Хүүхдийн төлөө газрын 28 албан хаагчийг халжээ

2016-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Сонгуулийн маргаашаас халаа сэлгээ үргэлжилдэг жишиг энэ удаад ч төрийн албан хаагчдыг тойрсонгүй. Уг нь МАН-ын удирдлагууд ажлаа мэддэг бол хэнийг ч төрийн албанаас халахгүй, тэрдундаа намын харьяалал байх ёсгүй. Жинхэнэ мэргэжлийн баг бүрдүүлнэ хэмээн амласан. Магадгүй халаа сэлгээнээс халширсан төрийн албан хаагчдад  эрх баригчдын энэ үг итгэл төрүүлсэн байж болох. Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын нэрийг шаварт хутгасан хэн нэгэн халаа сэлгээг эхлүүлжээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын 28 албан хаагчийг  бүтцийн өөрчлөлт нэрээр хоморголон  халсан байна.

Монгол Улсын Их хурлын энэ оны долдугаар сарын 27, Засгийн газрын наймдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөхөөр болсон. Бүтцийн өөрчлөлттэй  холбоотойгоор Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр долдугаар сарын 27-ны өдөр  тушаал гаргаж  албан хаагчдыг  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт цалингийн сангийн хамт шилжүүлжээ. Гэтэл МАН-аас томилогдсон газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх 33 албан хаагчаас 28-ыг нь чөлөөлжээ. Ажлаас халсан үндэслэлээ  2012 оноос хойш томилогдсон байна гэж тайлбарлаж байгаа гэнэ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүний нөөцийн ажилтан Н.Халиун “Миний хувьд халагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй учраас тушаалаа аваагүй. Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан. Манай байгууллагын  шинэ бүтэц орон тоо 35-аар батлагдсан. Гэтэл яг ажлаа хийх гэтэл биднийг нэг нэгээр нь дуудаж оруулж ирээд өргөдөл бичихийг тулгасан. Ажлаас халах үндэслэлээ бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлаж байгаа. Орон тоо нь батлагдчихсан байтал шууд өргөдлөө бичээд тушаалаа ав гэж дарамталж байгаа нь хууль бус. Тушаал дээрээ ямар заалтаар халж байгаагаа тодорхой бичээгүй, энэ хүнийг халсугай, тийм хүн ажил хүлээж ав гэсэн бичиг л байсан. О.Алтансүх даргатай уулзаад өргөдлөө бичиж өг гэхэд нь ар гэрийн амьдрал хэцүү байна. Орон сууцны зээлтэй. Тиймээс өөр ажлын байр санал болгооч гэж бичиж өгсөн. Хариуг нь өгөөгүй” гэсэн юм.

Ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрээр олноор нь халсан үндэслэлийн талаар хуульч Б.Эрдэнэбатаас тодруулахад “Төрийн албан хаагчдыг хоморголон халахдаа ажилтнуудаа хүчээр өргөдөл өгүүлэхийг шаардан, гэнэт халагдсаны тэтгэмж олгохгүй гэсэн шахалт үзүүлэх зэргээр Төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийгмийн хамгааллын баталгаат асуудал ба хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. О.Алтансүх  нь түр орлон гүйцэтгэгч бөгөөд томилох, чөлөөлөх эрхгүй. Тиймээс Засгийн газрын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэсэн юм.

Харин бид дээрх асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхтэй холбогдож тодруулахад “Шинэ бүтцээр бүх ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн. Тиймээс  ажилд тохирох хүнийг авах ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай хуульч өгнө” гэв.

Ажлаас халах үндэслэлээ бүтцийн өөрчлөлт гэж тайлбарлажээ. Орон тоо нь батлагдчихсан байтал шууд өргөдлөө бичээд тушаалаа ав гэж дарамталж байгаа нь хууль бус. Тушаал дээрээ ямар заалтаар халж байгаагаа тодорхой бичээгүй, энэ хүнийг халсугай, тийм хүн ажил хүлээж ав гэсэн бичиг л байсан гэдгийг эх сурвалж хэлэв.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12