С.Дуламсүрэн: Төрийн өндөрлөгүүд донор иргэдээ тоохоо больжээ

2016-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хүндэт донор С.Дуламсүрэнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Анх донор болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би одоо 80 настай. Улсад 47 жил хөдөлмөрлөсний 14 жил нь эмнэлэгт, 33-д нь жолооч хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Би Сүхбаатар аймгийн Уулбаян суманд хоёр жил гаруй асрагч хийж байгаад таван сарын сувилагчийн курст сурч дараа нь эх баригч болсон. Эмнэлэгт ажиллаж байхдаа буюу 21 настайдаа донор болсон. Тухайн үед хүн цус алдлаа гэхэд л цусаа өгнө. Үүнээс хойш 60 нас хүртлээ цусаа өгсөн. Дунгаамаа эмч болон нэгдүгээр төрөхийн хэдэн том эмч нарыг таньдаг байсан. Тэр үед би донор, цусны станцад тэрэг барьдаг байлаа. Өглөө эхэсийн цус авахаар очиход “Хөөе Дуламсүрэн 50 грамм цус өгөөч” гэдэг байсан. Тэр үед одоогийнх шиг шинжилгээ авна гэсэн юм байдаггүй байлаа.

-Та жилд хэдэн удаа цусаа өгдөг байв?

-Хоёр сар болоод 400-500 грамм цус өгдөг байсан. Сая шинжилгээ өгөхөд миний цусыг их шингэрсэн байна гэсэн. Миний ээж аав, дүү нар донор байсан.   

-Хүндэт донор эмнэлэгт үзүүлэхэд дугаарлахгүй орохоос гадна улсын амралт, сувилалд үнэ төлбөргүй амардаг гэсэн?

-Уг нь “Хүндэт донор”-ын цол, тусгай үнэмлэхтэй иргэд рашаан сувилалд насны ялгаваргүйгээр жилд нэг  удаа үнэ төлбөргүй амрах, улсын II, III шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар дараалал харгалзахгүй үзлэг шинжилгээ хийлгэж, хэвтэж эмчлүүлнэ гэдэг. Гэтэл эмээ нь сая нохойд уруулаад гэмтлийн эмнэлэгт хоёр шөнө шалан дээр хэвтсэн. Өмнө нь донор гэхээр өөрөөр ханддаг байсан. Одоо тэтгэвэрт гарсан донруудыг харах хүнгүй болсонд гомдож байна. Энэ хүмүүс өчнөөн литр цусаа өгч олон хүний амь аварч байна. Гэтэл төр засгийн удирдлагууд донор иргэдээ тоохоо больж хуулийн заалтаас хассанд харамсч явдаг. Намайг ядарч явахад эрэгтэйчүүдийн “Гарьд манлай” эмнэлгийн эмч З.Цэгмид эмнэлэгтээ 14 хоног үнэ төлбөргүй хэвтүүлсэн.

-Өндөр настай “Хүндэт донор”-уудад улсаас урамшуулал өгдөг болов уу?

-Улсаас өгдөг урамшуулал гэж байхгүй. Өндөр насныхаа 200 гаруй мянган төгрөгөөр л амьдарч байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хорооны хоёр хүнтэй манайд ирсэн. Тэгэхэд нь би “Чи УИХ-ын гишүүн болно. Болонгуутаа маргааш нь ядарсан ард түмнээ харах хэрэгтэй шүү” гэхэд “Та яасан сайхан цайтай хүн бэ. Би тань дээр сонгууль болохоос өмнө, хойно ч ирнэ. Таныг би хэзээ ч хаяхгүй” гэж хэлж байсан.

Ухамсартай хүн гэдэг өөр байдаг юм байна. Бие арзайгаад байхаар нь Монгол хьюндай эмнэлгээр орж үзүүлье гээд ортол эмч нар нь бөөнөөрөө байж байна. Намайг хараад “Хүүе Дууяа эмээ ирчихэж” гээд сүйд болсон. Тэгээд биеэ үзүүлтэл 39 хэм хүртэл халуунтай байна, дээшээ аваад гар, хувцас хунар яах вэ гээд шууд хэвтүүлээд эмчилгээнд оруулсан. Намайг донор гэдгээр минь хүндэлж, үнэ төлбөргүй эмчилж байгаад баярлаж байна. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, “Донорын холбоо”-ны М.Сосорбарам, Г.Мандах нартаа баярлаж явдгаа хэлье. Тэд маань миний төлөө санаа зовж, утсаар байнга ярьж, юу хэрэгтэй вэ гэж асуудаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

1 цаг 7 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

5 цаг 40 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

9 цаг 0 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

13 цаг 5 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

13 цаг 5 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

13 цаг 5 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин