Японы “Эдиссон клуб”-ынхан “Сант”-ын хүүхдүүдтэй сонирхолтой туршилт хийв

2016-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.ЦЭЛМЭГ

Япон-Монголын Соёлын Нийгэмлэгийн захирал Ш.Күно, Гифү-Монголын Соёлын Нийгэмлэгийн захирал С.Андо, энэхүү хоёр нийгэмлэгийн гишүүдээс бүрдсэн “Эдиссон клуб”-ын ахлагч А.Ханаи тэргүүтэй төлөөлөгчид энэ удаа манай улсад айлчилж байна.

Өнөө үед Японы хүүхэд залуучуудын шинжлэх ухаанд хандах хандлага, сонирхол буурч байгаа нь томоохон асуудлуудын нэг болоод байна. Иймд Япон-Монголын Соёлын нийгэмлэг, Гифү-Монголын соёлын нийгэмлэг хамтран шинжлэх ухаан үйлдвэрлэлийн сургууль-Эдиссон клуб”-ыг байгуулж, Гифү мужид төвлөрөн, бага сургуулийн ажиллагааг явуулж байна. Энэ нь өдөр тутмын амьдралд хэрэглэдэг энгийн зүйлийг ашиглан хийж болох шинжлэх ухааны туршилтууд бөгөөд өнөөг хүртэл шинжлэх ухаанд тийм ч сонирхолтой байгаагүй хүүхдүүд хүртэл маш сайнаар хүлээж авч байна. 18 дугаар зууны Аж үйлдвэрлэлийн хувьсгалын үеээс хойш бидний нийгэм шинжлэх ухааны бүтээн байгуулалтын үр дүнд бий болсон билээ. Энэ бол яг ид шидийн ертөнц мэт нийгэм юм. Ганц товчлуулаар гэрэл асна, чанга яригчаар сэтгэлд таатай дуу хөгжим эгшиглэнэ, өрөөний хэмийг тухайн улиралд тохирсон хэмд байлгана, мөн дэлхийн бүх орны мэдээллийг авч, түүнийгээ илгээх боломжтой ухаалаг гар утсыг /бага оврын компьютер/ хүн бүр хэрэглэж байна. Түүнээс гадна сансар огторгуйн тухай гүнзгий мэ­дээлэл болон түүний хэрхэн бий болсоныг хиймэл дагуул ашиг­лан судалж байна, эд­гэршгүй өвчний шалтгааныг олох генийн эмчилгээ, байгалийн энергээр ажилладаг автомашин, хиймэл оюун ухаан бүхий хүн хэлбэртэй робот зэрэг хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны амжилтуудыг сонирхвол төгсгөл үгүй.

Гэвч нөгөө талаар, компьютер болон ухаалаг утасны хэт их мэдээлэл нь шинжлэх ухааны үндсийг нь ойлгож чадахгүй хүүхдүүдийг бий болгож байгаа нь бодитоор харагдаж байна. Жишээлбэл: 130 орчим жилийн өмнө Эддиссон-ы бүтээсэн цахилгаан асахад гайхахгүй, яаж гэрэл асаж байна гэдгийг сонирхохгүй байгаа нь өнөөгийн гашуун үнэн болоод байна. Ийнхүү өдөр тутам тохиолддог “Шинжлэх ухаан”-д хүүхдүүдийн сонирхолыг нь татах, тэдгээр зүйлсийн яаж үүссэн, яаж хийж байгааг мэдэх хүсэл эрмэлзэлийг нь төрүүлэх нь “Эдиссон клуб”-ын нэг зорилго билээ. Түүнчлэн шинжлэх ухааныг сонирхдог, тухайн салбартаа амжилт гаргах залуучуудыг бэлтгэх нь улс үндэстэний ирээдүйн хөгжлийн суурь нь болох юм.

