Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-09-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 9 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 7, Онгоц одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Өнөөдөр НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл хийнэ

09.00 цагт

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэн, Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази Судлалын Төв, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан, Умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн хамтран Монгол улсад 2 жил тутамд зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” сэдвээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд /СТӨ Б корпус 3 давхар/ эхэлнэ. 

9:00-12:00 цагт

"Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" семинарт сэтгүүлч та бүхнийг урьж байна. "Sky Plaza" бизнес төвд болно

 09:00 цагаас

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 давхрын хурлын зааланд Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн болно

15:00 цагт

Мишээл ЭКСПО Төвд Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жил, мөн Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жил энэ жил тус тус тохиож байгаатай холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2016” Намрын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан нээлт болно.

11:30 цагаас

 Гааль, татварын мэдээллийн технологийн төв НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө мөн энэ үеэр 8-р сарын 21-ны 14 дэх сугалааны тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон иргэдэд батламж гардуулна.

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Солонгосын дуучин Ким Чан Ван, Би Бой бүжгийн хамтлагийн тоглолттой

 

СТӨ-Х түц продакшн "Бид амьдралд хайртай"

МҮЭСТО-Маск продакшн - " эх орон инээмсэглэж байна" инээдмийн шоу тоглолт

Дуу бүжгийн эрдмийн чуулга-“ Вондерс оф Монголиа ” ардын урлагийн тоглолт

Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт

Соёл урлагийн их сургууль-Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын Дуучин Н.Норовбанзад мэндэлсэний 85 жилийн ойг тохиолдуулан “уртын дуучдын олон улсын уралдаан” болно.

Монгол бөхийн өргөө - “Дуутай намар 2016” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт

 

Өрнийн зурлагаа шинжээрэй

Хонь

Найз нөхөр эсвэл хөрш тань тусламж хүснэ. Бусдад тусалснаар маш сонирхолтой санагдах салбарт хөл тавих байх. Шинэ нээлтийн талаар сонирхож байгаа бол хаахаас нь өмнө номын сан орж судалгаа хий. Зарим хонь цэцэрлэгт өдрийг өнгөрөөнө. Эрүүл сайн чанарын ногоо авах газрын талаар зөвлөгөө авахаар холбогдох мэргэжлийн хүнтэй холбоо барь.

Үхэр

Гэр бүлийн маргаантай шийдвэрүүд нь хуучны гомдлыг сэдрээнэ. Гэсэн хэдий ч тайвнаар ярилцах нь сайн үр дагавар авчирна. Ерөнхийдөө үхрийн ордныхны шинж тэмдэг нь мөнгөтэй хамаатай. Мөгийг хаана ч хэзээ ч ашиглах боломж олдоно. Танд маш гайхалтай урилга ирнэ. Гэвч үүнд очихын тулд хувцсанд зориулж их хэмжээний зардал гарах үед та гайхах болно.

Ихэр

Өөрийнхөө мэдрэмжинд итгэ. Таны эргэн тойронд буй хүмүүс зарим зүйлд хэтэрхий өөдрөг мэт санагдах бөгөөд тэдэндтэй нэг их ойр байх хэрэггүй. Гадаад руу аялахыг хүсэх бөгөөд ажлаа хийж байх үедээ ч аялалын тухай бодсоор байх болно. Хэдийгээр таньд бодох зүйл  маш их байгаа ч таны эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл.

Мэлхий

Өнөөдөр санаа бодол сарниасан өдөр байх болно. Од гарагийн нөлөө аливаа юмны хэтрүүлэгээс сэрэмжлүүлж, хангалттай илүүг өгөхөөр амлаж байна. Томоор сэтгэх хандлага, жижиг сажиг зүйлд анхааралгүй ханддаг байдал чинь гүйцэтгэх ёстой ажлыг чинь нураах хандлагатай. Хэрэв боломжтой бол оюуны аль ч хэлбэрийн ажлаас зайлсхий. Эсрэг тохиолдолд хийсэн бүх юмаа өөр өдөр дахиад хийхэд хүрнэ.

Арслан

Таны бодол санаа найзуудтай тань зөрчилдөж эхэлнэ. Өөрийгөө зөвтгөж суухын оронд шалтгааныг нь өөрөөсөө хай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт тань гэнэтийн зочин айлчилж, гадуур амжуулах ажил нь хойшилно. Ирсэн зочин тань хамт гарахыг хүсвэл бүү татгалзаарай.өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйл ойлгож ухаарах болно. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад туслах хүслээ биелүүлэх завшаан юм.

Охин

Пүрэв гараг. Ажил дээрээ өнжиж байгаа охиныхоны хувьд авъяас чадварыг сорьсон амаргүй өдөр болно. Бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийхийг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Байгалийн эмчилгээ хийдэг газарт оч. Энэ нь таныг тайвшрахад туслах болно.

