Хамран сургах тойргийг дахин нягталж үзье

2016-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Хичээлийн шинэ жил эхлээд хэд хонож байна. Хүүхдүүдийн олонх нь баяр, хөөртэй. Харин сургуульдаа холоос ирж суралцдаг зарим хүүхэд өглөө  нойроо харамлаад урвагардуухан, буудал дээрээ амжиж буух гээд нийтийн тээвэрт ундуй, сундуйхан явна.Хоёр ихэр хүүхэд тэвэрсэн залуухан ээж цэцэрлэг рүү яарч, хүмүүс дундуур чихэлдэнэ. Хүнд цүнх үүрсэн багачууд автобусан дотор суух суудалгүй, барих барьцгүй хэцүүхэн явдаг болжээ. Тиймээс энэ удаа бид  хамран сургах тойрог нийслэлийн багачуудад хэр оновчтой тусч байгааг  сурвалжилсан юм.

 

“ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХИЧЭЭЛЭЭ ХЭРХЭН ЗААХААС ЭХЭЛНЭ”

 

Улсын хувийн гэлтгүй аль ч сургуулиар орсон зургаан настнууд  зурж, будах “ажил”-даа дуртай байгааг багш нар нь хэлж байна.  Мөн хичээл зааж байгаа багш нарын арга барил жилээс жилд сайжирч байгааг ээж, аавууд ч бас үнэлж байна. Нийслэлийн сургуулиудыг  “Хотын төвийн”, “Захын хорооллын” гэж ялгалгүй, аль ч сургуулиар орсон нэгдүгээр анги нь олон бүлэгтэй. Нэг ангидаа 30 гаруй хүүхэдтэй хичээллэж байна. БЗД-ийн хэд хэдэн сургуулиар ороход ангийн тохи­жилт, хүүхдийн ирц нь жигдэрчээ. Шинэчлэлийн хөтөлбөрийн үр дүнд багш нар нь  хүүхэд бүрийн насны онцлогт тохируулаад ангийн тохижилт, ханын самбаруудаа сонирхолтой байдлаар засч тохижуулжээ. Ялангуяа 1-2 дугаар ангийнхны ханын самбар  хүүхдийн бүтээл, “Тоо тоолж сурцгаая” өнгөт цифр, тооны хүрд,  “Цагаан толгойн үсэг”-ээр дүүрсэн нь сонирхолтой харагдаж байв.  Энэ тухай багш нарын сэтгэгдлийг сонсвол,  БЗД-ийн “Амгалан” цогцолбор сургуулийн II ангийн багш Ш.Алдармаа

“Манай анги шинэ хичээлийн жилээ 38-уулаа угтаж байна. Хүүхдүүдийн сурлага нэгэн жигд, хоцрогдолтой хүүхэд бараг байхгүй. Харин одоо зуны амралтаараа хичээл номоо давтсан, эсвэл мартсан эсэхийг нь шалгаад, унших, бичих, цээж бичиг бичүүлэх зэргээр хүүхдүүдээ “шалгаж” байна. Одоо бидний ажлыг цаасаар биш хүүхдийн хөгжлөөр дүгнэдэг журамтай болсон. Тиймээс  хүүхэд бүрийг хөгжүүлэх нь хичээлээ хэрхэн заахаас эхэлдэг болсон” гэсэн юм.

 

СУРГУУЛЬГҮЙ СУРАГЧИД ТАРЖ, БУТАРСАН ХЭВЭЭР ЯВНА

 

Хамран сургах тойрог хотын төв рүүгээ асуудал багатай байна. Харин хотын зах руу, холоос ирж суралцдаг хүүхдүүдэд  хүндрэлтэй байгааг эцэг, эхчүүд хэлж байв. Жишээ нь, Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах улсын тэргүүний 14 дүгээр  сургуулийн барилга ашиглах боломжгүй, нурах аюултай  гэсэн дүгнэлт гарсан учраас тус сургуулийн  үйл ажиллагааг нь зогсоогоод хэдэн жилийн нүүр үзэж байгаа.

