Б.Намуун: “Оньс” бүтээлийг маань европчууд сайхан хүлээж авсан

2016-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Германы Мюнстэр хотын урлагийн академийн төгсөгч  уран бүтээлч Б.Намуунтай ярилцлаа.  Тэрээр саяхан эх орондоо ирж,  өөрийн хань зураач Ц.Ган-Эрдэнэ, найз А.Очирболдтойгоо хамтран “Зүй тогтол” үзэсгэлэнгээ гаргасан билээ.  “Нүдэнд нь гал, нүүр нь цог бадарсан” гэж л түүнийг хэлдэг байх гэмээр уран бүтээлч Б.Намуун эрч хүчтэй жигтэйхэн.  Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

 

-Герман бол урлагийн өндөр мэдрэмжтэй ард түмэн. Түүнийгээ дагаад уран бүтээлд хандах хандлага өөр, үнэлэмж ч өндөр. Тэр агуу соёлд монголын зураачид нэвтрэн уран бүтээлээ хийж байгаа нь сайхан санагддаг шүү?

-Тийм ээ. Би Германд 10 гаруй жил амьдарч байна. Мюнстэр хотын урлагийн академид таван жил суралцаад өнөө жил төгслөө.  Том соёлтой оронд хөлөө олно гэдэг мэдээж амар байгаагүй.  Эхний жилүүдэд хэл сурч, энэ ард түмний соёлтой танилцлаа. Дараагийн жилээс өөрийн уран бүтээлээ чимээгүй хийж эхэлсэн.  Харин хоёр жилийн өмнөөс Германы томоохон үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож эхэлсэн байгаа. 

-Тэгэхээр уран бүтээлийн хувьд Германдаа танигдаад эхэлжээ. Өнгөрсөн жилийн “Норд Арт”-д оролцсон бүтээл тань хүмүүсийн анхаарлыг их татсан гэж сонссон?

-Би өөрийгөө одоо л хөлөө олж байна гэж боддог. Германы урлагийн хүрээнийхэнд танигдаж эхэллээ. “Норд Арт” үзэсгэлэн бол Европдоо нэлээд нэр хүндтэй.  Энэ үзэсгэлэнд өнгөрсөн жил манай 30 гаруй уран бүтээлч оролцсон. Миний “Оньс” нэртэй инстоляцийг хүмүүс их сайхан хүлээн авсан байгаа.  Бид хүний нутагт эцэг эхээрээ овоглохоос илүү Монголоороо овоглож уран бүтээлээ хийж байна.  Монгол зураач, Монгол уран бүтээлч гэхээр сайхан байдаг. Эх орныхоо нэрийг дэлхийн нэгээхэн хэсэгт гаргаж явна гэдэг миний хувьд бас нэгэн сонин хувь заяа юм даа.

-Та Германд ямар нэг галерейд хамаарагдаг уу?

-Үгүй. Чөлөөт уран бүтээлч. Гэхдээ галерей болон арт менежерүүдтэй хамтран ажилладаг. Уран бүтээлчийн гэрээ хийдэггүй.

-Харийн нутагт арван жил амьдарсан хүнээс эх орноо санадаг уу гэж  асуух нь тохиромжгүй.  Хэзээ эх орондоо ирж амьдрах вэ асуумаар санагдлаа? 

-Одоогоор арав юм уу, хоёр жилийн дараа эх орондоо очно гэсэн төлөвлөгөөгүй байна.  Энд би ханьтайгаа танилцаж бие биенээ хайрлаж, үр хүүхэдтэй боллоо. Одоо хүүхдүүд маань тэнд сурч боловсорч байна. Тиймээс хоёр дахь эх орон минь мэт сэтгэгдэл төрж хайртай байдаг.  Гэхдээ мэдээж Монголдоо тэмүүлэлгүй яахав. Өвөл зун гээд жилд хоёр удаа эх орондоо очиж аав ээждээ үнсүүлж ах дүү нараараа орно.  Ямар ч гэсэн хэсэг цаг хугацаа өнгөрсний дараа эх орноодоо явна аа.

-Гадаадад уран бүтээлээ хийж байгаа ч гэсэн уран бүтээлд тань монгол ахуй нэвт шингэсэн харагдлаа?

-Тийм шүү.  Ер нь би эх орноо өгүүлэхээрээ, ээж ааваа санахаараа уран бүтээлээ барьж суух дуртай. Баримлаар нэлээд уран бүтээл хийсэн.   Сүүлийн хэдэн жил инстоляци төрлийн бүтээл хийж  байна.   Сэтгэл зүрхэнд байгаа бүхнээ гаргаж тавиад, за бүтээл төрлөө дөө гээд эргээд харахаар нөгөө л монгол ахуй, зан заншил маань шингэсэн байдаг. Түүнийгээ амархан анзаарчихдаггүй юм байна. Нутгаасаа л хол байгаа болохоор ч тэр үү сэтгэлдээ байгаа зүйл минь энэ орон минь юм гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам мэдэрдэг дээ.