Жинлүүр

Гэрээсээ гараад өөр газар оч. Хөгжилтэй өдөр байх болно. Гэр бүлээ хамт авч явж болох ч ганцаар явбал илүү тайван амрах болно. Хийхийг хүссэн юмаа хийгээд л, жишээ нь голын усанд шумба. Өөрийн сонирхдог эр зоригийн спортоор хичээллэвэл сэтгэлийн таашаал авна. Жинлүүрийн зохиолчид бүтээлч сэргэг оюунаар уран бүтээлээ туурвина. Мөн романтик долоо хоног байна.

Хилэнц

Хувиараа бизнес эрхэлдэг бизнесмэн хилэнцүүд эдийн засаг, эзэмшил газар, татварын асуудал зэрэг асуудалд толгойгоо гашилгаж магадгүй. Мөнгөний асуудалдаа голчлон анхаар. Амрагтайгаа хийх маргаан мэтгэлцээн улам ихсэх шинжтэй. Мухардалд осон асуудлаа шийдэхэд маргаан хэлэлцүүлэг үнэхээр чухал. Та нарын зөрчил, асуудлын үндэс нь үрэлгэн зуршил байх. Төсөв орлогоо чухал зүйлд тараан байршуулбал өрөө багасгах боломжтой. Танаас хамтран ажиллагч, найзууд тусламж хүсэх байх.

Нум

Тааламжтай өдрүүдийн нэг. Ажил үйл бүтэмжтэй, сэтгэл өөдрөг байна. Амьдралын эрч хүч өндөр байж, жавхаалаг байдал, зөн билэг, мэдрэмж нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хайрын болзоо эсвэл найз нөхдийн уулзалт хүлээж байна. Хайртай хүнтэйгээ аль болох цагийг өнгөрүүлэхийг хичээ. Энэ нь та хоёрын харилцаанд таатай уур амьсгалыг бий болгож, магадгүй мартагдахааргүй дурсамжийг үлдээнэ.

Матар

Пүрэв гараг. Өнөөдрийн хувьд од гарагсийн тохиол эмх замбараагүй байх нь. Энэ өдөр матрынхан тааламжгүй юмаа сайн сайхнаар ургуулан бодож хэт өөдрөг байх болно.хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж цухалдуулна. Юу нь хамаатай, юунь хамааралгүй болохыг ялгаж салга. Аялагчид аяллынхаа маршрутыг сайтар судла. Мөн та аяллын даатгалд хамрагд. Наймааны хувьд өөрийн хийж чадахаас илүүг амлахаас зайлсхий. Олохоосоо илүүг гарздах байх, тиймээс энэ чиглэл рүү бүү ханд.

Хумх

Сар болон бархасбадь гарагууд таныг хөгжилтэй байлгаж, бас хүүхдүүд баяр хөөр бэлэглэнэ. Энэ хоёр гараг нь нар, буд гарагтай нүүр тулснаар илүү их эрч хүчийг танд өгөх бололтой. Гэр бүл, найзуудын хооронд зөрчилдөн үүсч улмаар ажил төрөл төдийгүй хайртай хүнтэй чинь хамаатай болно. Энэ асуудлыг шийдэхэд их хүч, тэсвэр тэвчээр шаардах шинжтэй. Одоохондоо жаахан баргар байгаа ч удахгүй амьдрал сайжирна.

Загас

Өнөөдөр дэлхийн бөмбөрцөгт шударга ёсны байр суурийг Буд гараг эзлэх болно. Бизнесийн Загасныхан танилтайгаа холбогдоход онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгвэл энэ нь таныг доод тушаалаас дээшээ дэвшүүлж ч болно. Хэдийгээр таны оюунухаан хурц ч гэсэн, өөрийн төлөвлөгөөндөө олон зүйлийг нэмэх хэрэгтэй. Сонирхолтой хэлэлцүүлэг болвол сонирх, магадгүй оюун санаа тань эргүүлжиж ч мэднэ. Найз нараасаа бага зэрэг дэмжлэг туслалцаа авах хэрэг гарч мэднэ.

 

Пүрэв гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                             16:22 хөдөлнө

УБ – Бээжин                                              08:30 хөдөлнө

Бээжин – УБ                                             15:35 ирнэ        

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү    20:45 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ    06: 53 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                         20:45 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                         06:48 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                   18:00 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                   06:20 ирнэ

УБ – Сайншанд                                      10:15 хөдөлнө

Сайншанд – УБ                                      07:35 ирнэ

УБ – Сүхбаатар                                      11:45 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                      15:25 ирнэ

УБ – Замын-Үүд                                      17:30 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                      08:55 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

Уржигдар 21 цаг 44 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Уржигдар 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Уржигдар 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Уржигдар 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

2025-06-19
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

2025-06-19
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

2025-06-19
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

2025-06-19
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

2025-06-19