Сүүлийн 2-3 жил хүүхдээ өөр сургуульд зөөсөн  эцэг, эхчүүд сургуулийн шинэ барилгын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, сурагчдыг чирэгдүүлж буйг шийдэж өгөхийг хүсч байв. Тус сургуулийн барилгын ажлын хөрөнгө оруулалтын асуудал саяхан шийдэгдэж, 2017 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгджээ. Тиймээс  өнөөдрийг хүртэл 14 дүгээр сургуулийн багш, сурагчид “Шавь” цогцолбор,  44 дүгээр сургууль, 92 дугаар сургуулиудад 3-4 хуваагдан  хичээллэж байгаа аж. Мөн БЗД-ийн XII хороо, Ботаникт байрлалтай “Амгалан” цогцолбор сургуулийн хамран сургах тойргийг дахин нягталж үзэх шаардлагатай гэдгийг зарим эцэг, эх хэлж байв. Тиймээс тус сургуулийн захирлаас зарим зүйлийг тодруулсан юм.

 

ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ДАГУУ ХОЛООС ИРДЭГ ХҮҮХЭД ЦӨӨНГҮЙ БИЙ

“Амгалан” цогцолбор сургуулийн захирал Н.Өлзийсайхан: 

-“Хамран сургах тойрог өөрчлөгдсөнтэй холбоотойгоор асуудал бас багагүй гарсан. Тухайлбал,  Улиастайн буудлаас наана, голынхоо баруун талд  амьдардаг хүүхдүүд яалт ч үгүй энэ сургуульд суралцах ёстой. Гэтэл нэг хэсэг хүүхдүүд нь цаашаа уул даваад, гол гатлаад 87 дугаар сургуульд хуваарилагдсан байх жишээтэй. Мөн “БЗД-ийн товчоо”, “Туул” зөрлөг, “Ургах наран” хорооллын хүүх­дүүд наашаа Бота­никт байрлалтай манай  сургууль руу ирж суралцдаг. Манай сургууль энэ хичээлийн жилд хамран сургах тойр­гийнхоо дагуу нэгдүгээр ангид элсэх бүх хүүхдээ бүрэн хамруулсан. Дээр нь нэмээд ах, эгч нь 3-4 үүлээ манай сургуульд суралцаж байхад, хамгийн бага дүү нь  87 дугаар сургуульд буюу нэлээд зайтай хуваарилагдсан байх жишээтэй. Тиймээс бид дүүг нь ах, эгчтэй нь хамт нэг сургуульд суралцуулах үүднээс зарим зохицуулалтыг хийсэн” гэв. 

 

ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ ХҮҮХДҮҮД ХААНА СУРАЛЦАХ ВЭ?

Энэхүү сурвалжлагыг бэлтгэх үед Дорнодоос ирсэн нэгэн ээж бидэнтэй холбогдсон юм.  “Би өрх толгойлсон эмэгтэй. Сургуульд орох бага насны хоёр хүүхэдтэй. Хотод ажил хийхээр ирсэн. Гэтэл хүүхдээ хаана сургуульд оруулахаа мэдэхгүй явна. Нийслэлийн бүх сургууль хамран сургах тойргийнхоо дагуу харьяаллын хүүхдээ авна гээд гэдийчихдэг юм байна. Ажилгүй, орлогогүй хүн хаана хандах вэ?” гэсэн юм. Үүнээс үзэхэд, хичээл сургуулийн асуудал төдийлөн бас жигдрээгүй байна. Хөдөөнөөс ирсэн, хүүхдээ хаана сургуульд оруулахаа мэдэхгүй яваа аав, ээж ганц үүгээр тогтохгүй гэдгийг албаныхан ч сайн мэдэж байгаа байх. Тиймээс бид энэ мэт асуудлыг яаж шийдэх вэ?

Дээрээс нь, орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард болно. Үүнтэй  холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хичээл эхлэхээс өмнө 60 хоногоор зогсоосон. Энэ нь хөдөөнөөс хотод шилжин ирж байгаа хүмүүст ихээхэн тээр болж байгаа бололтой. Ялангуяа, хотод сурч байгаа оюутан  ах, эгчийг нь бараадуулаад, хөдөөнөөс хүүхдээ сургуульд сургахаар явуулсан малчдад энэ асуудал тийм ч амаргүй байна.  Баянзүрх, СХД-т хотын зах бараадан нүү­дэл­лэж ирдэг, гол төлөв “Задгай”хаягтай оршин суудаг хүмүүс “Айлын нэр дээр хүүхдээ түр шил­жүүлээд, сургууль, цэ­цэр­лэгийнх нь асуудлыг шийдсэн” гэж байв. Хамран сургах тойрог гэсэн хатуу дэг хөдөө­нийхөнд, мөн хотын захын хороолол, сургууль цэцэрлэгийн хү­рэлцээ хангамж тааруухан дүүрэг, хороонд ийм адар­маатай асуудал үүсгээд байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

12 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

12 цаг 59 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Өчигдөр 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12