-Арагаар илэрхийлсэн “Оньс” бүтээлийг тань хүмүүс их сайхан хүлээж авдаг. Бүтээлийн санаа угаасаа л эх орноо санасан сэтгэлээс төрсөн юм байна?  

-Тийм шүү.  Уран бүтээлчид онгод гэж ярьдаг. Тэр зүйл чинь надад эх оронтой минь л хамт ирдэг.  Тэгээд хүн хийх дуртай, сонирхолтой зүйлээ хийнэ гэдэг биед амар, сэтгэлд таашаалтай юм даа.  Бурхан багш номоо хурж тайвширдаг гэдэгтэй адилхан болов уу л гэж боддог. “Оньс” бүтээлээ сая эх орондоо нээсэн “Зүй тогтол” үзэсгэлэндээ мөн тавьсан.  Хүмүүсийг тэгж сайхан хүлээн авна гэж бодоогүй шүү. 

-“Зүй тогтол” эх орондоо гаргасан анхны үзэсгэлэн тань байх аа. Сэтгэгдэл ямар байв. Монгол, Германы үзэгчдийн дунд асар их ялгаа бий байх даа?

-Үнэхээр өндөр байна. Мөн Урчуудын эвлэлийн хорооны байрт гаргаж байгаадаа бэлгэшээж суулаа.  Хүссэн зураач бүхэн энд үзэсгэлэнгээ гаргаж чаддаггүй шүү дээ. Тиймээс өөрийгөө их азтай гэж бодож байна.  Монголд уран зураг өсч өндийж байгаа. Германд бол олон зуун жилийн түүхтэй, тогтсон ёс заншилтай байдаг. Галерей, уран бүтээлч хоёрын хоорондын харилцаа их чухал байдаг.  Мөн Монголын урлаг сонирхогчид урлагийг бүтээл тал руу нь биш ахуйн тал руугаа хардаг юм болов уу гэж боддог. Европууд ихэвчлэн далд философи эсвэл сэтгэлгээ тал руу нь анхаардаг.

-Монголын уран бүтээлчдийн тухай ямар бодолтой явдаг вэ.  Тэд бор зүрхээрээ л уран бүтээлээ хийж байна.  Барууны орон шиг бүтээлийг нь үнэлж байгаа зүйл алга.  Дэмжлэг ч хангалттай биш?

- Тийм шүү. Гэхдээ уран бүтээлчдийн нэгэн онцлог шүү дээ.  Хоосон суусан ч бүтээлээ хийсээр л байдаг. Бодол сэтгэл дотор нь байнга шатаж байна. Түүнийгээ гаргаж сэтгэлийн таашаал авна.  Түүнээс эдийн засаг бол өөр нэг хөшүүргэ нь юм.  Мөнгө төгрөг, орчин нөхцөл хүнд байна гээд шантрахгүй бүтээлийнхээ төлөө үнэнчээр тууштай амьдарч байгаа уран бүтээлч монголд цөөнгүй байна.  Амьдралд амархан зүйл гэж байдаггүй. Бүх зүйлийг даван туулж байж л хүн өөрийгөө мэдэрч эхэлдэг. Манай уран бүтээлчдэд тохиолддог бэрхшээл надад ч байсан. Германд анх ямар ч уран бүтээлгүй, халаасандаа жаахан мөнгөтэй л очиж байлаа. Байсан мөнгөөрөө хоёр сар амьдраад бүгдийг шинээр эхэлсэн. Мөнгө олж болох ажил хийж, хажуугаар нь уран бүтээлээ хийсээр л байсан.

-Та гэр бүлээрээ тэнд уран бүтээлээ хийдэг. Давуу талтай биз?

-Тийм шүү. Ханийг маань Ц.Ган-Эрдэнэ гэдэг. Зураач мэргэжилтэй. Бид адилхан Германы Мюнстер хотын Урлагийн академид суралцаж төгссөн. Хоёр хүүхэдтэйгээ амьдарч байна. Хань маань өнгөрсөн жил Германы Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналын эзэн болсон. Хамтдаа байх давуу талтай шүү. Уран бүтээлдээ бие биедээ зөвлөнө. Түшигтэй сайхан байдаг шүү.

Гэрэл зургуудыг зураач Б.Намууны Namuun Batmunkh facebook хуудаснаас авлаа

 

Эх сурвалж: www.polit.mn

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19