Ц.Өлзийдаваа: Өвөр Монголын их сургуульд 15 хүүхдийг 100 хувийн тэтгэлгээр сургана

2016-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.БААСАНДЭЛГЭР

Монголын сурагчдын холбоо, Өвөр Монголын Багшийн их сургууль хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийг тэтгэлэгээр сургахаар болжээ. Энэ талаар Монголын сурагчдын холбооны сэтгэл зүйн багш Ц.Өлзийдаваагаас тодрууллаа.

-Өвөр Монголын их сургуулийн тэтгэлгийн талаар танилцуулна уу?

-Өвөр Монголын Багшийн их сургуультай хамтын ажиллагааны дагуу бүтэн, хагас өнчин, амьдралын боломжгүй ахлах ангийн сурагчдыг тэтгэлгээр БНХАУ-ын Эрээн хотын их сургуульд төлбөргүй сургахаар болсон. Төлбөр төлөөд сурах боломжгүй ч сурч мэдэх эрмэлзэлтэй хүүхдүүд хүүхдүүд хэлний бэлтгэлтэйгээ нийлээд таван жил үнэ төлбөргүй сурах юм. Сонирхсон хүүхдүүд манай байгууллагад өргөдөл гаргана.

- Хүүхдүүд хэр бүртгүүлж байна вэ. Хэзээнээс хичээлдээ явах вэ?

-Наймдугаар сарын 25-наас хойш маш олон хүүхэд бидэнд хандсан. 15 хүүхэд тэтгэлэгт хамрагдана. Бүртгүүлсэн хүүхдүүд энэ сарын 10-нд нэгдсэн сургалтад сууна. Тэгээд 11-ны өдөр нь Эрээн хотод очиж маргаашаас нь хичээлдээ явж эхэлнэ. Хүүхдүүдийн ар гэрээс нь нэг хүн хамт очиж сургалтын байр, орчин нөхцөлтэй танилцана. Энэ удаагийн тэтгэлэг хамгийн анхных нь байгаа.

-Хүүхдүүд ямар шалгуур хангах ёстой вэ?

- ЭЕШ-ын оноо 450, сурлагын чанар 75-аас дээш хувьтай, хамгийн гол нь сурах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Шаардлага хангасан хүүхдүүд Монголын сурагчдын холбоонд өргөдөл гаргана. Мөн бүтэн өнчин хагас өнчин гэсэн хорооны тодорхойлолт, сурагчын хувийн хэрэг, ЭЕШ-ын оноо, дүнгийн хуудас, 10 хувь цээж зураг, гадаад паспортоо таван жилээр сунгасан байх шаардлагатай.

-Замын зардал, байр хоолны мөнгийг өөрсдөө гаргах уу?

-Ирж очих замын зардлыг  өөрсдөө гаргана. Бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд  байрлах газар, хоолыг цаанаас нь даах боломжтой. Бусад хүүхдүүдийг таван жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр жилд ойролцоогоор 800 орчим юань байдаг. Хувааж төлж болно.

-Очсон хүүхдүүдийг ямар багш хүлээж авах вэ? 

-Бүх сурагчдыг монгол багш хүлээж авна. Гэхдээ тэндхийн  сургуулийн дүрэм журмыг баримтлана. Эрэгтэй эмэгтэй амьдрах байр тусдаа байх ба өрөөндөө 2-4 хүн байна. Ямар нэгэн асуудал гаргасан тохиолдолд тэтгэлэгт явуулсан хүмүүс хариуцахгүй. Зуны амралтаараа эх орондоо ирэх боломжтой.

-Ямар мэргэжлээр суралцах вэ?

-Нийт 13 мэргэжлээр сурах боломжтой. Аялал зуучлалын менежмэнт, өв соёл хамгаалах, хятад хэлний багш, маркетинг, бүжигчин, дуучин, морин хуурч, дүрслэх урлаг, дизайнер гэх мэтчилэн байгаа. Тэр мэргэжлүүд дундаас дурын мэргэжлээрээ суралцах боломжтой.                                                                                         

-Сургуулиа төгсөж ирээд монголдоо ажиллах боломжтой юу?

-Төгсөгч хүссэн газраа ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12