Харин энэ удаа “Эдиссон” клубынхан Монголын хүүхдүүдийг шинжлэх ухаанд сонирхолтой болоосой хэмээн байгалийн шинжлэх ухааны хичээлийг түлхүү үздэг, энэ шинжлэх ухаанаар Монгол Улсаар хязгаарлахгүй олон улсын тэмцээнд тэргүүн байрны шагналыг олон удаа хүртсэн “Сант” сургуулийг сонгожээ. “Эдиссон” клубын гишүүд болох багшаар олон жил ажиллаад гавьяаны амралтандаа гарсан ч гар хумхиж сууж сураагүй хэдэн буурал япон багш нар “Сант” сургуулийн 4г, 3в ангид хүүхдийн нас сэтгэхүйд нь таарсан шинжлэх ухааны мэдэгдэхүүн олгож цааш нь лавшруулан сэтгэж болох маш сонирхолтой туршилтуудыг хамтран хийлээ. Тухайлбал алган дээрээ хөвөн тавиад хийн асаагуураа ойртуулан асаахад шууд алга болдог туршилтыг хүүхдүүд ихэд сонирхон өөрсдөө олон удаа хийж үзлээ. Гэхдээ энэ нь яг хөвөн биш амархан шатдаг өөрөөр хэлбэл шинэ жилээр бидний буудуулдаг салютанд ордог хөвөн гэж тайлбарласан юм. Мөн цэвэр усанд шүд, ам зайлдаг “тамидан” уусмалыг нэмж, бага зэргийн хатуу чихэр таллаж хийгээд хэсэг хугацаанд сэгсэрхэд бор шаргал өнгө нь буурсаар цагаан шахуу өнгөтэй болов. Энэ мэтчилэн хэд хэдэн туршилт явуулж хүүхдүүдийн сонирхлыг ихэд татлаа. Энэ үеэр сургуулийн захирал З.Энхмөнх ч туршилтад орол­цож хүүхдүүдийнхээ догдол­сон сэтгэл, сонирхлыг хамтдаа хуваалцаж байгаа нь таатай санагдлаа. Мөн Япон багш нарын тарааж өг­сөн материалаар нисэх загварын туршилт хийсэн нь хүүхдүүдэд таалагдаж маш идэвхтэй оролцож байлаа. Энэ үеэр туршилтыг удирдсан А.Ханаи багшаас сэтгэгдлийг нь сонсоход “Бид Япондоо хөндлөн гулд аялж бага сургуулийн хүүхдүүдтэй энэ туршилтуудыг жилдээ 100 шахам удаа хийдэг. Монгол хүүхдүүд нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой сэргэлэн цовоо юм байна. Иймэрхүү туршилтыг хүүхдүүдтэй хамтран хийж шинжлэх ухаанд сонирхолтой болгох нь улс үндэстний хөгжлийн суурь болдог” гэв.

Харин “Сант” сургуулийн захирал З.Энхмөнх “Эдгээрээс санаа авч монгол ахуйтайгаа хослуулан сонирхолтой туршилтыг хийх болно. Манай  сургууль ч өөрсдийн хичээлээ сонирхолтой болгох нас сэтгэхүйд нь тохирсон арга барилууд бий. Манай хүүхдүүдэд ирж шинжлэх ухааны сонирхолтой туршилт хамт­ран явуулсан  Япон-Мон­голын нийгэмлэгүүд, багш нарт талархлаа илэрхийлье” гэлээ. Ийнхүү энэ үйл ажиллагаа нь хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хувь нэм­рээ оруулж,  хүүхэд залуусын хооронд шинжлэх ухаанаар дамжуулан хамтын ажил­ла­гаагаа хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэдэгт тэнд оролцсон бүх хүмүүс най­даж үлдлээ. Япон Монголын соёлын нийгэмлэг, Гифү-Монголын соёлын нийгэмлэгтээ баярлалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

1 цаг 7 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

5 цаг 41 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

9 цаг 1 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

13 цаг 6 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

13 цаг 6 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

13 цаг 6 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин