Ховд аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян -2016” нээлтээ хийлээ

2016-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОЛМОНЗАЯА

“Хаан банк”, ХСҮТ, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” арга хэмжээний нээлт өнөөдөр Ховд аймагт боллоо. Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөмж, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэхээс гадна нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд ойртуулсан өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явагдах юм.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” аяны нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, “Хаан” банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох нар үг хэллээ. Нээлтэд Ховд аймгийн БОЭТ-ийн эмч, ажиллагсад, ХААН банкны ажилтнууд болон аймгийн иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцсон байна. Энэхүү аяны нээлтийн ажиллагаа болон аяны талаарх мэдээллийг аймгийн “Ховд”, “Жаргалант” телевизээр шууд дамжуулан иргэдэд хүргэлээ. Ховд аймагт энэ сарын 5-наас 9-ний өдрүүдэд үргэлжлэх аяны хүрээнд хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ хийгдэхээс гадна Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн эмч нарыг хамарсан бүсчилсэн сургалт, Ховд аймгийн эмч, сувилагч нарт болон эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнд зориулсан сургалт зохион байгуулна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12