөрийн хүрээлэлдээ энгийн сонирхолтой шинэ хүмүүсийг нэмэх цаг болсон. Танд санхүүгийн шинэ эх үүсвэр олж ирэх шинэ санаа төрж болзошгүй.

 

Үзвэр, үйл явдлууд

СТӨ--->  Х түц продакшн "Бид амьдралд хайртай"

МҮЭСТО---> Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт

Дуу бүжгийн эрдмийн чуулга---> “ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт

Түмэн эх чуулга---> Ардын урлагийн тоглолт

Соёл урлагийн их сургууль---> Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын Дуучин Н.Норовбанзад мэндэлсэний 85 жилийн ойг тохиолдуулан “уртын дуучдын олон улсын уралдаан” болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн---> “Ice Top” хамтлаг 20 жил  “ Баярлалаа ” бие даасан тоглолт            

Үндэсний соёл амралтын хүрээлэн---> Rocket Bay- Live show 2016 хариуцлага тоглолт

Дуурь бүжгийн эрдмийн театр---> Оросын нэрт хийлч Павел Милюков Соло Концертын үдэш сонгодог хийл хөгжмийн тоглолт

 

Үйл явдал /09.09/

Чойжин ламын сүм музей ---> Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

ХААИС---> “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт”

Сүхбаатарын талбай---> “Алтан намар 2016 “задгайн талбайн зад хямдрал

Спортын төв ордон--->  Сагсан бөмбөгийн чингис хаан кап 2016 " тэмцээн

Мишээл экспо---> Улаанбаатар түншлэл 2016 олон улсын үзэсгэлэн яармаг

Блү мон арт галерей---> Today үзэсгэлэн

 

 

Баасан гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                      16:22 хөдөлнө

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот            21:00 хөдөлнө           

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү            20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ           06:53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                          06:20 ирнэ

УБ – Сайншанд                                             10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                             07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                            11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                            15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                            16:40 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                            08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Уржигдар 12 цаг 29 мин
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Уржигдар 12 цаг 14 мин
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Уржигдар 12 цаг 10 мин
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

Уржигдар 06 цаг 00 мин
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

Уржигдар 06 цаг 00 мин
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

2025-07-07
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Өчигдөр 06 цаг 00 мин