Ариутгаагүй багаж халдвар тараах эрсдэлтэй юү?

2016-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Монгол Улс элэгний ви­русын өвчлөлөөр дэл­хийд дээгүүрт жагсдаг. Тэр дундаа элэгний С вирусын халдвартай өвчтөний тоо нийт хүн амын 16 хувийг эзэлж байна. Учир нь 1990 оноос өмнө нэг удаагийн зүү, тариур, багаж хэрэгсэл байгаагүй. Буцалгадаг тариурыг бие биедээ дамжуулан хэрэглэснээс элэгний С вирустай болсон. Мөн энэ халдвар тарах нэг нөхцөл нь кесеров хагалгаа буюу мэс ажилбар. Нэг үе энэ мэс ажилбарыг онцгой үед хийдэг, тийм ч амар биш хагалгаанд тооцдог байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ нь ердийн үзэгдэл мэт болж эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь энэ аргаар төрж байна. Хэдийгээр өвдөлт мэдрэхгүй ч нөгөө талаар мэс ажилбарын багажийг сайн ариутгаагүйгээс элэгний С вирус халдах магадлал өндөр байсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн ганц хагалгааны багаж, хэрэгсэл гэлтгүй зүү, тариурын шар Монголд хамгийн өргөн тархсан. Энэхүү вирусын халдвар нь 10-15 жилийн дараа элэгний хатуурал болно. Дараа нь хорт хавдар үүсдэг. Тиймээс бид энэ удаа шүд авахуулах, тариа хийлгэх, дусал залгуулах, хагалгаа хийх нэг удаагийн багаж хэрэгсэл хот, хөдөөгийн эмнэлэгт хүрэлтээтэй байдаг эсэхийг эмч, мэр­гэ­жилтнүүдээс асууж тодруулсан юм. Нийслэл болон хөдөө орон нутгийн эмнэлгүүд хийсвэр хийхдээ ямар багаж ашигладаг, хэрхэн ариутгадаг, хаанаас авдаг та­лаар “Нийслэлийн өргөө амаржих” буюу хуу­чнаар нэгдүгээр төрөх эм­нэлгийн хэвлэлийн ажилт­наас лавлахад “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эм­­нэлгийн тусламж, үйл­­­чилгээ хариуцсан зо­хи­­цуулагч  Н.Алгирмаа: МЭС ЗАСАЛ БОЛГОНД НЭГ БАГАЖ ХЭРЭГЛЭДЭГ

-Манай эмнэлэг мэс ажилбар хийхдээ нэг  удаагийн хутга ашигладаг.  Энэ нь нэг хүнд л зориулагдсан байдаг.  Тиймээс  элэгний С вирус тусна гэсэн ойлголт байхгүй. Манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм ханган нийлүүлэх алба гэж тусдаа байдаг. Багаж хэрэгслээ “Том гол” компаниас нийлүүлдэг. Мөн жилд 15 мянга гаруй хутга ашигладаг. Мэс засал болгонд нэг удаагийн багаж, хэрэгсэл ашигладаг гэсэн үг.

Хэнтий аймгийн нэгдсэн эм­нэл­гийн Эх барих, эмэг­­тэй­чүүдийн тэр­гүү­­лэх зэрэгтэй эмч  К.Гүльжан: С ВИРУС ОЛОН ЗАМААР ХАЛДДАГ

-Манайх нэг удаагийн багаж хэрэглээд хаядаг. Мэс заслын бусад дагалдах материал сайн ариутгагдаад ирдэг болохоор вирус халдах боломжгүй. Элэгний С вирус олон замаар халддаг. Тухайлбал, бэлгийн зам, цус, цусан бүтээгдэхүүнийг ямар нэг хэмжээгээр нэг удаагийн тариураар хийхэд халдаж болно. Харин хийсвэр хийлгэснээс халдвар авах боломжгүй. Яагаад гэвэл нэг удаагийн, сайн ариутгасан багаж хэрэглэдэг. Ер нь хүний биед вирус байдаг. Тэр нь ядарч, сульдах, өвчин сэдэрсэн тохиолдолд идэвхждэг.

Эсвэл өмнө нь халдвар авсан нь мэдэгдэхгүй байж байгаад илэрсэн байж болно гэсэн бол Эрүүл мэндийн яамны дэд сайд асан доктор Ж.Амарсанаа “Тариураас халдвар авах эрсдэл 1990-ээд оноос хойш бараг үгүй болсон. Нэг удаагийн зүү, тариур хэрэглэж байгаа. Орчин цагт гол халдвар түгээгч нь мэс засал, мэс ажилбарууд, шүдний эмчилгээ болсон. Бараг 100 хувь нь ийм замаар л халдварлаж байгаа” гэсэн юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12